Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томиллоо
Санал хураалтаар чуулганы хуралдаанд гишүүдийн 87.9 хувь нэр дэвшигчийг дэмжсэн тул Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг баталсанд тооцлоо. Өмнөх Засгийн газрын гал тогоо буюу Хэрэг эрхлэх газрын даргаар 2019 оноос хойш ажилласан Л.Оюун-Эрдэнэ нь Монголын шинэ залуу улстөрчдийг манлайлагчдын нэг бөгөөд 2015 онд АНУ-ын Харвардыг их сургууль төгссөн юм. Тэрбээр Монголын улс төр, эдийн засгийн хүнд хэцүү, "COVID-19”-ийн сорилтод орсон, Оюутолгой төслийн гэрээг сайжруулах хэлэлцээрийн үед Засгийн газрын тэргүүнээр томилогдож байна.
Л.Оюун-Эрдэнийн намтар:
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. Ам бүл 5 /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/. Сэтгүүлч, Эрх зүйч мэргэжилтэй.
Боловсрол:
- 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
- 2001 онд Бэрс дээд сургууль. Сэтгүүлч
- 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйч
- 2015 онд Харвардын их сургууль. Төрийн удирдлагын магистр
Ажлын туршлага:
- 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
- 2002-2008 онд "Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч, Бүс хариуцсан захирал
2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
2009-2011 онд Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Намын байгуулалтын газрын дарга
2011-2014 онд Нийгмийн ардчилал, Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
2012 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
-2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2019-2021 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
-2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
-2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайд
Сэтгэгдэл байхгүй байна.