АНУ-ын иргэн Ч.Ганбатыг албадан авчрахаар болжээ

1

"Либерти Партнерс" ХХК-ийн захирал Ч.Ганбатыг Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын төслөөс мөнгө угаасан гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газраас сэжигтнээр татан Интерполоор эрэн сурвалжлаад долоон сарын хугацаа өнгөрч байна. 

Хэдийгээр түүний талаар мэдээлэл гараагүй удсан ч хууль хяналтынхан сэжигтнийг авчрах ажлаа эрчимжүүлж байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Өөрөөр хэлбэл, түүнийг албадан авчрахаар холбогдох байгууллагууд төлөвлөж буй гэсэн үг. Яг үнэндээ нэр бүхий хүмүүсийг интерполоор эрж хайх ажиллагаа хангалттай явагдаж байгаа ч төдийлөн ахиц гарахгүй байгаа учраас хэргийн мөрдөн байцаалт ч сайнгүй байгаа аж.

Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жиргээчидтэй уулзахдаа "...Зарлиг дээр гарын үсэг зурдаг хүн нь би. Ч.Ганбат АНУ-ын иргэн болно гэдэг бичиг орж ирээгүй. Хуулиараа Монголын Улсын иргэн нь давхар АНУ-ын иргэн байж болдоггүй. 

Харин АНУ-ын паспортыг ашиглаад Монголыг доромжилж болно, хулгай хийгээд зугтаж болно гэж бодож байгаа бол санасны чинь гарз. Монголын төр араас нь явах л болно" хэмээн хэлж байсан. Үнэхээр ч Ч.Ганбат өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Төрийн гурван өндөрлөгт хандаж захидал бичихдээ өөрийгөө 2012 онд АНУ-ын иргэн болсон гэдгээ нуугаагүй бөгөөд өдгөө Монголын төр түүний араас эрэл хийхээр шийджээ.

Манай улс давхар иргэншлийг хуулиар хоригддог. Ийм байхад АНУ-ын иргэн болсон Ч.Ганбат Монголын төрөөс зарласан нэг бус удаа төслүүдэд зөвлөхөөр ажиллаж хууль зүйн туслалцаа үзүүлж байсан юм.

Түүнийг гадаад улсын иргэн гэдгийг тухайн үед хамтран ажиллаж байсан эрх мэдэл бүхий хүмүүс нь яагаад мэдээгүй вэ гэдэг асуулт өнөөдөр хамгийн сонин сэдэв болоод байна.

Түүнийг гадаад улсын иргэн гэдгийг тухайн үед хамтран ажиллаж байсан эрх мэдэл бүхий хүмүүс нь яагаад мэдээгүй вэ гэдэг асуулт өнөөдөр хамгийн сонин сэдэв болоодбайна.

Ч.Ганбат Монголын иргэний үнэмлэхтэй. Монголд бүртгэлтэй иргэний үнэмлэхээ ашиглан төрийн ажилд шууд оролцож байсан нь хууль зөрчсөн үйлдэл гэлтэй.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын харьяатын тухай хуулийн 4.1-д Монгол Улсын харьяат нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн цагаан дээр хараар бичсэн энэ заалтыг зөрчсөн хэрэг. Ч.Ганбат иргэний харьяаллаа сольж, УБЕГ-ын бүртгэлийн сангаас мэдээллээ хасуулаагүй хэрнээ хэрхэн 2012 онд АНУ-ын иргэн болж чадсан бэ.

Энэ асуултын хариу хууль хяналтынхны анхаарлыг татаж байгаа юм. Хуулийнхан Төмөр замын хэргийг шалгах явцдаа Ч.Ганбатыг хэд, хэдэн гадаад паспорттай болохыг нь холбогдох газруудаас нь лавлагаа аван тогтоосон аж. Түүний нэр дээр А серийн буюу албаны А-0030.., А-0021.. гэсэн хоёр, Е серийн буюу энгийн улаан паспорт Е-548.., Е-0548.., Е-0066.. гэсэн гурван паспорт бүртгэлтэй байгааг хэвлэлүүд онцолж байсан.

Харин Ч.Ганбат төмөр замын хэрэг дэгдэж Зам тээврийн яамны Төрийн  нарийн бичгийн дарга Б.Батзаяаг баривчлагдсаны дараа АНУ-д очиж, тэндээсээ Англи руу явсан гэдгийг цагдаагийнхан тогтоогоод байна.

Тэр Англи руу явахдаа "Ухаахудаг-, Гашуунсухайт" чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээг боловсруулсан гэх "Сидней Аустинг" компанийн удирдлагуудтай уулзалт хийсэн гэх сураг ч гарч байгаа юм.

Р.Саруул

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex