“Түндэмүн” сауны босс Халх голд эзэн суухаар болов

678

dd245de4046af1734be4348f8ed1e14fНэг хэсэг алт ухаж, газар хөндөж, ашигт малтмалын төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцдаггүй байсан харийнхан өнөөдөр Монголд уул уурхай биш газар тариалан эрхлэх сонирхолтой болцгоожээ. Солонгос­чуудын хорхойсоод байгаа Халх голын сав газар үржил шимт хөрстэй.

Аль 1970-аад онд энд Халх голын САА гэж том айл байв. Тус САА 1989 онд 35.000 тонн үр тариа хураан авч, улсын аварга болж байсан түүхтэй. Тэр үед үтрэм дээр ургац нь багтахгүй хальж, Чойбалсан хотын гурилын үйлдвэр рүү ачуулаад ч дийлдэхгүй, их үр тариа асгарч байжээ. Ямар сайндаа Дорнод аймгийн хэмжээнд тэр их буудайг агуулах сав олдохгүй сандарч, хөрш зэргэлдээ Хэнтий аймаг руу ачуулж, ургацаа хадгалах савгүй болсон учраас ЗХУ-ын Чита муж руу хүртэл зөөж байсан гэдэг. Хэдхэн жилийн өмнө ургац найгаж байсан энэ газар өнөөдөр атаршчихаад байгаа нь үнэн.

Гэхдээ Атрын гуравдугаар аяныг эх­лүүлж, өөрсдийн хүч хөрөнгөөр идэх хүнсээ бэлтгэж, нэг ч гэсэн хүнийг аж­лын байртай болгох хүсэлтэй олон мянган хүн эх орны торгон хил Халхын голыг харийнханд өгөхийг эсэргүүцэж байна. Үнэнийг хэлэхэд, солонгосчууд энэ газар нутаг дээр тариа тарьж, ногоо суулгаж, түүнийг нь монголчууд хүр­тэнэ гэ­хэд итгэх хүн алга. Солонгосчуудын бүхэл бүтэн том хот Халх голын хөвөөн дээр л бий болно гэдэгт тэд эргэл­зэх­гүй байна. Ингэж хардах үндэслэл ч бий. Халхын гол бол газар тариалангийн бүс нутгаас хамгийн их үржил шимтэй нь.

Гэхдээ газрын үржил шим ч гэсэн хязгаартай. Халх голын ойролцоох газар нутаг хэзээ нэгэн цагт монголчуудыг тэ­жээж, амин зуулгыг нь залгуулах ёстой. Дээр нь түүхийн онц дурсгалтай газар. Тиймээс энэ нутгийг харийнханд өгч хэрхэвч болохгүй гэж учир мэдэх улс ярьж байна. Тэр ч бүү хэл, энэ төслийг дэмжигч хэдэн нөхөр Монгол Улсын Ерөн­­хий сайдад төслөө танилцуулах, түүнээс дэмжлэг авах гэж нэг бус удаа оролдсон ч тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд тэднийг хү­лээж аваагүй гэж албаны эх сурвалж мэдэгдэж байна. Их хэм­жээний газар нутагтай хол­боотой асуудал учраас Үндэс­ний аюулгүй байд­лын зөвлөлөөр орж, Засгийн газар дээр хэлэлцэгдэж, төрийн түвшинд хүртэл яригдах нь то­дор­хой байхад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яагаад гарын үсэг зурах ёс­лолын ажиллагаанд оролцсон нь тодор­хойгүй үлдлээ.

Үүнээс гадна "Түндэмүн” сауны солонгос ноёд Халхын голд 40 мянган га газар эзэмших эрхийг Ц.Жанлаваас ав­сан” гэсэн чихэнд чимэггүй мэдээлэл чих дэлсэж байна. Улаан­баатар хотод орших "Түндэмүн” сауны эзэд "Хан Соламон” компанитай бөгөөд Дорнод аймагт 40 мянган га газар авчихсан байгаа аж. Энэ газар хэрхэн ашиглагдаж байгаа нь то­дорхойгүй байхад 270 мянган га газарт заг­вар ферм байгуулна гэдэгт итгэх хүн үгүй. Үнэхээр л тэд загвар ферм байгуулах гэж байгаа юм бол 27 га газар ч хангалттай гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой асуудал.

Монголын торгон хил, түүхийн гашуун үнэнийг хөрс шороондоо хадгалсан Дорнын буурал тал, Халхын гол харийнх­ны мэдэлд шил­жээд дуусах нь ээ.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

678 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex