Сураггүй болсон иргэдийг хайх ажиллагаа үргэлжилсээр байна
Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр самар түүж яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт харьяалагдах Баянцагаан багийн, Баруун моностой гэдэг газар самар түүж байсан иргэн Г өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс хойш сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 02-нд ар гэрийнхнээс нь ирсэн байна. Энэ өдрөөс хойш тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 5 иргэн, ар гэрийн 2 иргэн, нийт 13 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Тогоот уулын орчимд зохион байгуулж энэ сарын 9-ний өдөр явганаар 11 км эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Эрэн хайх ажиллагаа өнөөдөр ч үргэлжилж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.