“Сүү” ХХК эрүүл мэндэд хортой “Амтлаг” таргаар хэрэглэгчдээ хуурдаг уу
Сүү сүүн бүтээгдэхүүнээрээ алдартай "Сүү” ХХК-ын тойрсон асуудал мэр сэр гарах нь бий. Тэгвэл энэ удаад "Амтлаг” нэртэй таргаараа иргэдийг хуурч, цэвэр жимс биш амт оруулагч хэрэглэдэг нь ил боллоо.


ДЭМБ-ийн гаргасан мэдээлэлд "Е тэмдэглэгээтэй хүнс нь хүний харах, амтлах, үнэрлэх таашаалд нийцүүлэх зорилготой олон тооны химийн бодис агуулсан байдаг. Ихэнхи хүнс болон химийн үйлдэрлэл эрхлэгчид хүнсний нэмэлт бодисын хэрэглээ болон аюулгүй байдлыг хэдэн арван жилээр туршиж судлан үйлдэрлэдэг учраас аюулгүй гэж үздэг. Гэвч хүнсний нэмэлт бодисыг үйлдвэрлэснээс хойш хэдэн арван жилийн дараа хэрэглэвэл эрүүл мэндэд эрсдэлтэй сөрөг нөлөө үүсэх тохиолдол цөөнгүй гардаг байна.

Ямартаа ч, хүнс үйлдвэрлэгч нар мөнгө олж байвал худалдан авагчдын эрүүл мэндийг үл хайхардаг бололтой. Жил гаруйн өмнө "Газар шим” компаний "Зөгийн бал” гэж нэрлэсэн бүтээгдэхүүн нь цэвэр зөгийн бал биш, их хэмжээний сахар, сахар оруулагч байсныг учир мэдэх хүмүүс дэлгэж, багагүй шуугиан тарьж байсан.
Яг үүн шиг, "Амтлаг” тараг дээр асуудал байгаа эсэхийг мэргэжлийнхэн болон химичид өөрсдийн үзэл бодлоо хуваалцахыг манай ТАС.мн сайтын редакцын зүгээс хүсч байна.
Бид иргэдийн эрүүл аюулгүй байдлын үүднээс хардах эрхээ ашиглаж энэхүү нийтлэлээ олонд нийтэд хүргэж байгаа билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.