ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГУУД МОНГОЛД ЧУУЛНА
Хиймэл оюуны ухааныг маркетингийн судалгаанд хэрхэн ашиглаж байна вэ сэдэвт "(AI) Хиймэл оюун ухаан болон маркетингийн судалгааны интеграци” Ази номхон далайн судлаачдын чуулган Монголд болох гэж байна. Чуулганд Ази номхон далайн 11 улсын топ 50 гаруй маркетингийн судалгааны агентлаг, 800 гаруй бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцоно. Азийн топ экспертүүдийн илтгэлийг сонсож, воркшопдоролцсоноор tech, дата аналитик суурьтай, хүн төвтэй бизнес процессын шилжилт, CX, дижитал худалдан авалтын замнал, маркетинг судалгаанд AI-д ашиглаж буй ОУ-ын шилдэг туршлагуудаас суралцаж болох аж. Мөн Монголын топ компаниудын СEO-2023 судалгааны тайлангийн нээлт хийж, ирсэн хүн бүрд тайланг бүрэн эхээр нь дижиталаар хүргүүлэх юм байна.
Тус арга хэмжээнд оролцсоноор, салбартаа 30-аас дээш жил ажилласан Азийн топ экспертүүдээс дараах зүйлсийг суралцах боломжтой юм байна.
Үүнд,
oМаркетингийн судалгаанд AI-ийг ашиглах шинэ боломжууд
o Qualtrics компани нь "CX” туршлагын менежментийн Дэлхийн тэргүүлэх платформ хэрэглэгчээ ойлгох, харилцах чиглэлд CX платформд суурилан хэрхэн дижитал шилжилт хийж байгаа бодит туршлагууд
o Зан төлөвийн эдийн засгийг маркетингд ашиглах нь
o Хүн төвтэй бизнес хөгжүүлэлтийн процесс ба дизайн сэтгэлгээ
o Дижитал худалдан авалтын замнал
o E спорт онлайн тоглоом X, Y үеийнхэнд нөлөөлөх Азийн N1 суваг болж буй талаар
o Хэрэглэгчийн туршлагыг судлах, сайжруулах замаар Дэлхийд тэргүүлэх Хятадын автомашины салбарын бодит туршлага
o Топ 50 CEO-гийн судалгаанаас Монголын болон Глобал бизнесийн 2024 оны тренд харьцуулалт, тулгамдаж буй асуудлуудын талаар гүнзгийрүүлэн судалсан хамгийн сүүлийн үеийн үр дүнтэй танилцаж, networking хийх зэргийг сурах боломжтой.
Тус чуулганд оролцсоноор олон улсын топ 10 экспертийн илтгэлийг сонсох, мэдлэгээ нэмэгдүүлэх, Датанаас (insight) гол мессежийг олж илрүүлэх нь /Дэлхийн судалгааны ESOMAR байгууллагын шилдэг воркшоп/, Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт (NPD)–Инновацын загварууд гэсэн хоёр төрлийн воркшлпыг суралцана. Мөн Олон улсын мэргэжилтэн экспертүүд, судалгааны агентлагууд, дотоодын 800 гаруй оролцогчийг хамруулсан энэхүү арга хэмжээнд өөрийн байгууллагын үнэ цэнийг өсгөх, лого, сурталчилгаа, бүүтийг байршуулах зэргээр хамтран ажиллах боломжтой юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.