Н.Энхбаяр эргэж ирэхгүй. Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нар эвлэрнэ гэв үү

0

Энэ жилийн тухайд сонгууль угтсан улстөржилт, хаврын синдром төв талбай, аль нэг өргөн чөлөө, гудамжинд гэхээсээ илүүтэй Төрийн ордонд төвлөрч байна. Тухайлбал, Н.Алтанхуягийн мэдэгдэл, Г.Уянгын ноосоо тушаалт, МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбогдсон ээлжит баривчилгаа зэргээс энэ бүхнийг харж болохоор байгаа юм.

Ш.Сайхансамбуугийн ивээлд багтсан Г.Уянгын улс төр

МҮАН-аас 2012 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон Г.Уянга "Шударга ёс" эвслийн бүлгээс албан ёсоор гарсан даруйдаа "ноосоо тушааж" МҮАН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаа тухайгаа өчигдөр мэдэгдэв. Түүнтэй хамт бүлгээс гарсан Л.Цог өнөө маргаашгүй МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа зарлах аваас нэг их гайхах юм алга. Баттай эх сурвалжийн мэдээлж байгаачлан Г.Уянга, Л.Цог, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар Нарантуулын босс Ш.Сайхансамбуугийн ивээлд багтаж түүнтэй хамтран сонгуульд оролцохоор болсон гэнэ. Гэхдээ тэдний тухайд дээрх мэдээллийг ихэд нууцалж байгаа бөгөөд энэ тухайгаа удахгүй албан ёсоор зарлана гэдгийг ч эх сурвалж онцолж байгаа юм.

Магадгүй Г.Уянга нар сонгуулийн хуулийн дагуу өдгөө шинэ нам байгуулах боломжгүй ч ХҮН, ИЗНН, БНН гэсэн сонголтуудын аль нэгийнх нь нэрийн өмнөөс сонгуульд оролцож магадгүй гэх таамаглал ч бас байна.

Ямартай ч гишүүн Г.Уянга намаасаа гарсан нь МҮАН-ын дарга М.Энхсайхан хамраараа газар шаах бас нэгэн нөхцөл бүрдэж байна хэмээн улстөрийн хүрээнд ярих боллоо.

Н.Энхбаяр эргэж ирэхгүй, намаа Солонгосоос удирдана

МАХН-ын бага чуулганыг хуралдуулж намынхаа чухал томилгоонуудыг хийсэн даруйдаа БНСУ-ыг зорьсон Н.Энхбаярыг энэ удаад эргэж ирэхгүй гэдгийг МАХН дахь эх сурвалж мэдээллээ. Учир нь түүний тухайд сонгуульд оролцох бараг л боломжгүй болсон гэдгийг Шадар сайдтай холбоотой томилгооны асуудал өнгөрсөн хугацаанд баталчихсан. Байдал хүндэрвэл "Энхбаяртай тэмцэх газар"  буюу АТГ түүнийг барьж хорьж ч магадгүй болчихоод байгаа. Түүнийг монголд эргэж ирүүлэхгүй байх арга хэмжээг эрх мэдэлтнүүд авч байгаа тухай өчигдөр намынхан нь мэдээлсэн. Үүний илрэл нь Н.Энхбаярын бие хамгаалагч Мөнхөө гэгчийг АТГ мэдүүлэг авах нэрээр баривчлан саатуулж таслан сэргийлэх арга хэмжээ авсан явдал аж.

Ямартай ч эмчилгээ хийлгээд долоо хоногийн дараа эргэж ирнэ хэмээгээд Сөүлийг зорьсон Н.Энхбаяр сонгууль өнгөртөл эх орондоо эргэж ирэхгүй нь. Учир нь түүний зүгээс МАХН-ын сонгуулийн ажилтай холбогдсон бүх ажлыг шинээр томилогдсон ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатартаа итгэж үлдээсэн бөгөөд урьдын адил МАХН-ыг Солонгосоос утсаар удирдах бололтой.

Х.Баттулга, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нар эвлэрнэ гэв үү

АН-ын лидерүүд ард түмнийхээ өмнө нэгнийгээ элдэв мэдэгдэл, хэлсэн үгээрээ зодоод эхэлсэн нь тус намын нэр хүнд олон нийтийн дунд үлэмж хэмжээгээр унахад нөлөөлж байна.  Үүний томоохон жишээ нь Их тэнгэрт жиргээчидтэй хийсэн Ц.Элбэгдоржийн уулзалт, Жудагт монгол хөдөлгөөнөөс зохион байгуулсан жагсаалын үеэр Х.Баттулгын хэлсэн үг, Н.Алтанхуягийн Төрийн ордонд хийсэн хуйвалдааны бүлэглэлүүдийн ард Ц.Элбэгдорж байгааг зарласан явдал зэрэг багтана. Энэ бүхний үүдэл шалтгаан нь сонгууль угтсан баривчилгаануудтай холбоотой гэдгийг ч улстөрийн хүрээнийнхэн онцолж байна. Хохирогчид нь Х.Баттулга, Н.Алтанхуяг нар бөгөөд тэдний зүгээс энэ бүхний захиалагчийг Ц.Элбэгдорж гэдгийг ил цагаанаар зарлаж байгаа. Хариуд нь Ерөнхийлөгчийн зүгээс "хамтарч ажиллъя" гэдгээс өөр хэлэх үггүй зогсож байна.

Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан хийхээр болсон тухай мэдээлэл өчигдрөөс цацагдав. Энэ удаагийн хуралдаанаар сүүлийн үед АН дотор үүсээд буй нөхцөл байдал болон эвлэрэн нэгдэх асуудлыг ярилцах гэнэ.

Хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс гадна Нийслэлийн Ардчилсан намын хороо, мөн Н.Алтанхуягийн хэлсэнчлэн намаа хагалган бутаргаж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ч урьж оролцуулахаар болсон ажээ.

Р.Улам

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex