Дөрөвхөн настай Есүй, Есүйгэн 2 ихэр охидын ээжид тусламжийн гараа сунгацгаая
Өнөөдөр дэлхийн хүмүүнлэгийн үйлсийн өдөр
Хэлж биш хийсч ирдэг өвчин зовлон 4-хөн настай хоёр ихэр охины ээж Лхагва бүсгүй тохиож, 29 настай өрх толгойлсон түүнд ихэр охидынхоо ирээдүйн төлөө өвчин зовлонтойго тэмцэх хүндхэн үүрэг ноогджээ.
Тэрээр цусны тунгалагийн хорт хавдар гэсэн оноштойгоор химийн эмчилгээ эхлүүлээд байгаа.Түүний өвчин эмчийн заавраар курс эмчилгээгээ сайн хийлгээд явбал тархалт хүндрэлгүй 60-70% эдгэрэх боломжтой гэсэн байна.
Лхагва бүсгүй эмчилгээний журам ёсоор 8 курс химийн эмчилгээнд орох естой.
Чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэвэл 100% эдгэрэх найдвартай ч Монголд 100 сая, Гадаадад 200 сая орчим ханштай гэсэн байна.
Гэтэл Лхагва бүсгүй өрхийн орлого багатай, амьдралын түвшин доогуур. Одоогийн амьдралын нөхцөл байдал тун тааруу өрх толгойлж, 2 охидтойгоо Сонгинохайрхан дүүрэгт айлын гэр хөлслөн амьдарч байгаа тул фэйсбүүк орчинд нэгдсэн хэсэг залуус ярилцаж байгаад Ихэр охидын хойшдын хувь заяа болон Лхагва бүсгүйн идэр залуу насыг бодон тэдэнд эрүүл амьдрал итгэл найдвар бэлэглэхийг зорин энэхүү Сайн үйлсийн аянаа эцсийн үр дүнд хүртэл нь зорьж эхлүүлээд байгаа юм байна. лхагва бүсгүйн хувьд 2 дахь химийн эмчилгээгээ 1-р эмнэлэгийн цусны тасагт хэвтэн хийлгүүлж байгаа юм байна.
Энэ удаагийн эмчилгээ нь нийт 3 сая төгрөг буюу үүнд нв 43.500 төгрөгний өртөг бүхий 70 ш тариа орж багтаж байгаагаас сайхан сэтгэлт залуус танил тал болон хандиваар цугларсан мөнгөөрөө 32,0 төгрөгөөр 38 ш тариа болон гуурс хэрэглүүрийг нь авч өгөөд байгаа юм байна.
Ээж нь хүнд өвчин туссаныг үл анзааран тоглон гүйх дөрөвхөн настай хоёр ихэр охиныг харахад өөрийн эрхгүй сэтгэл шимшрэм. Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын холбооны залуус фэйсвүүкээр нэгдэн хоёр ихэр бяцхан охины ээжид туслан, аюулт өвчнөөс нь эдгээхийг зорьж байгаа энэхүү аянд эрхэм таныг нэгдэхийг уриалж байна. Буян буяны дээд хүнд туслах гэдэг. Тэр тусмаа хоёр ихэр бяцхан охинд ээжийн нь амьдралыг бэлэглэх шиг буян гэж юу байх вэ?
Өнөөдөр дэлхийн нийтийн ХҮМҮҮНЛЭГИЙН өдөр юм байна. Энэ өдөртэй холбогдуулан эрхэм хүмүүн та хоёр ихэр охины ээж Лхагваад өвчин зовлонгоо даван туулахад нь туслаарай.
Хүмүүс очих бүрд итгэлийн нүдээр харуулдан үлдэх ихэр бяцхан охидод эрүүл саруул болсон ээжийг нь "бэлэглэх” Сайн үйлсийн аянд нэгдэцгээе.
Лхагваатай холбоо барих утас: 89783644
Ugluu.mn
Сэтгэгдэл байхгүй байна.