Хүний биеэс гурав дахь тархийг илрүүлжээ
Колумбын их сургуулийн хэсэг эрдэмтэн судалгаа хийж,энэ үеэрээ хүний биеэс бас нэг, бүр тодруулвал гурав дахь тархийг илрүүлжээ.
Хүнд тархи, нугаснаас гадна бас гэдэсний тархи ч байдаг бөгөөд энэ нь тархи болон нугаснаас хамааралгүйгээр ажилладаг хэмээн судлаачид нотлож байна.
Гэдэсний тархи нь ходоод-гэдэсний нийт замын хэвийн үйл ажиллагааг
хангадгийг судлаачид тэмдэглэжээ.Тархи юмуу нугастай холбоогүй болоход
гэдэс үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байдаг нь гурав дахь тархи
байдгийн гол нотолгоо болж байгаа гэнэ.
Одоо мэргэжилтнүүд
өөрсдийн онолыг нотлохын тулд бас нэмэлт судалгаа хийхээр бэлтгэж байгаа
бөгөөд тиймээс гэдсэнд их анхааралтай хандах хэрэгтэй болж байж мэднэ.
С.Инда
Сэтгэгдэл байхгүй байна.