Хүний гар ийм үзэсгэлэнг цогцлуулдаг байжээ!
Хантер хөндийн цэцэрлэг
10 гаруйхан жилийн өмнө байгуулагдсан Австралийн энэхүү цэцэрлэг бол манай жагсаалтын хамгийн залуу нь болно.
Бүрэлдэхүүнд нь энэтхэгийн, хятадын, английн, италийн, усан оргилуурт гээд л 10 өөр төрлийн цэцэрлэгт хүрээлэн багтдаг.
Юй Юань цэцэрлэг
Шанхайд байдаг Хятадын сонгодог цэцэрлэг.
Нэрийг нь «Баяр цэнгэлийн цэцэрлэг» эсвэл «Яаралгүй амрах цэцэрлэг» гэсэн маягаар орчуулж болох юм. Энэ нь 16-р зуунаас үүдэлтэй манай гарагийн хамгийн эртний цэцэрлэгүүдийн нэг ажээ.
Бутчартын цэцэрлэг
Шинэ тив даяар алдартай энэ цэцэрлэг нь Ванкувер арал дээр Канадын Виктория хотоос холгүй оршдог. Ердөө 100 гаруйхан жилийн өмнө энэ газар шохойн чулууны ил уурхай байсан гэхэд итгэмээргүй.
Азаар Роберт Пим Бутчарт, түүний эхнэр Женни нар хоосорч эзгүйрсэн газрыг нөхөн сэргээхээр шийдэж ийм үр дүнд хүрчээ.
Эзэн хааны ботаникийн цэцэрлэг-Кью
Англичууд энэхүү үлгэр жишээч цэцэрлэгт хүрээлэнгээрээ бардамнан гайхуулдаг нь арга ч үгүй ажээ. Ёсорхог англичууд аливаад ариг нямбай ханддагийн тод илрэл болсон цэцэрлэг.
Энд манай гарагийн бараг бүх ургамал бий гэдэг. Бас ургамал судлалын хүрээлэн хэд хэдэн салбарынхаа хамт, мэргэжлийн цэцэрлэгч бэлтгэх төв энд байрладаг байна
Версалийн цэцэрлэгт хүрээлэн
Парис гэлтгүй, ер нь бүх Францын бахархал бол Версалийн цэцэрлэгт хүрээлэн юм. Бароккогийн үед XIV Людовик хаанд зориулан байгуулжээ.
Дээрээс нь харвал цэцэрлэг гэхээсээ илүү чамин хээтэй аварга торон нэхээс шиг санагдана. Францчууд үнэхээр гоо сайхныг үнэлж, бүтээж чаддаг улс аж.
Сэтгэгдэл байхгүй байна.