Гоо сайхны салбарт шинэ түүх бичсэн дэлхийн хошой аварга
"Зууны мэдээ” сонин "Дэлхийн хүн” буланг нээж, монгол хэмээх овгийг дэлхийд дархалж яваа хүмүүсийг онцлон хүргэж байна.
Шинэ булангийнхаа анхны зочноор дэлхийн гоо сайхны салбарт эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа дэлхийн хошой аварга make up артист Ц.Ариунзаяаг урилаа. Эмэгтэй хүний байгалийн гоо сайхныг улам тодотгож, гэрэлтүүлдэг мэргэжлийн нэг бол яах аргагүй make up артист. Хурдтай хөгжиж буй өнөөгийн нийгэмд энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ, үнэ цэн улам өсөж урлагийн түвшинд хүрсэн билээ.
"Хүн тууштай, бүтээлч байх нь амжилтад хөтлөх гүүр болдог юм байна”
Олон улсын тэмцээний шүүгчийн эрхээ авчээ
75 жилийн түүхтэй дэлхийн гоо сайхны олимпод нэг улсаас нэг хүн жил дараалан хошой аварга болсон тохиолдол байдаггүй аж. Харин Монголын make up артист Ц. Ариунзаяа дэлхийн гоо сайхны салбарт нэгэн шинэ хуудас нээж, 50-иад орны оролцогчдоос ур чадвар, өндөр мэдрэмжээрээ ялгарч чадсан юм. Энэ тухай тэрбээр "Зарим гадны хүмүүс Монгол орныг зөвхөн тал нутаг, морь малаар төсөөлдөг. Тиймээс энэ ойлголтыг засч, Монголд гоо сайхан, нүүр будалтын урлаг өндөр хөгжсөн, артистууд нь дэлхийд түүчээлдэг гэдгийг харуулахыг эрмэлзсэн. Цаашид шавь нараа бэлтгэж, тив дэлхийн тэмцээнд хамтдаа улам их амжилт гаргахыг эрмэлзэж байна” гэдгийг онцолж байсан юм. Мөн тэрбээр олон улсын тэмцээний шүүгчийн эрхээ авсан байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 12 (6997)
Сэтгэгдэл байхгүй байна.