Марко Поло ба “Хорвоогийн сонин хачин”

888
Марко Поло ба “Хорвоогийн сонин хачин” Б.БАРС

Энэтхэгт хүрэх далайн замын эрэлд гараад Америк тивийг нээсэн Испанийн алдарт далайчин Христофор Колумб урт удаан аяллынхаа турш Библи судрын сацуу "Хорвоогийн сонин хачин” гэх зохиолыг ширээнийхээ ном болгон анхааралтай уншихдаа 70 гаруй тэмдэглэл бичсэн байдаг. Энэ нь ч аргагүй. Дундад зууны Европт хаа холын баян тансаг ертөнц, оньсого шиг Азийн тухай өгүүлсэн ном "Хорвоогийн сонин хачин”-аас өөр байгаагүй билээ. Иймээс ч энэ ном сэргэн мандлын үедээ орсон Европт одоогийн хэллэгээр бол ёстой л бестселлер болж байжээ.

Тэгвэл энэ номыг зохиогч, Италийн наймаачин, аялагч Марко Пологийн мэндэлсний 760 жилийн ой ирэх сарын 15-нд тохиох аж. Тэрээр польш гаралтай Венецийн худалдаачин Николо Пологийн гэр бүлд 1254 оны есдүгээр сарын 15-нд төрсөн нэгэн. Түүний эцэг нь Крым, бүр Алтан ордын нийслэл Сарай-Бат, цаашлаад Хубилай хааны Юань гүрний нийслэл Дайду хотод 1266 онд хүрэлцэн ирсэн байдаг. Тэгээд Хубилай хаанаас Монголын Эзэнт гүрний аль ч газраар чөлөөтэй зорчих алтан гэрэгэ өвөртлөөд Иерусалим дахь Христийн бунхнаас ариун тос явуулахыг Ромын пап IV Климентээс хүссэн захидал хүргэх үүрэгтэйгээр эргээд нутаг руугаа хөлгийн жолоо залжээ.

Гэвч замд явахад нь Ромын пап өөд болж, католикууд шинэ тэргүүнээ хараахан сонгоогүй байсан учир Николо Поло нялх хүү Марког аваад өөрийн биеэр Иерусалим орон Хубилай хааны хүсэлтийг гүйцэлдүүлээд 1275 онд Юань гүрний зуны нийслэл Шанд хотод хүрэлцэн ирсэн байдаг. Хубилай хаан Марко Полод ихэд итгэл үзүүлэн ойрын хүнээ болгож, гурван жилийн турш хажуудаа байлгасны эцэст нэлээд дурамжхан нутаг руу нь буцаасан гэдэг. Марко Поло Венецид эргэж ирснийхээ дараа Генуятай хийсэн дайнд оролцохдоо 1298 онд олзлогдоод зохиолч Рустикеллотой хоёр жил шахам хоригдохдоо хожим Европ даяар алдаршсан "Хорвоогийн сонин хачин” номоо тэмдэглүүлж үлдээсэн түүхтэй. Марко Поло 1324 оны нэгдүгээр сарын 8-нд төрөлх Венецидээ өөд болохоосоо өмнө гэрээслэлдээ Монголын Эзэнт гүрний алтан гэрэгэг мөн дурдсан нь бий. Гэвч түүний эзэмшиж байсан гэрэгэ хадгалагдаж үлдээгүй билээ.

Зарим нэг эргэлзээтэй баримтуудыг эс тооцвол энэ ном XIV-XVI зууны Европын далайчид, газарзүйчид, зохиолчдод маш их нөлөө үзүүлсэн төдийгүй өнөө хүртэл Армени, Иран, Хятад, Монгол, Энэтхэг, Индонез гээд олон орны дундад зууны газарзүй, угсаатан зүй, түүхийн үнэтэй эх сурвалж болсоор байгаа юм. Алдарт аялагч Марко Пологийн хөшөөг Улаанбаатар хотын Чингисхааны талбайн хажууханд 2011 онд босгосон билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

888 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex