Винисиус Жуниор Алтан бөмбөгийн эзэн болсон уу?
Цэнхэр гаригийн тэргүүн хөлбөмбөгчинд олгодог Баллон д’Ор буюу Алтан бөмбөгийн эзэн тун удахгүй тодорно. Нэг хэсэг Месси, Роналдо хоёр өмчилж, утгыг нь алдагдуулсан энэхүү шагнал сүүлийн жилүүдэд шинэ эзэдтэй болж буй. Өнөөх хоёр ноён оргилын бараа сураг, нэр ус ч харагдахаа больж, дэлхийн хөлбөмбөгт цоо шинэ эрин үе эхэлж байгааг харуулж байна.
Месси, Роналдо хоёр Алтан бөмбөгийн өрсөлдөөнөөс гарсан учир хөлбөмбөгчин бүрт боломж гарч ирсэн. Бүтэн жилийн хугацаанд гайхалтай байж, авьяас чадвар, ур ухаанаараа дэлхийн хөлбөмбөгийг байлдан дагуулж, багаа ялалтад, цомд хөтөлсөн хэнбугай ч энэ шагналыг хүртэх эрхтэй.
Алтан бөмбөгийн эзэн аравдугаар сарын 28-ны өдөр тодорно.
Тэгвэл энэ жилийн тухайд Реал Мадридын бразил залуу Винисиус Жуниорыг энэ шагналын эзэн болсон гэх мэдээлэл задарчээ. Испанийн AS агентлагийн мэдээлснээр "Ирэх Даваа гаригт Винисиус Жуниор Парисын Чателед анхны Баллон д’Ороо гардана. Одоогоор албан ёсны мэдээлэл гараагүй. Мэдээлэл ч задраагүй. Гэхдээ үүнээс өөр боломж үгүй. Тэр хүртэх нь баталгаатай" гэжээ.
Винисиус Жуниор өнгөрсөн улирал УЕФА Аваргуудын лигийн улирлын шилдэг тоглогч болсон билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.