Риогийн тэнгэрт Монгол Улсын далбаа олонтаа намирах болтугай
Бразил улсын Рио Де Жанейро хотноо зохиогдох зуны XXXI олимпийн их наадам эхлэхэд ердөө ганцхан хоног үлдлээ. Таван тивийн 200 гаруй орноос шилдэг тамирчид Риог зорин спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг бичилцэх мөч ойртсоор байна. Дэлхийн энх тайван, эв найрамдлын бэлэг тэмдэг болсон энэхүү наадамд Монгол Улс түүхэндээ анх удаа олимпийн 51 эрхтэйгээр оролцож байна. "Рио де Жанейро 2016" олимпийн наадам наймдугаар сарын 5-21-нд болох ба нийт 207 орон 306 цогц медалийн төлөө өрсөлдөх нь дээд амжилт болж байгаа юм. Манай улс өмнөх 2012 оны Лондонгийн зуны олимпийн их наадамд спортын 7 төрөлд 29 эрх авч оролцсон.
Тэгвэл энэ удаад Бразил улсад зохиогдох 2016 оны зуны олимпод манай улс спортын 9 төрөлд 49 эрх авлаа. Энэ нь түүхэндээ манай улс анх удаа олимпийн хамгийн олон эрх авснаараа ихээхэн онцлогтой болж байна. Дашрамд сонирхуулахад, энэ жилийн олмпийн наадамд оролцох багийн бүрэлдэхүүнд тусгай бэлтгэгдсэн тогооч явахаар болжээ. Тусгайлсан хоол хүнс бэлтгэх, тамирчиддаа зориулсан хоол унд хийх шаардлага гарвал тус бэлтгэл хангагч тогооч нар ажиллах юм байна. Мөн сэтгэлзүйч, бэлтгэл хангагч зэрэг хүмүүсийг авч явж буй. "РИО-2016” олимпийн наадмын багийн ахлагчаар Үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч, Ардын эмч, анагаах ухааны доктор, профессор Ж.Хатанбаатарыг томилсон. Харин МҮОХ-ны Ерөнхийлөгчийн шийдвэрээр гавьяат тамирчин Ц.Дамдинг багийн ахлагчийн орлогчоор сонгожээ.
Ингээд олимпийн эрх авсан тамирчдын хувьд :
• Жүдо бөх-13
Эрэгтэй:
Ц.Цогтбаатар /60 кг/
Д.Төмөрхүлэг /66 кг/
Г.Одбаяр /73 кг/
О.Ууганбаатар /81 кг/
Л.Отгонбаатар /90 кг/
Н. Түвшинбаяр /100 кг/
Б.Тэмүүлэн /+100 кг/
Эмэгтэй:
М.Уранцэцэг /48 кг/
А.Цолмон /52 кг/
Д.Сумъяа /57 кг/
Ц.Мөнхзаяа /63 кг/
Ц.Наранжаргал /70 кг/
П.Лхамдэгд /-78 кг/
• Чөлөөт бөх -10
Эрэгтэй
Э.Бэхбаяр /57 кг/
Г.Мандахнаран /65 кг/
П.Өнөрбат /74 кг/
О.Үйтүмэн /86 кг/
Д.Хүдэрбулга /97 кг/
Ж.Чулуунбат /125 кг/
Эмэгтэй
Э.Сумъяа /53 кг/
П.Орхон /58 кг/
С.Батцэцэг /63 кг/
О.Насанбурмаа /69 кг/
• Бокс-6
49 кг-д Г.Ган-Эрдэнэ,
52 кг-д Х.Энх-Амар,
56 кг-д Э.Цэндбаатар,
60 кг-д Д.Отгондалай,
64 кг-д Б.Чинзориг,
69 кг-д Б.Түвшинбат
• Буудлага -3
Хийн болон Спорт гар буу 2 төрөлд
О.Гүндэгмаа
Ц.Мөнхзул
Урт буу 2 дасгалд
Г.Нандинзаяа
• Таэквондо-1
П.Тэмүүжин (58 кг)
• Хүндийг өргөлт -2
Ч.Чагнаадорж
М.Анхцэцэг
• Байт харваа - 1
Ж.Гантөгс
• Хөнгөн атлетик -5
Марафон гүйлт
Б.Сэр-Од
Д.Гантулга
Л.Отгонбаяр
Б.Мөнхзаяа
Ц.Бямбажав
Усанд сэлэлт -2 тамирчин оролцох юм байна.
Олимпийн нээлтийн тугчаар жүдогийн Б.Тэмүүлэн тодорсон ба хамгийн олон удаа олимпод оролцож байгаа тамирчнаар О.Гүндэгмаа тодров. Түүний хувьд зургаа дахь удаагаа олимпод оролцох гэж байна. Олимпийн медальтай тамирчид гурав байгаа нь О.Гүндэгмаа, Н.Түвшинбаяр, С.Батцэцэг нар байна. Манай баг тамирчдын эхний тэмцээний салхийг Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан урьдчилсан харвааны төрөлд Ж.Гантөгс хагална. Удаах өдөр нь Жүдо бөхөөр М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Буудлагын Г.Нандинзаяа, Боксын Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ нар тэмцээнээ үргэлжлүүнэ. Манай тамирчид наймдугаар сарын 13, 15-нд тэмцээнгүй байгаа бөгөөд хэрвээ манай боксчид ялалт байгуулсаар байвал олимпийн сүүлийн өдөр буюу 21-н хүртэл тулалдах боломжтой юм.
Сэтгэгдэл байхгүй байна.