Г.ЦОГТГЭРЭЛ: Ч.Номин сайдын буудалд очсон гишүүд ичих хэрэгтэй
"Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярыг найман эмэгтэйн хамт Вьетнам Улсын Фукок аралд очиж, Төрийн байгууллагуудтай танилцаж, туршлага судлах нэрийдлээр зугаалсан" гэх асуудлыг МАН-ын гишүүн Г.Цогтгэрэл буюу "Шилэн" Цогоо цахим орчинд нийтэлсэн. Энэ талаар Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр "Би Вьетнам Улсын Фукок хот руу яваагүй. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын нэр бүхий 15 алба хаагч Вьетнамын төрийн байгууллагуудтай хийсэн төрийн бүтээмжийн чиглэлээр харилцан туршлага солилцох гурав хоногийн сургалтад яваад ирсэн. Би есдүгээр сарын 6-нд ээлжит чуулган завсарлахаас өмнө сар орчим эмнэлгийн чөлөөтэй байсан. Тэр зургийн 2017 оны үед эхнэртэйгээ авхуулсан" хэмээн тайлбар өгсөн удаатай. Харин Г.Цогтгэрэл энэ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Тэд Сөүл явсан. Сөүлээсээ Фукок руу нисэж зургаа хоноод буцаж Сөүл рүү ирсэн байгаа юм. Вьетнамийн амралт зугаалгын газарт зургаа хоносон. Энэ нь тийз дээрээ маш тодорхой байгаа. Тухайн үед 20 хүн явсан. Дараа нь сайд нь явсан үгүйг би мэдэхгүй. Энэ бол төсвийн буюу, татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан эрүүгийн ялтай хэрэг болж байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.