Энтертайнмент - Tonshuul.mn

Цусны даралт ихсэлтийн тухай таны мэдэх ёстой зүйлс
Энгийн үгээр “даралт ихсэх” гэгддэг цусны даралт ихсэх өвчин нь олон ноцтой өвчний шалтгаан болдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Цусны даралт нь их байгааг үл тоомсорлох нь тархинд цус харвах, зүрхний дутагдал, зүрхний шигдээс үүсгэх гол шалтгаан болдог бөгөөд сүүлийн жилүүдэд эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй хөдөө орон нутгийн хүн амын дунд ч хурдтай нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулдаг.

Иймээс цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилгоор ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сан, Улсын III төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, МҮОНРТ хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 8 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Аяны баг өнгөрөгч 7-р сарын 29-нөөс 8-р сарын 2-ны өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж, хоёр аймгийн нийт 2174 иргэнд нарийн мэргэжлийн үзлэг, 7026 иргэнд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлэх, эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгожээ.

“Ядаргаа, стресс нь цусны даралт ихсэлттэй холбоотой гэдгийг сая мэдлээ”

Сүхбаатар аймгийн иргэн 61 настай Ө.Баттөмөр нь цусны даралт ихсэлтийн өндөр эрсдэлтэй өвчтөн ба хагас цус харвалттай нэгэн аж. Тэрээр энэхүү аяны тухай сэтгэгдлээ ийн хуваалцлаа. "Намайг анх цусны даралт ихсэлттэй гэж оношлоход би энэ өвчин надад хэрхэн нөлөөлөхийг мэдээгүй. Олон жилийн турш өвчнөө тоохгүй явсны эцэст, хоёр жилийн өмнө гэнэт хагас цус харвалт болж, амьдрал минь эрс өөрчлөгдсөн. Одоо ч биеийн зүүн талын хэсэг мэдрэлгүй байдаг. Харин энэ аянд оролцоод эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдаж, эмч нарын зөвлөгөөг авч байгаадаа баяртай байна. Өөрийнхөө болон үр хүүхдүүдийнхээ төлөө би эрүүл мэнддээ анхаарч, амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлагатайг улам бүр ойлгож байна” гэв.

Дорнод аймгийн иргэн 68 настай Л.Бадамханд нь нүдний хараагаа муудсан шалтгааныг цусны даралт ихсэлтээс үүдэлтэй гэдгийг энэхүү аяны үзлэгт хамрагдах явцдаа мэджээ. Тэрээр "Өнгөрсөн хавар миний хараа гэнэт муудаж, орчныг бүдэг бадаг харах болсон. Үүнийг цусны даралт ихсэлтээс болсон гэж төсөөлөөгүй явжээ. Эмч нар надад нөхцөл байдлыг сайжруулахын тулд хоолны дэглэм барих, тогтмол дасгал хийх, эмээ цагтаа уух зэрэг арга хэмжээ авахыг зөвлөсөн. Би зөвлөгөөг дагаж, амьдралын хэв маягаа өөрчлөхөөр шийдлээ. Энэ аяныг олон хүнд хүрээсэй гэж хүсэж байна” хэмээлээ.

53 настай Ё.Цэндсүрэн цусны даралт ихсэлтээс болж байнга толгой нь өвддөг байжээ. Тэрээр "Би сүүлийн хэдэн жил толгой өвдөлттэй тэмцэж байсан. Энэ өвдөлтийг зүгээр л ядаргаа, стрессээс үүдэлтэй гэж боддог байсан ч энэ аянд оролцож, үзлэгт хамрагдахад цусны даралт ихсэлтээс болж байгааг мэдэж авлаа" гэлээ.

“Дасгал хөдөлгөөн, тэнцвэртэй хооллох замаар цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлье”

Улсын III төв эмнэлгийн дэд захирал О.Батгэрэл цусны даралт ихсэх өвчтэй болон урьдчилан сэргийлэхийг зорьж буй хүмүүст зориулан дараах зөвлөгөөг өглөө.

Дасгал хөдөлгөөн: Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь цусны даралтыг бууруулах, зүрх судасны эрүүл мэндийг сайжруулахад тустай. Өдөр бүр дор хаяж 30 минут алхах, хөнгөн, дунд зэргийн дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.

Зөв хооллолт: Эрүүл хооллолт нь цусны даралтыг хянахад чухал үүрэгтэй. Тухайлбал, давс багатай, шим тэжээлээр баялаг хүнсний бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй. Жимс, ногоо, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүн, тослог багатай сүүн бүтээгдэхүүнүүд болон өөх тос багатай мах, загасны мах хэрэглэхийг зөвлөж байна.

Эрүүл амьдралын хэв маяг: Тамхи татах болон архины хэрэглээг хязгаарлах хэрэгтэй. Эдгээр нь цусны даралтыг ихэсгэх хамгийн гол шалтгаан болдог. Мөн ажил, амралтаа тэнцвэржүүлж, стрессээ зохицуулах нь чухал.

Эмчийн зааварчилгааг дагах: Цусны даралт ихсэх өвчнийг хянахын тулд эмчийн зөвлөгөөг дагах, тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдах нь чухал. Эмчийн бичсэн эмийг цаг тухайд нь ууж, шаардлагатай шинжилгээнүүдийг тогтмол хийлгэх хэрэгтэй. Энэ нь өвчний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

“Давсны хэт их хэрэглээ нь цусны даралт ихсэлтийн шалтгаан болдог”

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Х.Бямбасүрэн: "Монголчуудын өдөр тутмын хоол хүнсэнд хэрэглэгддэг давсны хэмжээ нь ДЭМБ-ын зөвлөмжөөс их байгаа нь анхаарал хандуулах асуудал юм. Давсны хэрэглээ өндөр байгаа нь цусны даралт ихсэх өвчний гол шалтгаануудын нэгт тооцогддог. Давс нь бие махбодод ус хуримтлагдахад хүргэж, судасны даралтыг нэмэгдүүлж, улмаар зүрхний ачааллыг ихэсгэж, цусны даралт ихсэх эрсдлийг бий болгодог" гэлээ.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-аар өнгөрсөн 8 жилийн хугацаанд 19 аймгийн 50,000 орчим иргэнийг үзлэг, оношилгоонд хамруулсан бөгөөд 2024 оны 8-р сарын 19-23-ны хооронд Хэнтий, Говьсүмбэр аймагт үргэлжилнэ. Эдгээр аймгуудад амжилттай хэрэгжсэнээр, аян Монгол Улсын бүх аймагт хүрч ажиллана гэсэн зорилгодоо хүрэх юм.

Иргэд та бүхэн өөртөө болон хайртай дотны хүмүүсээ эрүүл байлгахын тулд эрүүл мэндийн үзлэгт идэвхтэй хамрагдаарай. Эрүүл мэнддээ цаг гарган, урьдчилан сэргийлэх нь таны хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.

Авлигын эсрэг баатар буюу Аллардын шагналын тухай
Канад Улсын Бритиш Колумбийн их сургууль нь 2012 онд анхлан Аллардын шагналыг авлигын эсрэг болон хүний эрхийг хамгаалах чиглэлээр гарамгай гавьяа байгуулсан хувь хүн, хөдөлгөөн, байгууллагад гардуулж эхэлсэн юм.

Тус шагналыг хоёр жилд нэг удаа олгодог бөгөөд ил тод нээлттэй, хариуцлагатай байдал, хуульт ёсыг дэмжих замаар авлигатай тэмцэх, хүний эрхийг хамгаалахад онцгой манлайлж, эр зориг гаргасан хүмүүсийг урамшуулж, тэдний хүчин чармайлтыг олон нийтэд таниулах зорилготой. Шагналын хэмжээ 100,000 канад доллар юм.

2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс тус шагналыг Бритиш Колумбийн их сургуулиас тусгаарлаж олон улсын тусгай хороо хариуцан шалгаруулдаг болоод байна. 2022 онд 5 дахь удаагийн Аллардын шагналыг гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдсан бөгөөд ирэх онд тус шагналын дараагийн эзэн тодорно.

Аллардын шагналыг ихэвчлэн шударга бус асуудал, үйл явдлыг илрүүлж, олон нийт болон хууль сахиулах байгууллагад мэдээллэн, хүний эрх, нийгмийн сайн сайхны төлөө өндөр эрсдэл хүлээж, онцгой гавьяа байгуулсан эрэн сурвалжлах сэтгүүлчид болон шүгэл үлээгч нар хүртэж ирсэн байна.

Тухайлбал 2020 онд тус шагналыг хүртсэн Ховард Вилкинсон нь Английн Данске банкны Балтын Худалдааны нэгжид ажиллаж байхдаа тус банкны хэд хэдэн сэжигтэй дансаар мөнгө угааж байж болзошгүйг судлан тогтоож, дотоод хяналтын нэгждээ дөрвөн удаагийн тайлан хүргүүлсэн боловч банкны зүгээс тодорхой арга хэмжээ авахгүй байсан тул ажлаасаа чөлөөлөгджээ. 2018 онд түүний нэр ил болж, аюулгүй байдлын хувьд асар өндөр эрсдэлд орсон хэдий ч Европын парламентын өмнө мэдүүлэг өгч, ил тод байдлыг нэмэгдүүлэх болон шүгэл үлээгчийг хамгаалах хууль тогтоомжийг сайжруулах талаар дуу хоолойгоо өргөж, идэвхтэй тэмцсэн байна. Түүний ил болгосон мэдээллийн ачаар европ даяар олон тооны мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, Данске банкны гүйцэтгэх захирал ажлаас чөлөөлөгдсөн төдийгүй, тус банкийг Эстони Улсад үйл ажиллагаа явуулахыг нь хорьсон юм.

Мөн онд тус шагналыг хүртсэн Мальта Улсын эрэн сурвалжлах сэтгүүлч Дафне Каруана Гализиа нь 30 гаруй жилийн турш авлигын эсрэг идэвхтэй тэмцэгч, блогч, сэтгүүлчээр ажилласан юм. 2016 онд Панамын баримтууд ил болоход тэрээр Мальта Улсын төрийн өндөр хоёр албан тушаалтан оффшор бүсэд нууц данснууд эзэмшдэгийг илрүүлж, үргэлжлүүлэн нарийвчилсан судалгаа хийж, олон нийтэд мэдээлсэн байна. Сэтгүүлч Дафне нь 2017 оны 10 дугаарсарын 16-ны өдөр машинд нь нууцаар байршуулсан бөмбөг дэлбэрсний улмаас амиа алджээ. Түүний үхэл улс орон даяар авлигын эсрэг бослого, хөдөлгөөнийг үүсгэсэн бөгөөд ерөнхий сайд болон олон тооны төрийн өндөр албан тушаалтнууд огцорсон юм. 2020 оны Аллард шагналыг түүний оронд ээж нь хүлээж авахдаа "Энэ шагнал авлигын эсрэг болон олон нийтийн мэдэх эрхийн төлөө зүтгэсэн охины минь цуцашгүй хөдөлмөрийг илтгэхээс гадна өнөөдрийн нийгэмд хамгийн их үгүйлэгдэж буй муу муухай зүйлсийн эсрэг тэмцэх эр зориг, шударга ёсны илэрхийлэл болж байна” гэж хэлжээ.

Аллардын шагналын тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://allardprize.org/allard-prize/ холбоосоор үзэж болно. Тус шагналд жилийн аль ч хугацаанд нэрээ дэвшүүлэх боломжтой. Иргэд, эрэн сурвалжлах сэтгүүлч нар, төрийн болон төрийн бус байгууллагуудыг хүний эрхийг хамгаалах, авлигын эсрэг тэмцэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, тус шагналын дараагийн эзэн болохыг уриалж байна.

Танилц: Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/
Аялал жуулчлалын тухай хууль нь байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийг дэмжих, Монгол Улсын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдуулан төр, иргэн, хуулийн этгээд хооронд үүсэх харилцааг зохицуулна.

Хуулийн төслийг холбогдох хуулийн төслүүдийн хамт Засгийн газраас 2022 оны 11 дүгээр сарын 28-нд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын чуулганы 2023 оны05 дугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталсан.

Хуульд аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой дараах зохицуулалт тусгагдсан.

Мөн аялал жуулчлалын бүсийн талаар дараах зохицуулалт тусгагдлаа. Үүнд:

-Монгол Улс тодорхой газар нутгийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсийг байгуулж ажиллана. Засгийн газраас улсын аялал жуулчлалын бүсийн хилийн заагийг тогтооно. Орон нутгийн аялал жуулчлалын бүсийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална;

-Улсын аялал жуулчлалын бүс болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацыг үндэслэн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх зорилгоор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага отоглох цэг байгуулах байршлыг тогтоох бөгөөд улсын төсвийн, тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны, олон улсын төслийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулж болно;

-Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой зохицуулалт тусгагдсан бөгөөд хил орчмын аялал жуулчлалын нутаг дэвсгэрт зорчих маршрутыг хууль зүйн болон аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталжтур оператор ньхилийн зурвасынаюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд улсын хил хамгаалах байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангана.

Түүнчлэн Аялал жуулчлалын тухай хуульдсалбарын хүний нөөцийн болон мэргэжлийн чанартай зарим асуудлыг хариуцан ажиллах нийтийн эрх зүйн хуулийн этгээд байгуулж, төрийн зарим чиг үүргийг шилжүүлэхээр заасан. Нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах хурлыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тур оператор, аяллын агент болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зохистой харьцааг ханган зохион байгуулна.

Аялал жуулчлалын тухай хуулийн хамт найман хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тухайлбал,Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, 90 хоног хүртэл хугацаагаар аяллын зорилгоор ирсэн гадаадын жуулчны хувийн хэрэгцээнд худалдан авсан бараанд төлсөн албан татварыг буцаан олгохоор зохицуулсан.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, аялал жуулчлалын байгууллага отоглох цэг, авто замын дагуух түр амрах газар, ариун цэврийн байгууламж байгуулсан бол зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцохоор зохицуулсан. Мөн тур операторын үйл ажиллагааны орлого, гарааны компани байгуулан ажиллуулсан бол татварын хөнгөлөлт эдлүүлэх зохицуулалт тусгагдлаа.

Ван Гог: Нарны цадигийг ганц зурагт багтааж зурах миний сүүлчийн хүсэл байсан
Ван Гог хэдэн мянган зураг зурсан ч хоёр зуугаад нь үлджээ. Хэн ч худалдаж авдаггүй учраас зургаа найз нөхөд, таарсан хүмүүстээ бэлэглэдэг байв. Хүмүүс түүний зурсан зургийг зочдын өрөөндөө өлгөхөөс ичиж зовдог байлаа. Тийм этгээд зураг тавибал бусдын нүдэнд солиотой харагдах вий гээд. Ван Гогийн сэтгэлийг бодож л бэлэглэсэн зургийг нь хүлээн авдаг байж. Авсан хойноо арандаг аятай подвал руугаа шидэж орхино. Тийм байдлаар олон зураг нь үрэгджээ. Өнөө үед Ван Гогийн зураг бүхэн сая доллараар үнэлэгдэж байна. Зуухан жилийн дотор юу болоо вэ?

Гучин хоёртой байхад нь Ван Гогийг сэтгэцийн эмнэлэгт хүчээр хэвтүүлжээ. Уул нь тэр бусдад гай хор болоогүй. Зургаасаа болж сэтгэцийн өвчтөн гэж оношлогдсон хэрэг. Жишээ нь, оддыг тэр мушгирсан байдлаар зурдаг байсан. "Од ийм биш шүү дээ” гэж хүмүүсийг хэлэхэд "Би ч бас оддыг мушгиа бишээр хардаг. Гэхдээ яг зураад эхлэх үед дотроос минь нэг дуу хоолой маш чангаар хэлдэг: Од угтаа ийм шүү дээ гэж. Дэндүү хол учраас тэдний жинхэнэ дүрийг усан нүд минь харж чадах уу? Миний хувьд тэр дуу хоолойг дагахаас аргагүй” гэсэн. Орчин үеийн физикчид оддын эрчлээг нээжээ. Галзуу солиотой гэж ад үзэгдэж байсан Ван Гогийг ододтой харилцдаг зураач байсныг хүмүүс хожим ойлгосон юм.

Гучин гурван насандаа тэр амиа егүүтгэжээ. Сэтгэцийн эмнэлэгээс гараад ганцхан зураг зурсан. Тэрээр нарыг зурах гэж бүтэн жилээ зориулжээ. Өглөө ургахаас орой шингэх хүртэл нь нар руу харж, өнгө гэрэл бүрийг сэрж мэдэрч. Үүнээсээ болж хараагаа алдсан юм. Түүнд сайн санасан нэг хүн "Та арай дэндүү юм аа. Ив ижил нарыг нэг л өдөр тольдоод болох биш үү?” гэхэд нь Ван Гог ийн хариулжээ: "Би ижил нар ургаж, жаргахыг харж байгаагүй. Хэзээд дахин давтагдашгүй байдаг. Тэр бүх нарны цадигийг би нэг зурагт багтаах гэсэн юм”

Бүтэн жилийн турш нарыг ажсан зураач харах мэлмийгээ алдсан ч санасандаа хүрчээ. Мөрөөдөл болсон зургаа зурчихаад, Тео дүүдээ бяцхан зурвас бичсэн нь:

"Би цөхрөл, гутралаас болж амиа хорлоогүй. Бүх дэлхий доог тохуу хийвч хувь зохиолоо гүйцээсэн азтай хүн, би. Нарны цадигийг ганц зурагт багтааж зурах миний сүүлчийн хүсэл байсан. Өнөөдөр гүйцлээ. Үгээр хэлшгүй ханамж төрлөө. Би амьсгалахын тулд биш, зурахын тулд амьдарч байсан. Одоо боллоо” гэжээ.

Тэгээд Ван Гог өөрийгөө буудсан юм. Тийм гүн ханамж, төгс тавирлыг амссанаас хойш үхлийг хүлээн сажилж явах хэрэг юу сан...

Тэр солиотой хүн биш, ердийн молхи сэтгэхүйн хязгаараас хальсан нэгэн. Та нарт ч бас хувь зохиолоо гүйцээх боломж бий. Бясалга, сэрж мэдэр, тэгээд уран бүтээлээ туурви. Яруу найраг, уран зураг, айзам бүжиг, аялгуу дуундаа уус. Тэр чиний зүрхний лугшилт, амьсгалын хэмнэл болог. Жинхэнэ егүзэр хүн уран бүтээлч байдаг. Ирээдүй бүтээлч хүмүүст л хамаатай.

Ошо: Агнистын Гэгээ

Орчуулсан П. Бадрал

Өнөөдөр Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр тохиож байна
Олон улсын Орчны эрүүл мэндийн холбоо (IFEH)-ны санаачилгаар 2011 оноос Дэлхийн орчны эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус өдрийг дэлхий дахинд жил бүр нэгдсэн уриа дэвшүүлж тэмдэглэн өнгөрүүлдэг ба 2023 онд "Орчны эрүүл мэнд: Хүн бүрийн эрүүл мэндийг өдөр бүр хамгаалцгаая” уриан дор тэмдэглэж байна.

Модны анхилам мөөг тариалах эртний өвөрмөц арга
Зүүн Азийн хөдөө аж ахуйн соёлын өвийн VII хурал саяхан Хятадын Жэжян мужийн Чинюань сяньд болов. Энэ бол дэлхийн хөдөө аж ахуйн соёлын чухал өвүүдийн нэг болох "Жэжян Чинюанийн ойн мөөгийг нэгтгэн тариалах систем"-ийн эх нутаг юм. Чинюаньд байх үндэсний соёлын голомт газрыг товч танилцуулъя.

Түүхэн сударт тэмдэглэснээр, манай тооллын 1130 онд Чинюань сянийн Лунянь тосгонд төрсөн Ү Сангун, хүн төрөлхтний түүхэнд хамгийн эртний модны анхилам мөөг тариалах арга буюу "Хигээсэнд суулгах арга”-ыг бий болгожээ. Тэрээр зэрлэг мөөгийг нутагшуулан тариалж, эгэл ардад амьжиргаагаа залгуулах боломж нээж өгсөн юм. Өмнөд Сүн гүрний мөөгний тариаланчид Ү Сангуны дурсгалд зориулж барилга барьсан нь өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Ү Сангуны "Хигээсэнд суулгах арга” Сүн гүрнээс хойш 800 гаруй жил хэрэглэгдэж ирсэн байдаг.

"Хигээсэнд суулгах арга”-аар анхилам мөөг ургуулахын тулд ойн тохиромжтой модыг сонгож унагаад хутга, сүхээр модыг ижил зайтай цавчиж хигээс гаргана. Ингээд тэрхүү хигээсэнд мөөгний спорууд аяндаа сууж үрждэг байна. Мөөг тариалах энэ процесс нь мөөгний мод сонгох мэргэжил, зан заншил, нутгийн иргэдийн "ой хамгаалах, тариалах" үзэл ойлголт, технологийг бүрэн илэрхийлдэг аж.

Тосгоны тариаланчид мөөг суулгаж ургуулахдаа 20 гаруй төрлийн мод сонгоно. Энэ нь нэг төрлийн модыг их хэмжээгээр огтлохоос сэргийлж, ойн экосистемийн олон янз байдлыг хадгалах боломжтой юм байна. Түүнчлэн энэ нутгийн үе үеийн тариаланчид хуучин мод тайрч, шинийг үлдээх, сахлаг ургасан модыг огтолж, сийрүүлэх, тогтмол давтамжтай огтлох, сэлгэж нүүлгэх зэрэг нутгийн тариалалтын аргыг дагаж мөрдсөөр ирсэн түүхтэй. Мөөгний модны ашиглалтын жилийн хэмжээ ойн дундаж өсөлтөөс бага байгаа тул ойн нөөцийг хэзээ ч шавхдаггүй. Эдгээр арга хэмжээ нь хүн ба байгалийн зохицонгуй хөгжилд зориулсан мөөг үржүүлгийн өвөрмөц тогтолцоог бий болгож уламжлагдсаар иржээ.

2022 оны арваннэгдүгээр сард "Жэжян Чинюаний ой мөөг нэгтгэн тариалах систем" нь дэлхийн хөдөө аж ахуйн соёлын чухал өвийн жагсаалтад орсон бөгөөд энэ нь хүнсний мөөгөнд голлон анхаардаг дэлхийн цорын ганц хөдөө аж ахуйн соёлын өв юм. Орчин үеийн шинжлэх ухаан, технологи хөгжихийн хирээр хигээсэнд суулгах аргыг анхилам мөөг тариалах шинэ технологиор орлуулсан ч соёлын үнэт өв болох энэхүү түүхэн уламжлалт арга нь устаагүй, 28 дахь үеийн өв залгамжлагч Ү Шинлунгийн гарт өвлөгдөж иржээ. Тэрээр шавь нараа сургаж, энэхүү нандин ур чадварыг үеийн үед уламжлуулна гэж хэлсэн юм.

Эх сурвалж: cri.cn

Кофе хорт хавдар үүсгэж, ходоод өвтгөж, арьс харлуулдаг нь үнэн үү
Кофе хорт хавдар үүсгэж, ходоод өвтгөж, арьс харлуулдаг нь үнэн үү?

Хүмүүс кофег оюун ухаанаа сэргээж, сэтгэл санаагаа амраахын тулд хэрэглэж заншсан ч хүмүүсийн дунд кофе хортой гэсэн цуурхал байдаг.

Орчин үед олон хүн кофег хэрэглэн сэтгэлээ сэргээж, амрааж хэвшсэн. Гэхдээ кофе хор хөнөөлтэй гэсэн зарим яриа яах аргагүй сэтгэл зовоож байна. Кофе уух нь хорт хавдар үүсгэдэг, ходоод өвтгөдөг, арьсыг харлуулдаг гэж ярьдаг нь үнэн үү?

Кофе таны ходоодыг өвтгөж байна уу?

Кофе нь өөрөө ходоод гэдэсний өвчин үүсгэдэггүй. Харин аль хэдийн ходоод-улаан хоолойн сөргөө, ходоодны шархлаа болон бусад хоол боловсруулах эрхтний өвчтэй болсон хүмүүс кофе уух нь хүчиллэг рефлюкс, цээж хорсох зэрэг шинж тэмдгүүдийг улам хүндрүүлдэг.

Кофе хорт хавдар үүсгэдэг үү?

Кофены үрийг өндөр температурт шардаг. Улмаар хорт хавдар үүсгэгч акриламид үүсгэдэг тул кофе нь хорт хавдар үүсгэдэг гэж үздэг.

Кофе арьсыг харлуулдаг уу?

Хэт их кофе уух нь арьсыг бараан болгодоггүй. Кофенд агуулагдах пигмент нь хүний биед агуулагдах меланинаас тэс өөр байдаг. Хүний биед агуулагдах меланин нь меланоцитэд үүсч хадгалагддаг. Меланоцитын меланиныг ялгаруулахад нөлөөлдөг гол шалтгаан нь тирозиназын идэвхжил юм. Энэ нь хэт ягаан туяанд маш их өртдөг бөгөөд хүнсний пигментүүдээс болж арьсанд нөлөөлөхгүй.

Кофег хэрхэн зөв уух вэ?

Хэт их элсэн чихэр нэмж болохгүй

Шинэхэн сүүтэй кофе сонгохыг зөвлөж байна. Сироп, элсэн чихэр, цөцгий зэргийг багасгахыг хичээгээрэй.

Өдөрт 3-аас илүүгүй аяга кофе уухыг зөвлөж байна.

Насанд хүрэгчид өдөрт 400 мг-аас ихгүй кофейн, гурван аяга 8 унц (237 мл) исгэсэн кофе хэрэглэдэг.

Кофены цагийг анхаараарай.

Өглөөний цай болон үдээс хойш уувал ходоод гэдэсний цочролыг багасгадаг тул жингээ хасах хүсэлтэй хүмүүс дасгал хөдөлгөөн хийхээс нэг цагийн өмнө ууж, бодисын солилцоог идэвхжүүлэхийг зөвлөж байна.

Хэт халуун биш

65 градусаас дээш хэмтэй халуун ундыг удаан хугацаагаар уух нь улаан хоолойн хорт хавдар зэрэг өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Зарим хүмүүст кофе бага уух эсвэл хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Ходоод улаан хоолойн сөргөө, ходоодны шархлаа болон бусад ходоод гэдэсний өвчтэй хүмүүст кофе уух нь хүчиллэг рефлюкс, цээж хорсох зэрэг шинж тэмдгүүдийг улам хүндрүүлдэг.

Ясны сийрэгжилттэй гэж оношлогдсон өвчтөнүүдэд (ялангуяа эмэгтэйчүүдэд) бага уух эсвэл сүүтэй латте сонгохыг зөвлөж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд кофены хэмжээг хянах хэрэгтэй.

Жирэмслэлт нь кофегоос 100 хувь ангид байдаггүй бөгөөд дунд зэргийн кофейн агуулсан ундаа, хоол хүнс нь төрөлхийн гажиг, зулбах, дутуу төрөлт, өсөлтийн хоцрогдол зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэггүй. Жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд өдөрт 200 мг-аас ихгүй кофейн хэрэглэвэл зохино.

Найруулагч:

Ц.ЦЭЛМҮҮН

Эх сурвалж:

www.xinhuanet.com

КРИПТО ВАЛЮТ (CRYPTOCURRENCY)-ЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ЗАЛИЛАНГИЙН АРГА, ХЭЛБЭРҮҮД
Биткоин, түүнийг дагасан крипто валютын зах зээл олон улсын анхаарлын төвд орсноос хойш хялбар аргаар баяжихыг хүсэгчид уг зах зээлд оролцох нь ихэссэн. Улмаар крипто валютын зах зээл дэх луйврын хэргүүд олноор гарах болсон ба дараах хэд хэдэн арга, хэлбэр түгээмэл тохиолдож байна. Үүнд:

ICO (Initial Coin Offering) ашиглан хөрөнгө оруулалт татах:

ICO гэдэг нь зах зээлд шинээр крипто валют, крипто зоос (tokens) гаргах, түүнийгээ хөгжүүлэх зорилгоор олон нийтээс хөрөнгө оруулалт татах ажиллагааг хэлдэг бөгөөд IPO (Initial Public Offering) гаргахтай ижил ойлголт юм. Ихэнх ICO нь хууль ёсны байдаг ч бэлэн болоогүй төслөөс хэсэг хугацааны дараа их хэмжээний ашиг олно гэсэн итгэлд үндэслэж хөрөнгө оруулалт хийдэг тул өндөр эрсдэлтэйд тооцогддог. Иймд ашиг хонжоо хайсан этгээдүүд уг салбарын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг, хялбар аргаар ашиг олох сонирхол бүхий иргэдийн сэтгэл хөдлөлд нь тулгуурлах замаар бодит бус төсөл санал болгож, мөнгийг нь залилах тохиолдол олноор гарч байна.

Энэ төрлийн залилан Blockchain 2.0 технологид суурилсан Ethereum платформ дээр хийгдэх нь элбэг. Учир нь түүний ухаалаг гэрээнүүд (Smart Contracts)-ийн тусламжтайгаар дурын хүн шинээр программ, крипто валют гаргах боломжтой байдаг. Иймд ICO-д хөрөнгө оруулахдаа тухайн төслийн танилцуулга (White Paper)-ыг сайтар судалж (бусад крипто валютад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэсэн, шинэлэг эсэх г.м), бусад төслийг хуулбарлах замаар таныг залилах гэж буй эсэхийг харьцуулах шаардлагатай. крипто валютын үйлчилгээ эрхлэгчид олон нийтэд ил гардаггүй, санхүүгийн нууцлал дор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ нь Засгийн газраас хараат бус, зохицуулах эрх зүйн орчин хангалтгүй зэргээс өндөр эрсдэлтэйд тооцогддог.

Мөн ICO-г санаачлагчид цаашид бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлэхэд бус хөрөнгө оруулалт татахдаа голчлон анхаарч байвал хөрөнгө оруулахгүй байх нь зөв шийдэл юм.

Крипто валютыгбиржээр арилжаалах, хөрвүүлэх үйл ажиллагаа:

Крипто валютын зах зээлд оролцогчдын тоо нэмэгдэх тусам крипто валютыг нэгээс нөгөө рүү хөрвүүлэх биржүүдийн тоо нэмэгдэх болсон. Хэдийгээр энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг Coinbase зэрэг баталгаатай биржүүд байдаг ч мөнгөө алдах эрсдэлтэй далд биржүүд ч олширсоор байгаа ба тэд таны мөнгийг хөрвүүлэхдээ эхний удаад залилаагүй ч дараагийн удаад шударгаар үйлчлэх эсэх нь тодорхойгүй юм. Түүнчлэн баталгаатай эсэхээс үл хамааран ямар ч биржийг хакердах эрсдэлтэй тул та арилжаа хийгээгүй үедээ крипто валютаа биржид бус цахим хэтэвчинд хадгалах нь зүйтэй.

PONZI схем буюу пирамид тогтолцоо:

Манай улсад энэ төрлийн залиланг “сүлжээний бизнес” гэж нэрлэх нь түгээмэл бөгөөд хялбар аргаар их хэмжээний мөнгө олох гэсэн иргэдийн сэтгэл хөдлөлийг ашиглах замаар залилах ажиллагаа юм. Ингэхдээ тэд хүн бүхний мэддэггүй худалдааны алгоритмаас ашиг хүртэх “шидэт” боломжийг танд санал болгох хэдий ч энэ нь бодит байдал дээр эхний хөрөнгө оруулагчдад дараагийн хөрөнгө оруулагчдаас авсан мөнгийг тараах замаар “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын гэмт хэрэг” (Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл) үйлдэж, үүндээ таныг санаатай болон санамсаргүйгээр татан оруулдаг.

Улмаар их хэмжээний ашиг хүртсэн эхний хөрөнгө оруулагчид хялбар аргаар ашиг олох “шидэт” боломжийг бусдад санал болгосноор их хэмжээний хөрөнгө оруулалт татдаг ба схем санаачлагч ор мөргүй алга болох тохиолдол цөөнгүй гардаг.

Цахим түрийвч:

Крипто валют худалдаж авахад хөрөнгийн биржээр арилжаа хийхээс гадна цахим хэтэвч хэрэглэх шаардлагатай болдог. Энэ тохиолдолд Exodus, Jaxx, Ledger Nano S зэрэг хууль ёсны хэтэвчнүүд байдаг ч залилан мэхлэх зорилготой олонд танигдаагүй хэтэвчнүүд ч цөөнгүй. Учир нь энэ төрлийн хэтэвчийг хэрэглэх үед нууц түлхүүр нь залилан үйлдэгчдэд давхар очдогоос гадна хэтэвчний нууц кодыг мэддэг бусад этгээд танаас хамааралгүйгээр крипто валютыг завших боломжтой байдаг. Иймд олон нийтэд танигдсан, баталгаатай хэтэвч ашиглах нь зүйтэй бөгөөд нууц түлхүүрийг танаас өөр хэн ч мэддэггүй болохыг, мөн хэтэвчиндээ нэвтрэхдээ Phishing-ийн сайт хэрэглэж буй эсэхээ нягтлах шаардлагатай.

Phishing:

Энэ төрлийн цахим сайтууд нь хортой кодын тусламжтайгаар таны крипто валют төдийгүй санхүүгийн бусад хувийн мэдээлэлд ч нэвтэрдэг. Ингэхдээ олонд танигдсан аж ахуйн нэгж, төслийн нэрийг барьж (албан ёсны нэрээс цэг, таслал, доогуур зураас зэрэг үл анзаарагдам ялгаатай), ямар нэгэн ашигтай үйлчилгээ санал болгох ба түүнд хандах төдийд таны мэдээлэл алдагддаг.

Энэ төрлийн залилан үйлдэгчдийн арга, ажиллагаа боловсронгуй болсоор байгаа ба Airdrops зэрэг шинээр гарч буй крипто валют, зоосноос бага хэмжээтэйг үнэгүй тараах замаар олны анхаарлыг татдаг.

Хуурамч крипто валют худалдаалах:

Энэ төрлийн залилан нь дээр дурдсан хууран мэхлэх аргуудаас цөөн тохиолддог ч хэн нэгэн этгээд хуурамч крипто валютад хөрөнгө оруулахыг танд санал болгох эрсдэл байсаар байна. Ингэхдээ крипто валютын зах зээлийн талаарх мэдлэг хомс иргэдийг сонгож залилах нь элбэг тул ямар ч тохиолдолд өндөр өгөөжтэй крипто валютын арилжаа эрхлэгч танд хандаж хөрөнгө оруулахыг ятгахгүй болохыг анхаарна уу.

Олны танил хүн болон олонд танигдсан төсөл, хөтөлбөрийн нэрийг барих:

Энэ төрлийн залилангийн Phishing-ээс ялгаатай байдал нь олны танил хүн, төсөл хөтөлбөрийн нэрийг барьж цахим орчинд дагагчдын тоогоо нэмэгдүүлж, тэдний дунд уралдаан зарлах, Airdrop болон бэлэг санал болгох зэргээр итгэлийг олж авдаг. Улмаар Ponzi-ны схемтэй адилаар таны сэтгэл хөдлөлд тулгуурлан ямар нэгэн төсөл хөтөлбөр, түргэн баяжих боломжийг санал болгож, үүндээ хөрөнгө оруулахыг хүсдэг байна.

Эх сурвалж: www.3commas.io/ru/blog/7-crypto-scams

Үзэсгэлэнт сайхан Рашаан хот
Үзэсгэлэнт сайхан Рашаан хот

ӨМӨЗО-ы Хянган аймгийн баруун хойд хэсэг, Их Хянганы нурууны баруун өмнөд бэлд байрлах Рашаан хотын бүтэн нэр нь Халуун Рашаан юм. Нийт 7408.7 метр квадрат талбайтай, дөрвөн талаараа Хөлөнбуйр хот, Хорчин баруун гаран өмнөд хошуу, Монгол Улс болон Шилийнгол аймагтай хиллэдэг. Тус хот нь нийт 68 мянган хүн амтай, Монгол, Хятад, Хотон, Манж зэрэг 13 үндэстэнтэй. Монгол Улс хоорондын хилийн шугам нь 94 орчим км бөгөөд Хятадын Рашаан-Монголын Сүмбэр боомт нь улирлын чанартай ажилладаг.

Их Хянган нурууны ойн бүс дэх Рашаан хот нь эко орчинтой, далайн түвшнээс дээш 1100 метрт оршдог. Ойр орчмын хотуудтай тээвэр хийхэд тохиромжтой, Манжуур, Хайлаар, Жалан айл, Улаанхот, Шилийнхот болон бусад газруудын аялал жуулчлалын нөөцийг нэгтгэх стратегийн төв цэг болж Өвөр Монголын аялал жуулчлалын алтан бүс гэгдэх болсон юм.

Сүүлийн жилүүдэд Рашаан хот аялал жуулчлалын нөөц бололцоондоо түшиглэн, Рашаан-Чайхэ аялал жуулчлалын үзэсгэлэнт газар, Хайшэнь булгийн амралтын газар зэрэг олон сайхан аялал жуулчлалын бүсийг байгуулжээ.

Тус хотод одоогийн байдлаар Рашаан, Хоосон гуу зэрэг үндэсний ойн хоёр цэцэрлэгт хүрээлэн, ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн геопарк нэг, үндэсний намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн гурав, 5А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар нэг, 4А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар хоёр бий.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд инновац, зохицуулалт, ногоон, нээлттэй, хуваалцах гэсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж ирэв. Одоогоор дэлхийн жишигт нийцсэн бүхий л төрлийн аялал жуулчлал, улирлын чанартай аялал жуулчлал, өндөр чанартай аялал жуулчлалыг хөгжүүлэхийн дээр олон улсад нэр хүндтэй, дотоодын нэгдүгээр зэрэглэлийн аялал жуулчлалын чиглэлийг бий болгохоор хичээж байна.

2014 оны 01-р сарын 26-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Рашаан хоттой танилцахдаа "Рашааны байгаль бүх улиралд үзэсгэлэнтэй байдгаараа аялал жуулчлалын хөгжлийн ирээдүйтэй гэж байв. Хянган аймгийн захиргаа, намын хорооны ажлын алба Ши Жиньпин даргын заавар, шаардлагыг сайтар хэрэгжүүлж, Рашааныг аймгийн аялал жуулчлалын хөгжлийн чиглүүлэгч болгохоор ажиллаж байна.

Зохиогч:

Бэлтгэсэн: Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ

Найруулагч:

Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ

Эх сурвалж:

Солонго Мэдээллийн Төв

ХАМГИЙН БОСС ЭРЭГТЭЙ БОЛОН ЭМЭГТЭЙ ОРДУУД
Одон орон судлаачид эрэгтэй болон эмэгтэй тус бүр 3 зурхайн ордуудыг босс шинж нь бүрдсэн хүмүүс байдаг гэж тодорхойлжээ.Тэд хэн ч байсан ажилтантайгаа харьцаж байгаа юм шиг их зан гаргана!

Эмэгтэйчүүд 1. Хилэнц – Дуу цөөтэй Хилэнцийг ойлгох амархан биш. Тэд шударга шулуун зантай, гэхдээ үүний зэрэгцээ төлөвлөгөөтэй байдаг хүмүүс. Хилэнцүүд өөртөө болон хүч чадалдаа итгэдэг. Тэд хүслээ гүйцээхийн тулд шаардлагатай зүйлсийг хийхээс буцахгүй. Үүнд харгис, хэрцгий байдал ч бас хамаатай. Хилэнцүүд өөрийнхөө зөв гэж бат итгэсэн үедээ, босс зан чанар гаргадаг бөгөөд үүнийгээ тэд бусдыг доромжилж байна гэж огтхон ч боддоггүй. 2. Хонь – Босс зан чанарыг тэдэнд байгалиас заяасан гэж хэлэхэд буруудахгүй. Тэд өөрийнх нь төлөвлөгөөг нураахад хүргэсэн амьтай болон амьгүй бүх зүйлсийг тэвчиж чаддаггүй. Хонинууд өөрийн хувийн ашиг сонирхлоо хамгаалдаг бөгөөд энэ үед, бүдүүлэг болон өөрийнхөөрөө хандахаас эмээх нь юу л бол. Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд төрөлхийн удирдагчид учир үүрэг хариуцлагыг дээд зэргээр ухамсарлана. Тэднийг сонсож, үнэлэх үед, тэдэнд маш их таатай санагддаг.

3. Мэлхий – Ичимхий болон халамж анхаарал сайн тавьдаг Мэлхийнүүд эмзэг, яагаад гэвэл тэд сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс юм. Үүний зэрэгцээ тэд яг юу бодож санаж байгаагаа нууцалдаг бөгөөд зорилгодоо хүрэх хүртлээ бусдад үнэн нүүр царайгаа ховорхон харуулна. Тэднийг юу ч хойш нь татаж чадахгүй – доромжлол, хууран мэхлэлт, ятгалт болон хүлээлт гэх мэт. Мэлхийнүүдийн босс зан чанар харьцангуй зөөлөн санагдах боловч, тэд энэ занг гаргах ёстой гэж үзсэн л бол эргэж буцахгүй. Гэхдээ тэд яг Хилэнцүүд шиг сайн санаж, босс зан гаргадаг.

Эрчүүд 1. Мэлхий – Энэ ордын эрчүүд амьдралд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг. Ихэнхдээ тэд оюун санаандаа захирагдаж, үйлдэл хийдэг. Зөөлөн бас түшигтэй Мэлхийнүүд зарим нэг зүйл өөрийнх нь бодож санаснаар болохгүй болоход, өөр хэн нэгэн болж хувирна. Тэд үл ялиг хартай хүмүүс учир хайр сэтгэл нь аюулд ороход, хэнд ч босс зан гаргахыг үгүйсгэхгүй. Энэ үед тэд буруу хандлага гаргаж байгаагаа мэддэг ч, юу ч тэднийг зогсоож чадахгүй. 2. Үхэр – Үхрийн ордын эрчүүдийн гол онцлог шинж бол зөрүүд зан чанар. Тэд тав тух болон амар тайван байдлыг эрхэмлэнэ. Үхрүүдийн хийж буй бүх үйлдэл болгоомжтойгоор төлөвлөгдсөн байдаг бөгөөд цаг хугацааг нарийн ашиглахыг эрхэмлэдэг. Ямар нэгэн зүйл болохгүй болоход тэд "би хэлсэн шүү дээ..” гэж өгүүлбэрийг эхэлнэ. Өөрчлөлттэй нүүр тулгарах үедээ зөрүүд зангаа жинхэнэ утгаар нь ил гаргана. Гэхдээ ялгаатай нь гэвэл: тэдний тогтвортой байдал ямар ч үед тэнцвэрийг хангаж байдаг. 3. Ихэр – Ихрүүд анхаарлын төвд байх дуртай бөгөөд үргэлж өөрийг нь дөвийлгөж, сайшаан магтаж байдаг хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлэхийг хүсдэг. Эмэгтэйчүүд болон ажлын хамтрагчидтай үүсгэх харилцаанд, тэд үргэлж өөрийнх нь зөв байхыг тулган шаардана. Мөн мэдээж хэрэг тэдэнд өөрийнх нь тав тух юу юунаас илүү чухал. Босс зан гаргах нь тэдэнд илүү эрч хүч, эерэг хандлагыг бий болгодог.

Эх сурвалж: Duuren.info