Хөгшрөлт бол сэтгэлийн өвчин
-50-60 насыг хөгшрөлтийн эхэн үе
-60-75 насыг эрт хөгшрөлтийн үе
-75-90 насыг хөгшрөлт
-90-ээс дээш насыг хөгшин нас гэдэг.
Гэхдээ хүний бие махбодийн эд эс бүр тодорхой наснаас эхлэн хөгширч эхэлдэг юм байна. 25 наснаас үе мөчний өсөлт зогсоно, 30 наснаас арьс, 40 наснаас үсний хөгшрөх үйл явц эхэлдэг бол, мөн 40 наснаас нурууны уян эдүүдийн хэмжээ бага багаар багасдаг ажээ. Орчин үед "нас бол зөвхөн тоо” гэдэг үзэл хүмүүсийн дунд ноёрхох болсон. Би мөн адил үүнтэй санал нийлдэг. Наснаасаа залуу харагдах нь тухайн хүний ажил, амьдралын дэглэмээс шууд хамааралтай болжээ. Зөв хооллолт, спортоор хичээллэх, бас сэтгэл санаагаа амар амгалан байлгах нь урт наслалтын үндэс болдог. Хүний наслалтанд байгаль ертөнцийн жам ёсны хүчин зүйлс нөлөөлөх хэдий ч үргэлж залуугаараа урт удаан амьдралыг та өөрөө өөртөө бэлэглээрэй.
Сэтгэгдэл байхгүй байна.