Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

0

 

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны аравдугаар сарын 05-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

 

Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг буурууллаа

Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх автобензинд ногдуулах онцгой албан татварыг тонн тутамд 260 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 280 мянга, Эрээнцаваар оруулж ирэх автобензинд тонн тутамд 130 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 150 мянган төгрөг байхаар тогтоолоо. 

Дотоодын зах зээлд борлуулж байгаа автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч, хяналт тавьж байхыг сайд Ц.Дашдоржид даалгалаа.

Засгийн газар өнгөрсөн оны 11 дүгээр сард онцгой албан татварын хэмжээг хилийн үнэ, ваютын ханшны хэлбэлзэлтэй уялдуулан автобензинд тонн тутамд 400 мянга, дизелийн түлшинд тонн тутамд 520 мянган төгрөг байхаар тогтоосон байсан юм.

Оны сүүлийн хагас жилээс ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсантай холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн зардал өсч, жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн учир онцгой албан татварын хэмжээг ийнхүү шинэчлэн тогтоолоо.

 

Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо

  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Сургалтын төрийн сангийн чиг үүргийг өргөжүүлж, "Боловсролын зээлийн сан” болгон өөрчлөх, орон тоо, цалингийн санг баталж хэрэгжүүлэхийг сайд Ж.Батсуурь, Б.Чойжилсүрэн нарт даалгалаа.

Сангийн дүрэм, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, Оюутны хөгжлийн зээлийн журмыг мөн баталлаа. Хөгжлийн зээл нь оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтгүй суралцуулах, дээд боловсролын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Оюутан нь боловсролын сангаас авсан зээлээ сургуулиа төгссөнөөс хойш 10 хүртэл жилийн дотор буцаан төлөх юм.

2016 оны төсвийн тодотголоор 70 мянган оюутан суралцагчдад, мөн гурав болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1500 орчимд үзүүлэх тооцоо гарчээ. 2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 164 мянган оюутан төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа бөгөөд үүний 125 мянга нь бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа юм. Боловсролын сангийн зээлийн журмыг аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлнэ.  

 

"Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ, гүйцэтгэх удирдлагад  төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэт” үйлдвэр, "Монголросцветмет” компанийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий  ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Дүгнэлтийг хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргав.

1.  Хувьцаа худалдсаны дараа дээрх хоёр компанид 51:49 хувийн хувьцааны эрх мэдлийн харьцаа алдагдсан байна. Иймд "Эрдэнэт” үйлдвэр, "Монголросцветмет” компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох дүрэм, журмыг өөрчилж хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.

2.  2016 оны зургадугаар сарын 2-ны өдрөөс 29-ний хооронд "Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор гаргасан Сангийн сайдын тушаалуудыг хүчингүй болгов.

3.  "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдах асуудлыг хэлэлэлцсэн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, мэдээллийг олон нийтэд ил тод хүргэхээр болов.

4.  "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг нэр бүхий арилжааны банкнаас гаргасан байх тул хуульд заасан эрхийн дагуу энэ үйл ажиллагааг шалгаж танилцуулахыг Монголбанкинд уламжиллаа.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Өнгөрсөн оны байдлаар тэтгэврийн насанд хүрсэн иргэдийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа бөгөөд ийм тэтгэвэр авах болзол, шалгуурыг хангаагүй ахмад настнууд нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байна.

Харин эдийн засгийн идэвхтэй хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг малчдын нийгмийн даатгалын хамрагдалт хангалтгүй байгаа нь ирээдүйд тэтгэвэр авах эрх үүсэхгүй эрсдэлтэй болжээ.

Малчид сайн дурын даатгал төлөх боломжтой хэдий ч маш бага хувь нь шимтгэл төлж, даатгуулж байна. Тухайлбал өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 189 мянга гаруй хүн даатгуулсны 42 мянга гаруй нь малчид байсан нь нийт малчдын ердөө 15 хувь нь юм.

Малчнаар ажиллах иргэдийн тоо жил бүр багасаж байгааг нэмэгдүүлэх, малчнаар ажиллах сонирхол бий болгох, малчдын нийгмийн баталгааг хангах, байгаль, цаг уураас шууд хараат нөхцөлд мал маллаж байгаа малчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг өөрчлөхийг зорьж байна.

Хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны болзол хангасан малчин эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэр тогтоолгох эрхтэй байхаар тусгажээ. Төсөл батлагдвал малчдын нийгмийн баталгаа сайжирч, малчдад ирээдүйд үзүүлэх нийгмийн халамжийн зардал буурна гэж Засгийн газар үзэж байна. Мөн хууль хэрэгжсэнээр 2019 онд 20 гаруй мянган малчин шинээр тэтгэвэр тогтоолгож, тэтгэврийн зардалд 96 тэрбум, 2020 онд 22.8 мянган малчинд 112 тэрбум гаруй төгрөг шаардагдахаар байна.

Товч мэдээ

-  УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачлан боловсруулсан Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг зарчмын хувьд дэмжив.

-  Дипломат паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд нот бичиг солилцохыг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрөв.

-  "Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулахаар Засгийн газрын тогтоол баталлаа. Тус төв нь байгаль хамгаалал болон нэн ховор ан амьтан, ургамал хамгаалах, хөрс ус агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр  ажиллах үндсэн зорилготой юм.

-  Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай, тасралтгүй 24 цагаар ажилладаг улсын төв III эмнэлгийн ангиографын аппаратын гэмтлийг засварлахад шаардлагатай 453 сая 800 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

 

-  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 928 хүүхдийн суудалтай нэгдүгээр сургуулийн өргөтгөлд шаардагдах 350 сая 600 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.

Томилгоо

-Б.Баярсайханыг БСШУСЯ-ны, З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex