Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

1520

 

 Бизнес эрхлэгчдийн хүлээлт байсан Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Монголын бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөллүүд хамтарч бүх зөв хандлага, шийдвэрүүдийг аль нэг улс төрийн хүчин болон "эх оронч” популистууд зогсоох, гацаах болон саад хийх оролдлого дахин дахин гарах болсонд дургүйцэж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн Хэвлэлийн бага хурлыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан.

Энэхүү хуралд МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Гүйцэтгэх захирлуудын клуб, Монголын эдийн засгийн форум, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Үндэсний стратеги хүрээлэн, Монголын Бизнесийн зөвлөл, Санхүүгийн зах зээлийн холбоо, Монголын ажил олгогчдын эздийн нэгдсэн холбоо, Монголын авто замчдын нэгдсэн холбоо, Монголын Барилгын үндэсний ассоциаци, Америкийн худалдааны танхим, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Хөдөөгийн бичил санхүүгийн Хөгжлийг дэмжих холбоо, Монголын банкны холбооны төлөөллүүдээс оролцжээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр "Монгол Улсад эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт бизнесийн орчин үгүй болж аливаа бизнесийн шийдвэр бүрт улс төрчид оролцож, нэг ч эдийн засгийн шийдвэр улс төргүйгээр урагшаа явахгүй байх нөхцөл бүрэлдэж эхэллээ. Үүний нэг илрэл 17.3 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 4.4 хувь болтлоо буурснаас харж болно. 2012 оноос эхлэлтэй уул уурхайн салбарын уналт, зогсонги байдал нь өнөөдөр эдийн засгийн бүхий л салбарт шууд нөлөө үзүүлж иргэдийн худалдан авах чадвар суларсан, бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалт 40 хүртэл хувиар буурсан, бүх салбарт сул зогсолт бий болсноор ажлын байрны цомхотгол их хэмжээгээр хийгдэж ажилгүйдлийн түвшин 7.4 хувьд хүрсэн” гэдгийг онцолсон юм.

Мөн саяхан баталсан Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь гадаад төдийгүй дотоодын зах зээлд хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин өдөөж чадлаа. Энэхүү алхамыг бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн дэмжиж талархан хүлээн авч байна. Эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт бизнесийн эрхийг хамгаалахын төлөө хувийн хэвшлийнхэн нэгдэж Оюу Толгой төслийг дахин оролдохгүй байх, Таван Толгойн төслийн гэрээ хэлэлцээрийг улс төржүүлэхгүйгээр, улс төрчдийн оролцоогүйгээр бизнесийн гэрээ хэлэлцээрийн олон улсын жишгийг дагаж, хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээрээр дагнасан гадаад дотоодын зөвлөхүүд, хуульчдыг хөлслөн авч олон улсын жишигт нийцсэн, мэргэжлийн өндөр түвшинд харилцан ашигтайгаар хэлэлцэн шийдвэрлэхийг хүсч байгаагаа мэдэгдлээ.

Энэхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ЧӨЛӨӨТ БИЗНЕСИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН НЭГДЭЖ БАЙНА.

Бүх зөв хандлага, шийдвэрүүдийг аль нэг улс төрийн хүчин болон "эх оронч” популистууд зогсоох, гацаах болон саад хийх оролдлого дахин дахин гарах болсонд бизнес эрхлэгчид, ажил олгогчид дургүйцэж өөрсдийн байр сууриа илэрхийлж байна.

Монгол Улсад эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт бизнесийн орчин үгүй болж аливаа бизнесийн шийдвэр бүрт улс төрчид оролцож, нэг ч эдийн засгийн шийдвэр улс төргүйгээр урагшаа явахгүй байх нөхцөл бүрэлдэж эхэллээ.

УИХ-ийн нэр бүхий гишүүд өөрсдийн улс төрийн нэр хүнд албан тушаал өсгөхдөө Оюутолгой, Тавантолгой төслийг ашиглах болсоор удлаа.

2012 оноос эхлэлтэй уул уурхайн салбарын уналт, зогсонги байдал нь өнөөдөр эдийн засгийн бүхий л салбарт шууд нөлөө үзүүлж дээрээс нь "эх оронч” тоглолтууд хамгийн их нэрмээс болж байна.

Оюутолгойн далд уурхайн 2 дахь шатны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг олон улсын жишгийн дагуу хувьцаа эзэмшигч компаниуд болох Рио Тинто болон Эрдэнэс Монгол ХК-ийн удирдлагууд хамтран ажиллаж, харилцан баталсан нь саяхан.

Гэтэл УИХ-н зарим гишүүд Оюутолгойн төлөвлөгөөг УИХ-аар дахин хэлэлцэнэ, Эрдэнэс Тавантолгойн гэрээ хэлэлцээрийг УИХ хянана, сүүлийн үед Эрдэнэс Таван толгойн гэрээ "ашиггүй” гэрээг буцаана, гэрээ байгуулахгүй гэх зэргээр мэдэгдэж, улс төрийн тоглолтууд хийж эхэллээ.

Эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт бизнесийн эрхийг хамгаалахын төлөө хувийн хэвшлийнхэн нэгдэж Оюутолгой төслийг дахин оролдохгүй байх, Эрдэнэс Тавантолгойн төслийн гэрээ хэлэлцээрийг улс төржүүлэхгүйгээр, улс төрчдийн оролцоогүйгээр бизнесийн гэрээ хэлэлцээрийн олон улсын жишгийг дагаж, хөрөнгө оруулалт, гэрээ хэлэлцээрээр дагнасан гадаад дотоодын зөвлөхүүд, хуульчдыг хөлслөн авч олон улсын жишигт нийцсэн, мэргэжлийн өндөр түвшинд харилцан ашигтайгаар хэлэлцэн шийдвэрлэхийг хүсч байна.

Улс төрчид ямар нэгэн шалтаг гарган гэрээ хэлэлцээрийг шууд зогсоох эсвэл дахин тендер зарлах байдлаар асуудлыг шийдвэрлэнэ гэнэ. Хууль зөрчсөн байгаа бол хуульч хөлсөлж аваад хууль зөрчсөн заалтуудыг хуульд нийцүүлэн өөрчилж хэлэлцээрийг үргэлжлүүлж болдоггүй юм уу?

УИХ-н зарим гишүүд асуудалд бодитой хандахыг, Монгол улсын нэрийн хуудас болсон төслүүдээр улс төр хийхээ зогсоохыг, бизнесийн, эдийн засгийн эрх чөлөө олгохыг хатуу сануулж байна.

Арайхийж сэргээсэн гадаад дотоодын зах зээл, хөрөнгө оруулалтын эерэг уур амьсгалыг хамгаалах нь хамгийн эх оронч ажил гэж ажил олгогч-бизнес эрхлэгчид бид бүгд дуугаа нэгтгэж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
УЛААНБААТАР ХОТЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМ
МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧЛЫН ЭЗДИЙН НЭЭГДСЭН ХОЛБОО
ХӨДӨӨГИЙН БИЧИЛ САНХҮҮГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ
МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО
САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХОЛБОО
АМЕРИКИЙН ХУДАЛДААНЫ ТАНХИМ
ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ ХҮРЭЭЛЭН
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ
МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛ
МОНГОЛЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛУУДЫН КЛУБ
Эх сурвалж: www.mminfo.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1520 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex