Дайны хөлд сүйтгэгдсэн дэлхийн таван дурсгалт газар
Хүн төрөлхтөн бид аугаа бүтээгчид билээ. Бүтээж чаддаг шигээ нурааж басхүү чаддаг. Дайны хөлд талхлагдан сүйрсэн дэлхийн таван дурсгалт газрыг танилцуулж байна.
1.Хятад улс Зуны ордон
Чин гүрний үед буюу 18-р зууны үед баригдсан Зуны ордон нь Хятадын эзэн хааны бүхий л тав тухыг хангасан гайхалтай сайхан ордон юм. Цэцэрлэг, усан оргилуураар хүрээлэгдсэн эл ордон нь 1860 онд болсон Хар тамхины дайны үед Их Британи болон Францын арми Бээжинг эзлэх үеэр сүйрсэн юм. Гэсэн хэдий ч уг ордны балгасыг одоо ч үзэх гэсэн жуулчдын тоо тасрахгүй байгаа билээ.
2. Афганистан улс Бамияан Будда
МЭ 507-554 оны хооронд баригдсан Буддагийн энэхүү хөшөө нь Афганистан улсад байрладаг байна. Тухайн үед Афганистан улс нь өрнө дорныг холбосон Торгоны зам дээр оршдог байжээ. Буддын шашны нөлөөн дор баригдсан тус хөшөө одоо лалын шашинтнуудын гэр болжээ. 2001 онд Талибууд уг хөшөөг нураасан бөгөөд гол учир нь Афганистаны ядарч туйлдсан ард иргэдэд олон улсын байгууллагаас хоол хүнсний тусламж үзүүлдэг гол шалтгаан нь эл дурсгалт хөшөө байсан аж.
3. Грек улс Партенон
МЭӨ 438 онд Афин тэнгэрт зориулагдан барьсан Партенон нь эртний Грек болоод Афины ардчиллын бэлэг тэмдэг байсан юм. Эл Партенон нь цаг үеийн шаардлагаар Христийн болон лалын сүм болж байсныг мэдэх хүн ховор бизээ. 1687 онд Венецийн арми Афиныг бөмбөгдөх үеэр нэлээдгүй хэсэг нь сүйджээ.
4.Их Британи улс Ковентри дуган
Ковентри дах гэгээн Майклын дуган нь Их Британийн хамгийн үзэсгэлэнтэй барилга байсан юм. Гэвч дэлхийн хоёрдугаар дайны хөлд сүйджээ. 1940 онд дуган бөмбөгдөлтөнд өртсөн байдаг. Таван зууны турш дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй сайхан дуганы тоонд зүй ёсоор тооцогддог байсан уг дуганаас одоо их бие нь үлдэж дайны хар сүүдрийг одоо ч хүмүүст мэдрүүлсээр байгаа билээ.
5. Малти улс Рояал дуурийн театр
Архитектурын гайхалтай шийдэл бүхий олон барилга байгууламж дэлхийн хоёрдугаар дайны их бөмбөгдөлтийн үеэр сүйдсэн байдаг. Эдгээр байгууламжуудын нэг болох Малтийн дуурийн театр нь 1866 онд 1300 үзэгчийн суудалтайгаар баригджээ. 1873 онд галд түймэрт өртсөн боловч дахин сэргээгдэж газар дундын тэнгисийн орнуудын бэлэг тэмдэг болж байсан гэдэг. Өнөө цагт бөмбөгдөлтөнд өртөж сүйдсэн уг дурсгалт газрыг дахин шинээр барих тухай асуудал яригдаж эхлээд байгаа аж.
И.Августа
Сэтгэгдэл байхгүй байна.