АМГ-ын сервер хэний хяналтад байдаг вэ?

1

 

 
 



Зүүн аймгуудад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг өн­гөр­сөн даваа гариг буюу 24-нөөс олгож эхлэв. Цахимаар бүрт­гэх энэ олголтыг олон мян­ган аж ахуйн нэгж удаан хүлээсэн нь ойлгомжтой. Гэвч бүртгэл эхэлсэн өд­рөө л сервер нь гацчихав. 

Ингээд бүртгүүлж, хайгуулын тусгай зөвшөөрөл авах нь тодорхой болоод байсан 51 аж ахуйн нэгжийн зүтгэл, ажил талаар болоодхов. Энэ асуудлын дараа АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа  тайлбар хийлээ. Тэрээр "...Нэгэн зэрэг 900 хандалт хийснээс сервер ачааллаа дийлсэнгүй” гэв. Хачин тайлбар байгаа биз?

 Яг үнэндээ бүртгүүлж амжаад "цуцлагдсан” 51 тусгай зөвшөөрөл энд сонин биш. Бүхэл бүтэн улсын газрын доорх баялгийг хуваарилах энэ чухал ажил ядмаг техникийн хангамжтай байсан нь хачирхалтай. Энэ төрлийн техник технологийг ямар ч үйлдвэрээс ийм ажил гүйцэтгэхэд зориулж авъя гэхэд 900-хан хүн хандахад гацдаг хүчин чадалтай сервер санал болгоно гэж үгүй. Энэ ойлгомжтой. Мэргэжлийнхэн ч ингэж хэлж байна.

Харин ингэж гацсанд анхаарлаа хандуулах учиртай. Цаана нь ямар нэгэн шалтгаан байна гэцгээж байна. Тиймээс бид Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газраас энэ талаар тодруулахад "... Асуудлыг шалгаж байна. Тодорхой хариу удахгүй гарна. Тэр үед нь мэдээлэл өгнө” гэлээ.

Өчигдөр оройны байдлаар сервер нь засагдаж, систем нь хэвийн ажиллаж эхлээгүй байв. Эх сурвалж ирэх даваа гаригаас өмнө ажиллах боломжгүй гэж байна.

Чухамдаа АМГ-ын энэ цахим бүртгэлийн санд зүгээр л нэг байгууллага, хувь хүний нууц байхгүй. Монгол Улсын газрын доорх баялгийн бүртгэл бий. Энэ утгаараа тусгай хамгаалалт, хяналт, аюулгүй ажиллагааны дор найдвартай ажиллаж байх ёстой сервер юм. Гэсэн ч тийм биш байна. Эндээс үзвэл АМГ-ын цахим бүртгэл хэн нэгний хяналтын дор, гарын аясаар нь ажиллаж гацаад байгаа юм биш биз гэсэн асуулт гарч ирж байна.

 

С.УЯНГА

Сэтгэгдэл үлдээхСайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс


Боломжит тэмдэгт: 1000

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex