Ус алтнаас үнэтэй болно

0
Гадаргын болон гүний усыг зөв зохистой ашиглах нь цэвэр усны нөөцөөр хомс орны тоонд ордог Монгол Улсын хувьд амин чухал асуудал юм. 

Цэвэр усыг зөв ашиглах оновчтой зохицуулалтыг хийхгүй бол, хэт их ашиглах, бохирдуулах, үр ашиггүй зарцуулах зэрэг сөрөг нөлөөлөл хүнээс л гар­даг. Бусад орны нэгэн адил Монгол Улсад ч цэвэр усны эрэлт, хэрэгцээ нэмэгд­сээр.  Ялангуяа  дулаан үйлд­вэр­­лэл, уул уурхайн салбарт  цэвэр усны хэрэглээ жил ирэх тутам өссөн ста­тистик гар­сан. Ирээдүйд алт­наас илүү­тэй үнэлэгдэх үнэ цэнэ­­тэй нөөцийг хамгаалах, зөв зо­­хистой ашиглах талаар Тө­­рийн бодлого үгүйлэгдэж байна.

Энэ асуудалд гарц олох зорилгоор ХБНГУ-ын Боловсролын яамны сан­хүү­­жилтээр Хараа голын сав газарт "Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менеж­­мент загвар бүс нутаг Монгол” төслийг 2006 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Монгол Улсын БОНХАЖЯ,  ШУА-ийн эрдэмтэд, ХБНГУ-ын Боловсролын яамтай хамтран Хараа голын сав газарт хэрэгжүүлж буй "Төв Азийн усны нөөцийн нэгдсэн менежмент загвар бүс нутаг Монгол” төслийн үр дүнг хэлэлцэх уулзалт өчигдөр  боллоо. 
 
Монгол загвар буюу "Момо” төслийн ач холбогд­лын талаар Германы "Fraunhoter” компанийн усны нөөцийн хэлт­­сийн мэргэжилтэн Ш.Бү­рэн "Усны нөөцийн нэгдсэн менежментийн нэгдүгээр үе шат 2006-2009 оны хооронд явагдсан. Хараа голын сав газар болон Дархан хотын үйлдвэр, аж ахуйн бохирдлын  судалгаа хийсэн. Судалгааны үр дүнг үндэслэн, хоёрдугаар шатанд бага оврын цэвэрлэх байгууламжуудыг ашиглалтад орууллаа. Орхон сумын цэцэрлэгт  50 хүний ариун цэврийн байгууламж туршил­тын журмаар барьсан. Дөрвөн жилийн турш  эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллаж байна. Төслийн гуравдугаар шатанд, амжилттай туршсан ариун цэврийн байгууламжуудийг Монгол Улсын  бусад аймаг, хотод барих ажлыг хийнэ. Мөн Дархан хотын үйлдвэрүүдийн бохир усны найрлагыг судлан, технологийн хувьд зарим асуудлыг төслийн гуравдугаар шатанд шийдвэрлэнэ. Дар­хан хотын гүний усны нөөцийн талаар менежмент боловсруулна. Ирээдүйд Дархан хотын гэр хорооллын айл өрхийн усны хэрэгцээг машинаар зөөвөрлөж хангахгүй. Хашаа бүрийг  цэвэр усны шугаманд  холбох нь эдийн засгийн хувьд үр дүнтэй гэсэн шийдэлд хүрсэн. Хур тунадас, гадаргын болон гүний усанд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй талаар нарийвчилсан судалгаа хийж байна. Ингэснээр эдгээр өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэх аргачлал боловсруулна” гэв.

Төслийн үр дүнгийн талаар БОНХАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газ­рын мэргэжилтэн П.Бадам­дорж "Усны нөөцөд,  уур амьсгалын хуурайшил сөрөг нөлөө үзүүлдэг. Усны тухай хуулиар дөрвөн жилд нэг удаа усны тооллого хийдэг байв. Шинэчлэгдсэн  хуулиар "Усны сав газрын захиргаа” жил бүр усны тооллого хийх үүрэг хүлээсэн. Тухайн голыг  эхээс цутгал хүртэл  хариуцах "Сав газрын захир­­гаа”-г байгуулсан. Дархан-Уул аймгийн Усны захиргаа гэж одоо байхгүй. Хараа, Ерөө голын "Сав газрын захиргаа”гэж л бий. "Момо” төслийн загвараас Монголын усны талаар баримтлах бодлого гаргана. Нутаг дэвсгэрийн 30 хувь болох Хангайн бүст, нийт усны хуримтлалын 70 хувь оршдог. Нийт нутгаар нь авч үзвэл усны хомсдолтой. Хараа гол нь Дархан, Зүүнхараа, Баруунхараа зэрэг  суурьшлын бүст харьяалагддаг. Дарханд  хүн амын болон үйлдвэрийн  усан хангамж, цэвэр, бохир усны ариутгах татуургын станц байгуулах нь төслийн зорилго” гэлээ. Мөн тэрээр "Монгол Улсад урьд өмнө нь усны хайгуулын талаар хийсэн нэгдсэн судалгаа байдаггүй. Барилга хот байгуулалтын яаманд хүн амын усан хангамжийн, Хүнс хөдөө аж ахуйн яаманд мал аж ахуй, газар тариалангийн ус хангамжийн, Эрчим хүчний яаманд усны эрчим хүчний асуудал төвлөрдөг. Эдгээр салангид  байдлыг Германы төсөл нэгтгэн, нэгэн цогц асуудал болгон судалгаа хийж байна. УИХ-аар 2010 онд "Ус” үндэсний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн гол үзэл санаа нь гадагш урсах голууд дээр усны хуримтлал бүхий усан сан байгуулах. Монгол Улсын усны нөөцийн 80 хувь нь гадаргын ус байдаг. Энэ нөөцийн тодорхой хэсэг нь зуны улиралд орох борооны уснаас бүрддэг. Үүнийг хуримтлуулж, усан санг бий болгох хэрэгтэй. Ингэснээр ган гачиг, уур амьсгалын хуурайшил зэрэг байгалийн бэрхшээлийг хүндрэл багатай давах боломж бүрдэнэ. "Ус” хөтөлбөрийн  дагуу Туул, Хараа, Ерөө, Орхон голын сав газарт усан сан байгуулах судалгааны ажил хийгдэж байна. Гадаад, дотоодын  хүчин зүйлийн эсэргүүцлээс болж усан сан барих ажил хойшилсон” гэлээ.

Аливаа төслийн хэрэгжил­тэд, хандах иргэдийн хандла­га харилцан адилгүй байдаг. Тэгвэл Дарханд хэрэгжиж буй  уг төсөлд нутгийн ор­шин суугчид сэтгэл ханга­луун байгаа гэж төсөл хэрэг­жүүлэгчид хэлж байсан. 

Төслийн талаар Дархан хотын Захирагчийн албаны дарга Д.Батжаргал  "Момо1,2” төсөл Дархан хотод 2007-2014 хооронд хэрэгжсэн. Хараа голын сав газрыг  бохирдлоос хамгаалахад чиглэгдсэн су­дал­­гаа, шинжилгээний ажил  ихээр хийсэн. Судалгаа­ны дүнд тулгуурлан, "Дархан-Ус” компанийн усны шинжил­гээний лабораторын тоног төхөө­рөмж шинэчлэх, Орхон сумын цэцэрлэгт цэвэр­лэх байгууламж барих, Технологийн сургуульд усны судалгааны тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг чиглэлээр сүүлийн 7-8 жилийн турш хамтран ажиллаж байна. "Момо3” төслийн хүрээнд, Хараа голын сав газарт орших Дарханы 1-3 дугаар багийн гэр хорооллын  дэд бүтцийн болон хөрсний бохирдлын асуудлыг шийднэ. Ингэснээр иргэд эрүүл аюулгүй орчинд амьрах боломжтой болно. Төсөл хэрэгжснээр Хараа голын сав газрыг бохирдуулж буй хүчин зүйлийн үзүүлэлтийг багасгах, энэ чиглэлээр ажилладаг мэргэж­лийн байгууллага болох "Дархан-Ус” сувгийн техник тоног төхөөрөмж болон шугам хоолойг бүрэн шинэчлэгдэх юм” гэв.
Төслийн үр дүнг хэлэлцэх хуралд оролцож буй Төслийн багийн ахлагч Германы эрдэмтэн Дитрих Борхадт Дархан хотын цэвэр усны хэрэглээ доголдох ноцтой аюул байгаа. Хүн ам олноор суурьшсан тус хотын 5-6 ус дамжуулах хоолойг солих хэрэгтэй гэв. Мөн "Момо” төслийн судалгааны дүнг харгалзан, Дарханд цэвэрлэх байгууламж шинээр барих асуудал асуудал яригдаж байгааг ч хөндлөө.
Эх сурвалж: www.assa.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex