Д.Даянбилгүүн: Чанартай хувьцааг олон нийтэд хүргэх болсондоо нүүр бардам байна

0
Д.Даянбилгүүн: Чанартай хувьцааг олон нийтэд хүргэх болсондоо нүүр бардам байна
 

ХААН Банкны IPO-ын тэргүүлэх андеррайтераар ажиллаж байгаа "БиДиСек ҮЦК” ХК-ийн Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга Д.Даянбилгүүнтэй ярилцлаа.  

 -ХААН Банкны IPO-ыг сонирхож байгаа уншигчдад та хувьцааны талаар товч мэдээлэл өгөхгүй юү?

-ХААН Банк олон нийтэд нийт хувьцааныхаа 10 хувийг санал болгож, нийт 183.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь өндөр дүн мэт боловч хөрөнгө оруулалтын өгөөж нь маш өндөр гэдгийг онцлох хэрэгтэй.

Манай аж ахуйн нэгжүүд, иргэд сайн компанид хөрөнгө оруулах сонирхолтой. Энэ үүднээс өндөр ашигтай, улс даяар тархсан салбартай тус банкны хувьд 183.4 тэрбумын үнэлгээ бол харьцангуй хямд гэж үзэж болно. Ийм боломжийг манай иргэд, хөрөнгө оруулагчид ашиглах хэрэгтэй.

- ХААН Банкны хувьцааг авахаар сонирхож байгаа хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?

- Нэг л зөвлөгөө өгье. Чадах хэмжээгээрээ, тултал нь ав.

- Та яагаад ийм итгэлтэй зөвлөж байна вэ?

- ХААН Банкны үнэт цаас гаргах бэлтгэл үйл ажиллагаанд "Би ди өү аудит” ХХК, "Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК, "БиДиСек ҮЦК” ХК, "Эм Жэй Эл Атторней” ХНН оролцож, тус банкийг олон сарын турш судалсан. Энэ хугацаанд бид судлахаас гадна ХААН Банкнаас маш их зүйлд суралцсаныг хэлэх нь зүйтэй.

Хамгийн гол нь ХААН Банк олон улсын түвшинд, олон улсын стандартад нийцсэн хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байна. Системийн тэргүүлэх банк, сайн банкнаас гадна маш сайн зохион байгуулалттай, сахилга баттай, маш өндөр стандартын түвшинд үйл ажиллагаа явуулдаг банк гэдгийг бидний судалгаа харуулсан. Энэ үүднээс ХААН Банканд улам өргөжин тэлэх бололцоо, ирээдүй харагдаж байна.

Монгол Улсын эдийн засаг банкуудын IPO-ын дараа томорно гэсэн хүлээлт бидэнд байна. Үүнийг дагаад иргэд, байгууллагын орлого ашиг нэмэгдэж, тэр хэрээр банкны үзүүлэх үйлчилгээний тоо, хэмжээ ихсэж, ашигт ажиллагаа нь нэмэгдэнэ. Өнөөгийн нөхцөлд сахилга баттай, тогтвортой, үйл ажиллагаа нь хурдацтай өсөж байгаа ийм компани маш ховор. Ийм байгууллагад хөрөнгө оруулах нь маш зөв. Монголчууд тэнгэрийн умдаг атгасан гэж ярьдаг шиг боломж учраас үүнээс "атгах” л хэрэгтэй.

- Арилжааны банкуудын IPO-ыг том зургаар харвал эдийн засаг, санхүүгийн системд ямар нөлөө үзүүлэх вэ?

- Ихээхэн эерэг нөлөөтэй. Миний бодлоор хамгийн гол нь гадны хөрөнгө оруулалтыг Монголын зах зээл рүү татна.

Манай улсад хэрэгжүүлэх боломжтойн зэрэгцээ шаардлагатай том төслүүд олон бий. Гагцхүү хөрөнгө оруулалтын чадамжгүйгээс болоод хэрэгждэггүй. Эдгээр төслүүд хэрэгжих юм бол улс орны эдийн засаг, иргэдийн ашиг орлого нэмэгдэх боломжтой. Тиймээс гадны хөрөнгө оруулалт татах нь хамгийн том эерэг үр дагавар байх болов уу.

Мөн мэдээж хөрөнгийн зах зээл хөгжинө. Банканд мөнгөө хийх, эсвэл өөрийн бизнесээ өргөжүүлэх гэсэн хоёр л хувилбар иргэд, байгууллагад байсан бол илүү өндөр үр ашигтай бизнесээс ашиг хүртэх боломж ийн гарч ирж байна.

0

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex