Монголын дээгүүр нисч өнгөрсөн солир Байгаль нууранд унажээ
Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт Монголын баруун хойд зүгийн уулархаг нутаг дээгүүр нисч өнгөрсөн солир Байгал нууранд унасан тухай Эрхүүгийн одон орон судлаачид мэдээлсэн байна. Хурц тод улаан өнгийн энэ солир Байгаль нуурын баруун урд хэсгийн Түнхэний хотгорт буй автомат ажиглах станцын дуранд өртсөн бөгөөд Хөвсгөлийн уулс болон Зүүн Саяны нуруун дээгүүр баруун урдаас зүүн хойш 60 гаруй километрийн өндөрт секундэнд 13-10 километрийн хурдтай ниссэн энэ солир Байгаль нуурын баруун эргээс дотогш ойролцоогоор 17 километрийн зайд унажээ. Янз бүрийн цэгээс энэ үзэгдлийг ажигласан нутгийн иргэд анхандаа солирыг үл танигдах нисдэг биет хэмээн таамаглаж байжээ.