Итгэл дүүрэн ирээдүйнхээ төлөө ЗАЛУУЧУУД У.Хүрэлсүхийг СОНГОХОО илэрхийлэв
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа улс орон даяар үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгаа "Баялагтаа эзэн монгол” уриатайгаар улс орон даяарр үргэлжилж, иргэд сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцуулж буй.Нэр дэвшигч У.Хүрэлсүх парламентын засаглалыг улам бэхжүүлж, ардчилсан нийгэмд хүн биш хууль засагладаг байх, эв нэгдлийг эрхэмлэж, сайн сайхан руу тэмүүлсэн бодлого барьж ажиллахаа илэрхийлсэн. Тэрбээр "Залуучуудаа дэмжиж ажиллана. Мөрийн хөтөлбөртөө "Залуучуудын үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн боловсруулж, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлнэ. Инновац, бүтээлч байдал, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ, аж ахуй эрхлэх ур чадвар, гарааны бизнес эрхлэлт, хөдөлмөрийн хөлсийг шударгаар үнэлэх бодлогыг дэмжиж ажиллана гэж тусгасан. "Орлоготой оюутан” тусгай хөтөлбөр санаачилж, оюутан, залуусын хөдөлмөр эрхлэх боломж, цагаар ажиллах ажлын байрны тоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллана." гэсэн юм.
Тэгвэл итгэл дүүрэн ирээдүйнхээ төлөө олны танил залуучууд ардчиллын үнэт зүйлийг хамгаалж чадах, зоригтой шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлэх, зарчим дээрээ бат зогсож чадах У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл байхгүй байна.