Vip зочин - Tonshuul.mn

Б.Солонгоо: Монгол Улс “Рио тинто”-гоос нөхөн төлбөр шаардах ёстой
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Солонгоотой Оюутолгой төслийн эргэн тойронд ярилцлаа.

-“Рио тинто” компани хөрөнгө оруулагчдадаа Оюутолгой төсөлтэй худал мэдээлэл өгсөн гэдэг нь батлагдаж, хувьцаа эзэмшигчдэдээ нөхөн төлбөр өгөх болсон талаар мэдээлэл гарсан. Энэ нөхцөл байдал Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" компани Оюутолгойн асуудлаар хэлэлцээнд давуу байдал авчрах боломжтой юу?

-Мэдээж, Засгийн газарт давуу байдал авчирна. “Рио тинто” компани одоогийн байдлаар Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын асуудлаас болж АНУ, Канад улс дахь жижиг хувьцаа эзэмшигчдэд нөхөн төлбөр өгөх болоод байна. Хэдхэн хоногийн өмнө Канад улсын шүүхэд жижиг хувьцаа эзэмшигчид нэхэмжлэл гаргасны дагуу “Рио тинто” компани 22 сая канад долларын нөхөн төлбөр төлөхөөр болсон мэдээлэл гарлаа. АНУ-ын Нью-Йорк мужийн шүүх мөн 2025 оны арваннэгдүгээр сард Петвотер тэргүүтэй жижиг хувьцаа эзэмшигчдэд “Рио тинто” компани 138.9 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцсоныг баталгаажуулсан. Жижиг хувьцаа эзэмшигчид нөхөн төлбөр авч байгаа шалтгаан нь ерөөсөө л Оюутолгой төсөлтэй холбоотой. Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын нөхцөл байдлын талаар “Рио тинто” компани үнэн бодитой мэдээллийг цаг хугацаанд нь хөрөнгө оруулагчдадаа өгөөгүй, худал ярьснаас болсон хэрэг.

“Рио тинто” компани жижиг хувьцаа эзэмшигчидтэйгээ нөхөн төлбөр өгөхөөр тохиролцож буй нь өөрөө асуудал байсныг харуулж байна. Огт асуудалгүй, үнэн бодит мэдээлэл өгч байсан бол хэдэн арван сая ам.долларын нөхөн төлбөр сайн дураараа төлөхгүй шүү дээ.

Энэ жишгээр манай улс ч гэсэн нөхөн төлбөр нэхэмжлэх бүрэн боломжтой, шаардах ёстой юм. Засгийн газрын Ажлын хэсэг энэ асуудлыг судалж, “Рио тинто” компаниас тайлбар заавал авч, яриа хэлэлцээндээ давуу байдал бий болгох ёстой. Нөгөө талаар Оюутолгой төслийн нөхцөл байдлын талаар “Рио тинто” үнэн бодит мэдээлэл өгч байгаа эсэхийг ч нягталж, “Рио тинто”-гоос мэдээлэл, тайлбар шаардах нь яриа хэлэлцээнд чухал ач холбогдолтой. Хэрэв Засгийн газрын Ажлын хэсэг энэ ажлыг хийхгүй, шаардлага гаргахгүй байвал улсынхаа эрх ашгийг огоорсон, маш том эс үйлдэл болно.

-Өмнө нь ч гэсэн “Рио тинто”, “Туркойс хилл ресурс” компаниудын жижиг хувьцаа эзэмшигчид гүний уурхайн бүтээн байгуулалтын асуудлаар шүгэл үлээж байсан. Тэд хэд хэдэн удаагийн маргаандаа ялалт байгуулсан байдаг. Та бүхэн тэдэнтэй хамтран ажилласан байсан байх аа. Энэ талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Оюутолгой төслийн хоёр дахь үе шат буюу гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой эргэлзээтэй мэдээлэл 2020 оноос эхлэн гарч байсан. “Рио тинто” компани анх 2019 оны долоодугаар сард гүний уурхайн бүтээн байгуулалтын капитал зардал 1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилж буй талаар мэдэгдсэн. Үүний шалтгааныг геотехникийн буюу газрын доорх геологийн нөхцөлөөс боллоо гэж тайлбарлаж байсан. Харин олон улсын хэвлэлээр “Рио тинто”-д ажиллаж байсан зөвлөхүүд шүгэл үлээж, компаниас худал мэдээлэл өгч байгаа талаар олон нийтэд хандсан. Тухайн үед Засгийн газрын Ажлын хэсэг шүгэл үлээгчидтэй холбогдож мэдээлэл авч, хамтран ажиллаж байсан. Их Британи улсын иргэд Ричард Боули, Маурис Даффи нар 2021 оны наймдугаар сард Монгол Улсад ирж, Ажлын хэсгийн гишүүд, төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж байсан. Шүгэл үлээгчдийн өгсөн зөвлөгөөний дагуу бид Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хэтэрсэн шалтгаан, нөхцөлийг судалж дүгнэлт гаргуулах шаардлагыг “Рио тинто” компанид тавьж, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулж байлаа.

Шинжээчдийн дүгнэлтээр зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь “Рио тинто” компанийн менежментийн алдаа, удирдлагын болон худалдан авалтын буруу шийдвэрээс болсныг нотолсон. Үргэлжлүүлээд зардлын аудит хийх зөвлөмж гарч байсан. Харамсалтай нь “Рио тинто” компани энэ ажилд маш хойрго хандаж, хөндлөнгийн аудит оруулах асуудал үндсэндээ замхарч байна.

2020-2021 онд Засгийн газрын Ажлын хэсэг энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байхад Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойс хилл ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид мөн гомдол, нэхэмжлэл гаргаж байсан. Жижиг хувьцаа эзэмшигчдийн тавьж байсан асуудлыг тухайн үед Монгол Улсын Засгийн газар ч хөндөж, “Рио тинто”-гоос тайлбар, мэдээлэл шаардаж байсан. “Рио тинто”-гийн бидэнд өгөхгүй байсан мэдээллийг бид шүгэл үлээгчдээс авч байсан гэсэн үг. Энэ бол маш ноцтой асуудал юм. “Рио тинто” компани Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлдэг, Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлагын шийдвэрийг бие даан гаргадаг. Их хэмжээний менежментийн төлбөр ч үүний хариуд авдаг. Үүнтэй харьцуулахад хангалттай хариуцлагатай ажиллаж, Монгол Улсын Засгийн газар болон олон нийтэд үнэн бодитой мэдээлэл өгч байсан уу гэвэл 2018-2020 онуудад худал ярьж байсныг бид тухайн үед нотолж байсан. Энэ нь 2021-2022 оны яриа хэлэлцээнд томоохон хөшүүрэг болж өгсөн. Оюутолгой компани дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох, хуримтлагдаад байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглүүлсэн яриа хэлэлцээний үр дүн ч үүнтэй холбоотой. Бид үргэлжлүүлж энэ асуудлыг судалж, зардлын аудит оруулах шаардлагыг тавьж байсан боловч одоо болтол үр дүн гараагүй байна. Харамсалтай нь сүүлийн хэдэн сар Засгийн газрын Ажлын хэсэг шүгэл үлээгчидтэй хамтарч ажиллаж байсныг буруугаар тайлбарлаж, мушгин гуйвуулж, мөнгө угаасан зэрэг худал мэдээлэл тараах болсон нь харамсалтай. Тухайн үед холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэр гараад л хамтарч ажилласан. Биднийг шүгэл үлээгчидтэй хамтарч ажиллаж байгааг мэдээд “Рио тинто” маш их дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлж байсан. Үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжийг ч хаасан болов уу.

БИД БАЯЛГАА АШИГЛУУЛААД ЗЭЭЛ, ЗЭЭЛИЙН ХҮҮ ТӨЛӨХ Л САНХҮҮГИЙН МӨЛЖЛӨГ ҮРГЭЛЖИЛНЭ

-Оюутолгойн хэлэлцээрийн ажлын хэсэгт удаан хугацаанд ажилласан албан тушаалтны хувьд Засгийн газрын энэ удаагийн хэлэлцээрийн үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Баяр наадмын өмнө Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгой компаниас “Рио тинто”-д төлөх хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 2.5 хувиар бууруулж чадлаа гэх мэдэгдлийг хийсэн. Ингэж зээлийн хүү буурснаар Оюутолгой компани өдөрт 15 тэрбум төгрөгийг зээлийн хүүнд төлөхөөр байсан бол энэ дүн 10 тэрбум болж буурсан талаар мөн мэдээлэл өгсөн. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 2.5 хувиар бууруулсан нь сайшаалтай. Гэвч Монгол Улсад ирэх үр өгөөжийг дорвитой нэмэгдүүлэхгүй. Ногдол ашиг авах хугацааг урагшлуулах, бодитоор үр өгөөж хэрхэн нэмэгдэх нь ч тодорхойгүй байна. Ер нь бол Оюутолгой компанийн санхүүжилтийн бүтцийг аваад үзэхээр 20 орчим тэрбум ам.долларын өртэй байна. Монгол Улсын нийт гадаад өрийн 50 хувийг эзэлж байна. Яагаад ийм их өртэй болов гэхээр дээр дурдсан гүний уурхайн ажлаа хугацаанд нь дуусгаж чадаагүй, зардал 2 тэрбум ам.доллароор хэтрүүлснээс болсон. Гүний уурхай хугацаандаа ашиглалтад ороогүй учраас Оюутолгой компанийн мөнгөн урсгал хойшилж, авсан зээлийн эргэн төлөх хугацааг сунгах шаардлагатай болсон. Нийт 2 тэрбум ам.долларын нэмэлт зардлыг мөн санхүүжүүлэхийн тулд дахиад л зээл авсан. “Рио тинто” компанид төлөх хувь нийлүүлэгчдийн зээлд хуримтлагдсан хүү өнөөдөр анх олгосон зээлээс давж, 7 тэрбум ам.доллар аль хэдийн хүрсэн.

“Рио тинто” Оюутолгой компанийн менежментийг хэрэгжүүлдгийн хувьд ажлаа хугацаандаа дуусгаж чадаагүй, зардал хэтрүүлсэн хариуцлагыг хүлээх ёстой. Хуримтлагдаад байгаа хүүг хүчингүй болгох ёстой. Ингэж байж бодитой үр дүн гарна. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг тооцох аргачлалыг ч өөрчлөх ёстой. Улирал бүр хүүгээс хүү тооцож, нийлмэл хүүгийн аргачлал ашиглаад байгаа учраас Оюутолгой компани өрөнд баригдаад байна.

Олсон орлогоороо энэ их хуримтлагдсан хүүг төлнө гэвэл Монгол Улсад энэ төсөл ямар ч ашиггүй. Бид баялгаа ашиглуулаад зээл, зээлийн хүү төлөх л санхүүгийн мөлжлөг үргэлжилнэ. “Рио тинто”компанитай хариуцлагын асуудал зайлшгүй ярих ёстой. “Рио тинто” манай улсаас урьтаж ашиг хийхийн тулд л өндөр хүүтэй зээлийн санхүүжилтийн схем ашиглаад байна шүү дээ. Тэгэхээр баяр наадмын өмнө зээлийн хүү бууруулсан яриа хэлэлцээний үр дүн гарсан нь сайшаалтай ч бодитоор асуудлыг шийдэхгүй, косметик засвар төдий л үр дүн гарсан.

“Рио тинто” компанид төлөх менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулсан гэх яриа хэлэлцээний үр дүн мөн л суурь асуудлыг шийдээгүй, өнгөц төдий л үр дүн юм. Учир нь менежментийн төлбөрийн хэмжээг бууруулсан гэж байгаа боловч зардлаас хувь тооцож менежментийн төлбөр авдаг аргачлал хэвээрээ. Уг нь бид Оюутолгой компанийг үр ашигтай ажиллуулж, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилснаар “Рио тинто”-гийн ажлын үр дүнг дүгнэж, менежментийн төлбөр төлдөг зарчим руу шилжих ёстой. Оюутолгой төслийн суурь гэрээнүүдэд хариуцлагын асуудлыг огт тусгаагүй. “Рио тинто” компани сайн ажиллаж байгаа эсэхийг дүгнэх механизм байхгүй. Тийм ч учраас зардал их хэмжээгээр хэтрүүлж, худлаа ярьсан нь нотлогдоод байхад л бид яаж ч чадахгүй суугаад байна шүү дээ. Гэтэл Оюутолгойн асуудлаар гадаадын жижиг хөрөнгө оруулагчид “Рио тинто”-г шүүхэд өгөөд нөхөн төлбөр аваад байдаг. Бид л дүлий дүмбэ байгаад байгаа нь эмгэнэлтэй.

-Тухайлбал, Засгийн газар хамгийн сүүлд энэ 2026 онд Оюутолгойгоос ногдол ашиг хүртэхээр болсон гэдгийг зарласан. Энэ боломжтой юу. Өмнө нь энэ талаар тооцоолол гарч байсан уу?

-Бид 2026 онд Оюутолгой төслөөс ногдол ашиг авах бүрэн боломжтой. Учир нь зэсийн үнэ түүхэн дээд хэмжээнд байна. Оюутолгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт нэмэгдсэнээс шалтгаалж орлого, ашиг нь эрс өссөн. Ер нь 2025 оноос ашигтай ажиллаж эхэлсэн. Оюутолгой компани 2026 онд нийт 8 тэрбум гаруй ам.долларын орлого олж, ногдол ашиг тарааж болох чөлөөт мөнгөн урсгал нь 5.2 тэрбум ам.доллар байх тооцооллыг олон улсын шинжээчид хийсэн. Бид Оюутолгой компанид 34 хувь зэмшдэг. Нийт 5 тэрбум ам.долларын ногдол ашиг хуваарилахад, манай 34 хувьд ногдох ногдол ашиг 1.5 тэрбум ам.доллар буюу 6 их наяд төгрөг болно. Засгийн газар ногдол ашиг авах асуудалд анхаарал хандуулж байгаа нь сайшаалтай. Энэ жил ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын ногдол ашиг авах бүрэн боломжтой.

Цаашдаа Оюутолгой компанийн ашиг улам л нэмэгдэнэ. Оюутолгойн бүлэг ордын агуулга хамгийн өндөртэй, зардал багатай хэсгийг олборлож буй энэ үед ногдол ашиг авч чадахгүй бол “Рио тинто” хамаг өрмийг нь хамаад монголчууд бид хусамтай л үлдэх эрсдэл бодитоор байна. Тиймээс “Рио тинто”-д шаардлага тавьж, 34 хувьд ногдох ашгаа бүрэн авах нь нэн чухал юм.

-Энэ удаагийн хэлэлцээнээс монголчууд хамгийн гол нь ямар үр дүн шаардах ёстой гэж Та хувьдаа харж байгаа вэ?

-2009 онд Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед бид энэ төслөөс маш өндөр хүлээлттэй байсан. Өндөр хүлээлт үүсгэж ч Хөрөнгө оруулалтын гэрээг их сурталчилж, лоббидсон. Харамсалтай нь 17 жилийн дараах бодит байдал анх амлаж байсантай харьцуулахад маш чамлахаар байна. “Рио тинто” компани энэ төслийг үр ашигтай удирдаж, төслийн менежерийн хувьд ажлаа сайн хийж байгаа эсэхийг дүгнэх цаг болсон. Өнгөрсөн хугацаанд нийт 1.5 тэрбум ам.долларын менежментийн төлбөрийг Оюутолгой компаниас авсан.

Гэтэл Оюутолгой төслийн ил уурхайн зардал 2 тэрбум ам.доллароор хэтэрч байсан. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал ч 2 тэрбум ам.доллароор нэмэгдсэн. Хамгийн гол нь төслийн хамтрагч болох Монгол Улсын Засгийн газар, монголын ард түмэнд үнэн бодит мэдээллийг өгч байгаа эсэх нь ч эргэлзээтэй байсаар байна.

Тиймээс бид менежментийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бага зэрэг буурууллаа гээд санаа амрах биш харин “Рио тинто” компанийг хариуцлагатай ажиллуулах, хяналтыг сайжруулах чиглэлээр суурь гэрээг шинэчлэх цаг нь болсон.

2025 оны арванхоёрдугаар сард УИХ-ын түр хорооноос зохион байгуулсан нээлттэй сонсголоор Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ бол хөрөнгө оруулалт гэхээс илүүтэй зээлийн, санхүүгийн мөлжлөгийн гэрээ болж хувирсныг нийтээрээ л мэдсэн, дүгнэлт гарсан. Хөрөнгө оруулалтын гэрээ бол татварын хувь хэмжээ л тогтворжуулсан гэрээ. Татвартай холбоотой заалтуудаас болж бид өнөөдөр ч Оюутолгой төсөл дээр хэдэн их наяд төгрөгийн татварын маргаантай байна. Энэ маргаан цаашид ч үргэлжилнэ. Тиймээс Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг өнөөдрийн нөхцөл байдал, төслийн онцлогтой уялдуулж шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Бид гадаадын хөрөнгө оруулалттай хамгийн том төсөл дээрээ байнга маргаантай байх нь хөрөнгө оруулалтын орчинд ч таатай зүйл биш юм. Цаашид маргаангүй байхын тулд Оюутолгой төслийн суурь гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг дүгнэж, шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлэх ёстой. Косметик засвар хийгээд суурь асуудал шийдэгдэхгүй, байнгын л маргаантай сэдэв байх болно.

Нөгөө талаас Оюутолгой төслийн хамгийн үр өгөөжтэй, баялаг хэсгийг олборлоод эхэлсэн энэ цаг үед бид үр өгөөжийн асуудлыг зайлшгүй хөндөж, ногдол ашиг, ашиг авах ёстой. Эс бөгөөс Бороогийн алтны ордын гашуун түүх Оюутолгой төсөл дээр давтагдах бодит эрсдэл байсаар байна.

“Монголчуудын түүх Чингис хааны үеэс л эхэлдэг” гэх төөрөгдлийг залруулах хэрэгтэй
Нэн эрт бүрэлдэж бүтсэн угсаатнуудын нэг нь Монголчууд

Дэлхий дээр маань өнөөдөр байгаа 200 гаруй улс орон нэн эртний түүхээ бараг бүгд л үлгэр, домгоос улбаалан ярих, бичих байх. Харин нэг хэсэгт нь тиймэрдүү үлгэр, домог ч байхгүй байж мэднэ. Египетчүүд гэхэд л эртний түүхээ одоогоос 6000 жилийн өмнөөс эхтэй гэгдэх элдэв домогт тулгуурлан өгүүлдэг. Тэр нь ч үнэний хувьтай. Учир нь тэдэнд одоогоос 4600 орчим жилийн өмнө баригдсан гэх асар том хэмжээтэй чулуун пирамид бий. Төр улс, хаан, ард иргэд, боолчууд байж байж л тийм том байгууламжийг бүтээх бололцоотой. Тэгэхлээр египетчүүд 6000 гаруй жилийн төрийн түүхтэй нь тодорхой юм.

Хятадууд ч эртний түүхээ домгоос улбаалан ярьдаг, бичдэг. Домогт дурдагддаг хаад, улсаас нь Азийн хүн ам эх үүсвэр авсан мэтээр өгүүлдэг. Энэ үзэл санаа ужгирч, давтагдсаар “Хятад төв”-ийн онол гарч ирж, бэхэжсэн байна. Домгуудын хамрах жилүүд нь одоогоос 8000 орчим жилийн өмнө байсан Шар хаан Хуанди-гийн үеэс эхэлдэг. Эртнээс уламжлагдсан домгууд нь археологийн олдворуудаар нотлогдсоор байгаа болохоор домгийн гэгдэж байсан Ся улсын түүх ч бичигдэж эхэлжээ.

Археологийн олдворуудын шинжилгээг орчин үед олон талаас нь, нарийн багаж, оновчтой аргачлалаар, олон лабораторид хийж буй болохоор үнэний хувь нь бараг л 100% болтлоо дээшилсэн ажээ. Тэгэхлээр Хятадын эртний улсуудын түүх үнэн мөнөөрөө сэргээгдэж, дагалдаад хойд хөрш нь байсан нүүдэлчдийн түүх ч тодорсоор байна.

Шар хаан Хуанди ч тэр үеийн нүүдэлчдийн эсрэг цэрэглэн хөдөлж тэднийг хойш нь түрэн холдуулж байжээ. Мал аж ахуй, ан гөрөө эрхэлж аж төрдөг нүүдэлчид ч мөн тэр үед төртэй, цэрэг, зэвсэгтэй байсан бололтой. Домог болон дурдагдах хэмжээний дайн байлдаан ижлэвтэр зиндааны цэрэг, улстөрийн хүчнүүдийн хооронд л гарсан байх нь тодорхой билээ.

Египетийн пирамид 4600 жилийн настай байхад манай буган чулуун хөшөөнүүдийн эртнийх нь мөн л 4000 орчим жилийн настай байна. Дөрвөлжин булшнууд, хиргисүүрүүд ч бас 4000-3000 жилийн настай гэгддэг билээ.

Одоогоос 4-5 мянган жилийн өмнө хамгийн бөх бат, нар, салхины нөлөөнд бараг автагддаггүй, хүнд жинтэй материал болох чулуугаар хөшөө дурсгал босгох хүн хүч, зарлиг тушаал, багаж зэвсэг зөвхөн, ганцхүү төр засагтай ард түмэнд л байсан байх учиртай. Овор ихтэй, хүнд чулуугаар буган чулуун хөшөө урлах, том хиргисүүр, том булш бүтээх ажлыг жижиг овог, аймаг ч хийсэн байх боломжгүй. Тэдгээр нь төрийн шийдвэр, хүчээр л хийгдсэн байх нь үнэнд нийцнэ.

Хятадын улсуудаас (Ся, Шан, Жоу, Цин) нүүдэлчидтэй хийж байсан дайн тулалдааны хэмжээ, далайц, үргэлжилсэн цаг хугацаа ч гэсэн нүүдэлчид төртэй, цэрэг, зэвсэгтэй, сайн зохион байгуулалттай байсныг гэрчилдэг. Жишээ нь Шан улсын Үдин ван нүүдэлчидтэй гурван жил байлдаж байж тэднийг ялж холтгов гэсэн нь буй.

Энэ дайн одоогоос 3100 орчим жилийн өмнө болжээ. Хүч чадал ойролцоо хоёр төр улс л гурван жилийн туршид тасралтгүй байлдах боломжтой.

Жоу улсын ван Кан нүүдэлчдийг довтолж 10 гаруй мянган хүн, олон тооны агт морьд, мал олзлон авсан гэх мэдээ мөн буй. Энэ үйл явдал одоогоос 2979 жилийн өмнө болжээ.

Хятадын улсууд олон хүн амтай, хүчирхэг байсан хэдий ч нүүдэлчид тэдэнтэй эн чацууран тулалдаж, ялж, ялагдаж байжээ.

Мөнхүү нүүдэлчдийн төр улсуудын цэрэг, зэвсгийн хүч, хэмжээ одоогоос 2400 жилийн өмнө гэхэд л Хятадынхаас давуу байсны улмаас Жоу улсын ван Үлин цэргүүддээ Хүннүгийн морин цэргийн байлдах урлагаас суралцахыг тушаасан зарлиг гаргаж байв.

Монголчууд одоогоос 10 орчим мянган жилийн өмнө аргаль, янгирыг, 6-7 мянган жилийн өмнө тахь, хавтгайг гэршүүлж, гаршуулаад, мөн л тэр амьтдын унаган нутаг газарт нь аж төрсөөр байсан болохоор Хятадын улсуудтай тэмцэлдэн тулалдсаар ирсэн нүүдэлчид бол бидний өвөг дээдэс болох нь тодорхой юм. Тэгээд ч монголчуудын түүхэн газар нутагт байж Хятадын улсуудтай тулалдаж байснаа түүх болгон бичих, дурдах нүүдэлчид одоо хэр гарч ирээгүй л байгаа билээ. Бидний өвөг дээдэс хойшоо, урагшаа, баруунчаа, зүүнчээ хөдөлж, шилжиж байсан боловч эргээд л энэ унаган нутагтаа эзэн болон үлдсээр, хүчирхэгжиж, бас задарсаар, зарим хэсэг нь баруун тийшээ, мөн урагшаа тасран одсон нь үнэн болно.

Хятадууд олон жижиг улс болон задарсан үед нь нүүдэлчид бүр ч их түрэмгий ааш авир гаргаж хойд хэсгээр нь цөмрөн орж нутаглаж байсан тохиолдол ч цөөн бус. Олон улсыг нэгтгэн захирсан Ши Хуанди хаан 300.000 цэрэг гарган Хүннүг дайлж, их говийн ард гарган холтгоод аюулгүй байдлыг эрхэмлэн Түмэн газрын Их цагаан хэрмийг барьж байнгын цэрэг суулгажээ. Энэ бол түүхэнд урд өмнө байгаагүй хүнд, нүсэр их ажил, онцгой арга хэмжээ байв. Энэ үйлдэл одоогоос 2230 орчим жилийн өмнө хийгджээ. Гэтэл бид энэ дурдагдан буй урт их хугацааны турш дахь түүхээ, төр улсын түүхээ өдий болтол бичиж амжаагүй яваа билээ. Эх түүхээ 30 ботиор бичихдээ энэхүү хоосон зай, харанхуй үеийг эрх биш бодолцож байгаа биз гэж найдах юм даа...

Одоогоос 4000 гаруй жилийн өмнө гэхэд өвөг дээдэс маань өөрийн гэсэн (бүр биеэ даасан, өөрийгөө бүрэн тэтгэдэг) аж ахуйтай, өөрийн хэлтэй, бүтээсэн соёлтой, унаган гэхээр газар нутагтай байжээ. Тэгэхлээр тэд угсаатны хувьд бүрэн төлөвшчихсөн, өвөрмөц төртэй, өөрийгөө хамгаалж чадах зэр зэвсэгтэй, олон мянган эрчүүдийг дайчлан цэрэглэн тулалдах чадавхтай, Хятадын улсуудтай өрсөлдөн, чацууран дайтдаг ч байжээ. Бусад угсаатны нүүдэлчдийг оройлон, хүчлэн нэгтгэж Хүннү гүрнийг ч байгуулжээ.

Хүннү гүрэн задрахын цагт монголчууд олонхи болсон хэсэг нь ч унаган нутагтаа үлдэж, өсөж, өндийсөөр байжээ.

Хүн төрөлхтний хөгжлийн түвшин Африкт (Египет), Америкт (Маая нар), Азид (Хятад, Энэтхэг, Нүүдэлчид), Европод (Грекүүд) түүхэн цаг цагтаа ойролцоодуу байжээ. Археологийн олдворуудаар энэ нь нотлогддог. Тэгэхээр 5-6 мянган жилийн өмнөх Египетийн хэмжээ, түвшинд дүйцэх хөгжил Азид ч, нүүдэлчдийн нь хувьд ч мөн буй болчихсон байх учиртай билээ. Тийм байжээ гэдгийг бид их л хожуу таньж, мэддэг, бичдэг болов. Монгол угсаатан бүрэлдэж бүтсэн цаг хугацааг (нүүдэлчдийг доорд үздэг алдаатай байр, сууринаас шалтгаалан) ихэд хойшлуулж тооцож ирсэн нь олон олон төөрөгдлийг үүдэж, ойлгомжгүй, логикгүй байдлын шалтгаан болсоор байсан нь үнэн юм.

Суурьшиж, хот улсуудаар дамжин төв төртэй болж, боолуудын хүчийг ашиглан услах систем, томоохон барилга байгууламж, хэрэм цайз мэтийг бүтээж асан улсуудын нөлөө, хаялга нүүдэлчид, анчид, загасчдын хувьд цаг цагтаа их хүчтэй байсан нь ч тодорхой билээ. Төртэй, цэрэг зэвсэг сайтай болсон нүүдэлчид ч суурин иргэдэд халдаж, тэдний нэг хэвийн амьдрал, зогсонги төлөв, боолчуудын хөдөлмөрт тулгуурласан том эзэнт гүрнийг ч задалж, мөхөөж ирсэн нь бас үнэн болно. Персүүд, түрэгүүд, монголчууд энд жишээ болон дурдагдах учиртай.

Угсаатан бүрэлдэх, төлөвших процесс бол үйлдвэрлэх хүчний хөгжил, хөдөлмөрийн багаж, зэвсгээс хатуу хамаарах шүтэлцээгүй үзэгдэл юм. Нийгмийн нийтлэгүүдийн үүсэл, хөгжил бол хүмүүсийг нэгтгэж, ижилсүүлж, төрөлсүүлж байдаг тэр хүчин зүйлүүдээс л эн тэргүүнээ хамаардаг жамтай. Энэ зүй тогтол суурин иргэдийн хувьд ч, мөн нүүдэлчдийн хувьд ч ав адилхан байсан нь түүхээр нотлогдсон болно.

Хатуу болон зөөлөн бодлогыг хослуулсаар Хүннү гүрнийг бүтээсэн цөм угсаатан нь монголчууд байсан, тэд Хятадын улсуудтай эн чацууран харилцаж, дайтаж, ялж, ялагдаж ч байсан. Цаашдаа Их Монгол улс, Монголын эзэнт гүрэнг цогцлоон байгуулж, дэлхий дахиныг нэгэн том хөлөг онгоцны зорчигчид болгож холбосон хүчний цөм нь мөн монголчууд байсан нь үнэн. Эрт бүрэлдсэн, бүтсэн угсаатан болохынхоо хувьд тэд хүчтэй, идэвхтэй, шашин суртлын хувьд олон ургальч, хууль дээдлэх өндөр соёлтой байсан нь ч үнэн болно.

“Монголчуудын түүх Чингис хааны үеэс л эхэлдэг” хэмээн ярьж, бичиж байсан цаг үе, түүхчид, судлаачдын алдаа, төөрөгдлийг залруулах хэрэгтэй.

Судлаач, профессор Д.Чулуунжав

ДЭЛХИЙН АВАРГУУДЫН БАГШ “АЛДАР”-ЫН Ц.ХОСБАЯР
Армийн “Алдар” спорт хороогоор овоглосон, дэлхийн аварга охидыг төрүүлсэн гаргасан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр, МУГТ Цэрэнбаатарын Цогтбаяр багш нарыг ард түмэн андахгүй. Хосоо багшийг чөлөөт бөх сонирхогчид “Атигар жижиг” биеэндээ баймгүй адтай сэргэлэн нөхөр шүү” гэж сайшаан магтах нь олон. “Дахан дор эр, даахин дор хүлэг” гэдэг шиг “Бие жижигтэй ч бэлчээр томтой” эр бол яах аргагүй Хосоо багш мөн.

Тэрбээр дэлхийн зэрэглэлийн өндөр ур чадвартай тамирчин явсан. Тийм болохоор тамирчдын сэтгэлзүй, бэлтгэлтийг яг л “Уяач хүн шиг” маш нарийн тохируулж тааруулахдаа гаргуун. Хосоо багш шавь нартаа “Авьяас билэг, ур чадвараа, хөлс, хөдөлмөр үнэ цэнээр өнгөлөн тордохгүй бол зэвэрч бүдгэрээд алга болно” шүү. “Хэзээ ч битгий залхуурч бай. Урсаад өнгөрсөн, алдсан цаг хугацаа буцаж ирэхгүй. Бэлтгэлийн энэ богино цагийг үр дүнтэй, өгөөжтэйгээр ашиглаж сур. Чи зөв л хөдөлмөрлөж байгаа бол үр дүн нь зөв л гарна” шүү гэж захина.

Хосоо багш яг л нэг сахилгагүй, дэггүй хөдөлгөөнтэй балчир хүүхэд шиг байнга л үсэрч харайж, өнхөрч, турникэнд сунайж, багачуудын дунд нь ороод барилдаж ноцолдоод явчихна. Хөнгөн жингийн өсвөр үе, залуучуудын улсын аваргын медалтай хүүхдүүд Хосоо багштай барилдах их дуртай. “Багшаа хоёулаа барилдъя л даа” гээд гуйгаад л салахгүй. Тэднийг Хосоо багш хөнгөхөн аргалдаад ялчихна. Яаж ч хичээгээд Хосоо багшийг тэд ялж чадахгүй. “Хуучин бууны хугарай” гэдэг шиг эхний 4-5 минутын барилдаанд ёстой нэг тачигнаж гарна.

Тэрбээр 60 гарсан хүн гэхэд үнэхээр гайхалтай хөнгөн шингэн биетэй. Турникэнд маш хөнгөн арав суниагаад л бууна. Шавь нартаа тамирчдын барилдааны онцлог, хийдэг мэхийг нь их ярьж өгнө. Харин өөрийнхөө талаар бага ярина. “Би яах вэ. Тийм онцгой бяр чадалгүй, туниа муутай амьтан байсан. Бяр, тэнхээтэй бөхчүүдийг аль болох аргалах, тэдний гаргасан алдаа, оноог нь ашиглаж барилдахыг хичээдэг байсан” гэнэ.

Бэлтгэл эхлэх үед Хосоо багш заалны хаалгыг голлуулан түшлэгтэй сандал тавиад суучина. Мэх техникийг ой тойнд ортол өөрийн биеэр үлгэрлэн хариулна. Хүүхдүүдийн барилдааны үндсэн суурийг зөв тавьж, өгөх асуудалд их анхаарал хандуулна. Хосоо багш ном их уншдаг. Тийм болоод тэр үү үнэхээр гайхалтай, ой тогтоолттой. Барилдааны бэлтгэл хийж буй тамирчдыг нэг бүрчлэн тойрч хараад явна. Барилдааны дараа хэн, ямар мэх хийх үедээ, ямар алдаа гаргасан гэдгийг нэг бүрчлэн хэлээд, засаж өгнө. Мөн түүнчлэн дэлхийн аварга, МУГТ П.Орхон, дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэд нарыг байнга шахуу магтана. “Манай Орхон, Чимдээ хоёр толгой их сайтай. Мэхийг нэг хараад, нэг хийгээд л сурчихна. Тэр мэхээ улам баяжуулан өөрийн болгоод авчихдаг. Багшийн үгийг тусгаж авахдаа их сайн. Та нар тийм болохын тулд ном их унш, тархиа сайн цэнэглэ. Орой эрт унт, өглөө эрт бос. Утас маажихаа багасга. Бэлтгэлийн дараа сайн амарч, сэргэлт авах хэрэгтэй. Илчлэг, энерги сайтай хоол, унд идэж, уу” гэж захина.

Хосоо багш социализмын үеийн багш, дасгалжуулагч нар шиг орилж, хашхирч, хамаг неревээ бараад байхгүй. Их зөөлөн, найрсаг дотно харилцаатай хүн. Тийм болохоор үе, үеийн шавь нар нь түүнийг байнга л тойрон хүрээлж байдаг. Зарим үед шавь нартайгаа сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглоод явчихна. Хөл бөмбөгийн “Улаан фен” өөрөө ч тоглох дуртай. Чөлөөт бөхийн төлөө 30 гаруй жилийн амьдралаа зориулан явсаар өөрийн хоёр шавь, МУГТ Г.Мандахнар, МУГТ Б.Одончимэг нарт дасгалжуулагчийн халаагаа залгамжуулан өгч гавьяаны амралтандаа суухаар болсон.

Ц.Хосбаяр багш 1965 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Эцэг, эхээс наймуулаа,таван хүү, гурван охинтой айлын том хүү. Тэр хамгийн том нь хэрнээ дүү нараасаа хамгийн бага жинд барилддаг байсан. Түүнийг гурван настай байхад тэднийх Улаанбаатар хотод нүүж ирсэн юм билээ. Хуучнаар Найрамдлын районы, одоогийн 13-р хорооллын Арван жилийн 21-р сургуульд сурч байхдаа биеийн тамирын багш Явуухлангийн Энхээгийн хүсэлтээр 1982 онд сургуулийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд оролцоод түрүүлжээ. Дараа нь Найрамдалын районы аварга шалгаруулах тэмцээнд бас түрүүлээд, анхны багш, ОУХМ Сүрэнжавынхаа хараанд өртөж, өсвөр үеийн хотын аваргаас мөнгө, улсын аваргаас хүрэл медаль аваад, чөлөөт бөхөөр тууштай хичээллэж эхэлсэн гэдэг.

Нэг айлын дөрвөн хүү Цэрэнбаатарын Хосбаяр, Энхбаяр, Цогтбаяр, Тэгшбаяр нар чөлөөт бөхөөр хичээллэж байлаа.1992 оны Барселоны олимпын наадамд Ц.Хосбаяр багш, Ц.Цогтбаяр, Ц.Энхбаяр хоёр дүүгийнхээ хамт өрсөлдөж, Монголд байтугай дэлхийд ховорхон гайхамшгийг бүтээсэн байдаг юм. МУГД Ц.Хосбаяр эмээ дээрээ өссөн хүүхэд юм билээ. Тэр үедээ 1960-аад оны Монгол Улсын Шигшээ багийн хөнгөн жингийн шилдэг тамирчдын нэг болох ОУХМ Сүрэнжав багшийн шавь болж, чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн гэдэг. Харин ОУХМ Ц.Энхбаяр, МУГТ Ц.Цогтбаяр, спортын мастер Ц.Тэгшбаяр нар III-IV хороололд аав, ээж дээрээ амьдарч байх үедээ Батбилэг багшийн секцэнд бүртгүүлэн орж чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн түүхтэй гэнэ лээ. 1993 онд дүү МУГТ Ц.Цогтбаяр ДАШТ-ий 57 кг-ын жинд хүрэл медаль хүртэж дэлхийд нэрээ “Тамгалан” үлдээсэн юм.

МУГД Ц.Хосбаяр багш 1984 онд цэргийн албанд татагдаж "Алдар" спорт хорооны тамирчин, байлдагч болж байжээ. 1984-1989 он хүртэл “Алдар” нийгэмлэгт тамирчин байлдагч, ахлагч цолтойгоор байж

байгаад 1989-1994 он хүртэл шигшээ багт хичээллэсэн байдаг. Ц. Хосбаяр багш тамирчнаас дасгалжуулагчийн албанд шилжихдээ мөн л "Алдар" спорт хороогоор овоглосон. Тэрбээр бүхэл бүтэн 30 гаруй жилийг тамирчдын хөлс, хөдөлмөр шингэсэн зааланд өнгөрүүлжээ. Одоо хүртэл тив, дэлхийн аваргын медальтан олон шавийнхаа амжилт, ялалт, ялагдлын амтыг хамтдаа амсаж яваа. Ингэхдээ тэр шантарч няцсан удаагүй.

Хосоо багш өглөө бүр инээмсэглэн ажилдаа ирж, өдрийн гурван ээлжээр ирээдүйн аваргуудыг бэлдсээр л явна. Түүний шавь нараас анх түрүүн МУГТ Б.Одончимэг 2009 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байдаг. Түүний дараа МУГТ Г. Мандахнаран ДАШТ-ий медалийн буухиаг үргэлжлүүлсэн. Улмаар МУГТ П.Орхон, МУГТ С.Цэрэнчимэд нар дэлхийн аварга болсон билээ. Тэр дэлхийн медальтан шилдгүүдийг жил бүр "төрүүлсээр" л байгаа. Хамгийн сүүлд гэхэд ОУХМ Э.Даваанасан, ОУХМ Т.Энхжин, ОУХМ Ц.Цогбадрах, МУГТ П. Орхон, МУГТ С.Цэрэнчимэд нар ДАШТ-ээс мөнгөн, хүрэл медаль хүртээд байгаа. Тэдний араас ОУХМ Б.Отгонтуяа, ОУХМ Ч.Отгонтуяа, ОУХМ Б.Мөнхнар, ОУХМ Г.Отгонжаргал, Э.Саруул, Н.Нархажид гээд шилдэг залуу тамирчин төрөн гарч ирсээр л байна.

ЭРХЭМСЭГ ТУЯА
Ааль ялдам, эрхэмсэг нэгэн жүжигчин бол А.Туяа. Х-ТҮЦ продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр урлагт өөрийн өнгө төрх, туяа гэрлийг татуулсаар яваа. Нийслэлийн 62 дугаар сургуулийг төгсөөд, СУИС-ийн жүжигчний ангид тэнцэж, Ардын жүжигчин Э.Лхамхүүгийн шавь болсон байдаг. “Central” телевизийн захирал Г.Анхбаяр, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, “Fantastic” продакшны жүжигчин Э.Алдар нартай нэг анги. Дунд сургуульд байхдаа дээд ангийнхаа охины гуйлтаар “Үнсгэлжин” наадамд оролцож, загварын тайзнаа анх гарсан гэдэг. Түүнээс хойш цөөн хэдэн удаа загварын шоунд оролцож байжээ.

Дөрөвдүгээр курсдээ тэр Х-ТҮЦ продакшнд хөл тавьж, түүнээс хойш олон сайхан номерт нь дүр бүтээж, оролцсоор ирсэн билээ. Энэ тухай “И.Одончимэг эгчийг би шүтдэг, Аглуу, Н.Онон ах нарыгаа маш их хүндэлдэг. Багаасаа үзэж, хайрлаж өссөн жүжигчдээ ойроос харах нь бүү хэл, хамтдаа ажиллах боломж надад олдсон. Маш гоё хамт олонтой ажиллаж, их зүйлийг сурсан л даа. “Х ТҮЦ”-ийн бүтээл бүрээр бахархдаг” гэжээ. Харин тоглосон кинон дотроос нь бидний хамгийн сайн мэдэх нь “Single ladies” цуврал. Тэрбээр эл киноны анхны ангид 2013 онд тоглож, түүнээс хойш 2015 онд “Single ladies-2”, 2017 онд “Single ladies-3”, 2020 онд “Single ladies-4: Төгсгөл ба эхлэл”, 2023 онд “Single ladies-5: Сүйт бүсгүй” гэхчилэн ангиудын гол дүрийг бүтээсэн.

Тэрбээр “Би амьдрал дээрээ их шооч хүн. Бас жаахан хэнэггүй, цайлган талдаа гэх үү дээ. Хэчнээн бүтээж байгаа дүр нь уран бүтээл боловч, надаас л гарч байгаа учраас заримдаа тодорхой хэмжээгээр жинхэнэ намайг харуулах тал бий. Надтай хамтарч ажилладаг, намайг сайн мэддэг хүмүүс бол андахгүй. Анх уулзсан хүмүүс намайг их л аальгүй, галзуу, их зантай гэж боддог юм шиг байгаа юм. Тэгээд мэддэг болоод тодорхой хугацаа өнгөрсний дараа “Хүүе ээ чи ийм байсан юм уу” гэдэг. Би чинь эсрэгээрээ эршүүд, дуугүй, бас хүнийг шогловол шоглочихдог зантай хүн шүү дээ” гэж өөрийн зан чанарын тухай ярьсан байдаг.

Энэ араншин нь “Single Ladies” киноны дүрээс их ажиглагддаг. Хөөрхөн, хөгжилтэй, үзэсгэлэнтэй, эрхэмсэг бүсгүйн дүрээр үзэгчидтэй уулзаж, үргэлж сайхан эерэг энерги түгээдэг тэрбээр харин дүрийнхээ талаар “Ерөнхийдөө найруулагчдаас надад сайхан, эмэгтэйлэг, аальгүй хүүхний дүр л ирдэг шүү дээ. Миний хувьд тэдгээр дүрээс аль болох татгалзахыг хичээж байгаа. Сүүлд “Мөрөөдлийн театр”-ын “Дундын бүсгүй” жүжиг дээр тоглосон. Бас л өнөөх сайхан, аальгүй хүүхний дүр ирсэн. Энэ уран бүтээлд тоглосны дараа би ахиж ийм дүр бүтээхгүй гэж бодсон л доо. Арай өөр түвшний, өөрөөр харагдах дүр дээр ажиллахын тулд уран бүтээлийн саналууд дээр цинзур тавьж эхэлсэн. Мөн тоглох дүр, хамт олон, найруулагч маш чухал гэж харж байгаа” хэмээжээ.

Түүнийг тодотгох мөн нэг онцлог нь тэрбээр уран бүтээлчийнхээ хувьд хүүхэд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн уран бүтээл хийх хүсэлтэй байдаг нь. Магад энэ хүслийнх нь нэгэн хэсэг “Амьдрал нулимсанд дургүй” киноных нь дүрээр илэрсэн болов уу. Ингээд найруулагчаас оноосон дүр бүхнээ чадварлаг бүтээж, урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгарч, тодорч чаддаг түүнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Удахгүй сонин содон, сонирхолтой олон ч дүрээр үзэгчидтэйгээ уулзах байх аа.

ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
ЦАГДАА НАРТ БАРИГДДАГГҮЙ Т.ЁНДОН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН НЬ

Төгсийн Ёндон гэж банк ухаж, дээрэм хийсэн ч хэргээ хүлээдэггүй, барагтай бол цагдаа нарт баригддаггүй нэгэн байжээ. Нэг зун түүнийг арайхийж бариад, байж болох бүх л аргаар байцаалт автал хэргээ хүлээхгүй гүрийсээр сүүлдээ цагдаа нар эргэлзэж, залхаж эхэлсэн гэдэг. Арга мухардсан цагдаа нар түүнийг ажил, албандаа зөвөөр ашиглахаар ярилцаж, түүнтэй тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, түүнд тусгай даалгавар өгч, 1932 оны Хөвсгөлд гарсан босогчдын дунд оруулж, тагнуул, туршуулын ажил хийлгэсэн байдаг. Түүнийг хэн ч хууль хүчнийхний дунд орчихсон, тусгай даалгавар аваад явж байгаа гэж гадарлахгүй, харин ч түүнд бүгд итгэдэг байсан үе. Т.Ёндон ч олны дунд өрнөж буй хамаг нууцыг төвөггүй олж мэддэг байж. Тухайн үед өрнөөд байсан эмнэлэг, сургууль, банк, хоршоог шатааж, устгах, засаг захиргааны албан хаагчдыг санаатайгаар хөнөөх тэргүүтэй явдлыг урьдчилан мэдэж, хамгаалах, гэмт хэргээс сэргийлэх, оргодлуудыг баривчлах зэрэгт онцгой хувь нэмэр оруулах болжээ. Тодорхой хугацаа өнгөрсний дараа Т.Ёндонг цагдаа нар хулгайч, дээрэмчин гэлгүй иргэн Т.Ёндон гэдгээр нь дээд албаныхандаа мэдэгдэхэд түүнийг Улаан тугийн одонгоор шагнаад, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын даргаар томилж байсан нь ховор тохиолдол болж байжээ. Мөн нутгийн ард олны дунд яригддаг аман яриагаар тэр бурангуй засгийн үед ноёд, баядын адуу малыг таслан хөөж, ядарсан ардуудад тарааж өгдөг “Нохой” Ёндон гэдгээрээ алдартай байсан гэдэг. Тэрээр нэг удаа цагдаа нарт хөөгдөж, зугтаж явахдаа Даян дээрхийн агуй руу морьтойгоо ороод буцаж гарч ирэлгүй олон хоносон тул цагдаа нар барьж чадахгүй орхиж байсан гэх мэт түүний тухай домог шиг яриа олон байдаг. Уул, хадаар орогнож, олон жил мөрдөгчдөөс зугтаж явсан шилийн сайн эр Т.Ёндонгийн тухай хүргэж байна.

Т.ЁНДОН ХӨГШИН ЭЭЖИЙГЭЭ ТЭЖЭЭХИЙН ТУЛД ЖИНД ЯВЖ, ХАР БОР АЖИЛ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ

Т.Ёндонгийн амьдрал тийм ч дардан байсангүй. Багаасаа өнчирч, амьдралын дутуу хөтүүг мэдэрч өссөн тэр хар багаасаа л амьдралаа авч явахыг, ээжийгээ баярлуулахыг хичээж, ухаарч эхэлсэн юм. Тэр 18 нас хүртлээ ээж Долгор, эгч Бүтэд нарын хамт цөөн мал маллан амьдарч, тэднийхээ хайранд өссөн нэгэн. Түүнийг 25 нас хүрэх үед Хөвсгөл аймагт айхавтар зуд болж олон айл малаа зуданд алдаж, зарим нь таргийн таван ямаагүй болсны нэг нь тэднийх байлаа. Тэр цагаас хойш нас биед хүрсэн Т.Ёндон хөгшин ээжийгээ болон өөрийгөө тэжээхийн тулд жинд явж, биеийн хүчний хар бор ажилд шантралгүй зүтгэж, амь зууж эхэлсэн гэдэг. Мөн түүнээс гадна худалдаа наймаа ч хийж байсан нь түүнийг хүч чадалтай, зоригтой, зорилготой болгосон ч байж мэднэ.

ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАГДСАН НЬ

1921 оны хавар Хөвсгөл аймгаас цэргийн албанд татагдсан цэргүүдийг Улиастай хот руу явуулах үед тэрээр Бат-Очирын захиргаанд цэрэгт явж, Улиастай хотод байрлаж байсан Х.Магсаржавын цэргүүдтэй нийлжээ. Ингээд тэрээр Завхан аймгийн нутаг Шар бэлчээр гэдэг газар очиж, тэндээ түр байрлаж байтал нь Завхан аймгийн засаг захиргаанаас томилогдсон Наваан түшмэл ирж, Бат-Очирын цэргүүдээс 100-г нь Улиастай хот руу явуулж, үлдсэн 40 цэргийг нь Жалханзын хүрээ рүү буцахыг тушаасан байна. Тэрхүү буцах 40 цэргийг Т.Ёндон ахалж явсаар Жалханзын хүрээнд очиж, Шанзав засгийн түшмэл Найдансүрэнд албан бичгийг өгсөн гэдэг. 10 гаруй хоногийн дараа түшмэл Найдансүрэн тухайн үеийн хэллэгээр “Та нар орон нутагтаа буцсугай” гэсэн учир албаны морь, тэмээгээр гэр гэртээ түр буцаж, зарлан дуудсан цагт нь Тамгын газар яаралтай ирэх даалгавартай явцгаажээ.

БАРОН УНГЕРНИЙ ЦЭРГҮҮДТЭЙ БАЙЛДАХААР МОГОЙН ГОЛЫН АДАГТ ОЧИЖ, ДАЙСНЫ 20 ГАРУЙ ХҮНИЙГ ХӨНӨӨСӨН НЬ

Түүнийг гэртээ очоод удаагүй байтал "Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг Өргөөтөхөд Барон Унгерний олон цэрэг ирж гэнэ" хэмээн нутгийн иргэд үймэлдэж, сандралдаж эхэлжээ. Ингээд дахин цэрэг татах болж, өмнөх тушаал ёсоор гэртээ буцсан цэргүүд хойд хилийн харуул хошууны 300 гаруй цэрэгтэй Хар Усны түрүү гэдэг газар нийлжээ. Тухайн үед Т.Ёндон Сосорын захиргааны цэрэгт багтаж, Хатгалын хилээр нэвтэрч ирсэн 300 шахам улаан цэрэгтэй нийлж, Барон Унгерний цэргүүдтэй угтан байлдахаар Могойн голын адагт очсон гэдэг. Түүнийг тус хошууны Мээрэн Төр, Хөвсгөл урианхайн Дашдаваа нартай "Барон Унгерний цэргүүд хаа явж байгааг хоёр хоногийн дотор тодорхой мэдэж ир" гэжээ. Тэд явсаар Халдрагчийн даваа гэдэг газар очтол Барон Унгерний цэргүүд тус хошууны нутаг Харгайтын ам гэдэг газар хоноглож байхдаа хоорондоо буудалцаж, бутран сарнисан болохыг тэдний хаяж, гээсэн буу зэвсэг, орон майхан, ачилга, уналгыг олсон нутгийн хүмүүс тэдэнд мэдэгдсэн байдаг. Улаан цэргүүд монгол цэргүүдийн хамт Мөрөнгийн хүрээ чиглэн явж байхад нь Т.Ёндонг Бароны цэргүүдээс энд тэнд хэсэг бүлгээр явж байгаа цагааны оргодлуудыг олж мэдэх, барьж сөнөөх үүрэг өгөөд явуулсан байдаг. Ингээд Т.Ёндонгийн баг цагааны оргодлуудтай зарим газар буудалцаж, 30 гаруй дайсны буу зэвсэг, уналга хэрэглэлийг олзлон авч, 20 шахам хүнийг хөнөөсөн байдаг. Ингээд Т.Ёндон нь Хөвсгөл аймгийн нутагт цагааны дээрэмчдийг устгах тэмцэлд оролцож, хувьсгалаас хойш цэргийн алба, орон нутгийн захиргаа, олон нийтийн байгууллагуудад олон жил ажиллах болжээ. Тэрээр 1932 онд Монгол Ардын Хувьсгалт намын гишүүнээр элсэж байсан ахмад дайчин юм.

МОНГОЛЫН ТҮҮХЭНД ҮЛДСЭН ШИЛИЙН САЙН ЭРС

Хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж амьдардаг эрсийг эрт дээр үеэс шилийн сайн эр хэмээн нэрлэдэг байв. Энэ нь баячуудын адуу, малыг тууж зөвхөн ядарсан хүмүүст тарааж, хувааж өгдөг байсан эрчүүдийг нэрлэсэн нэршил. Хэдийгээр хулгай хийсэн ч гэлээ бусдад дэмтэй явсан тэдэнд дургүй хүн цөөн байсан үе бий. Монголын түүхэнд бичигдэн үлдсэн зарим шилийн сайн эр дунд хулгар Нацаг, торой Банди, тогос Цүлтэм, цахиур Төмөр, хангай Базар, аригун Бүүвэй, найдан Ормой, гүн Саваа, улаан Дамаа, хундан Бадамжав, уулын Төмөр зэрэг эрчүүд домог болон яригддаг. Тэдний зарим нь “Тунгалаг тамир”, “Газар шороо”, “Алтайд”, “Минжийн Хангай” тэргүүтэй зохиолд эерэг талын баатар болон бичигдэж, мөнхөрсөн байдаг.

Э.Бат-Үүл: Намаа ялалтад хүргэх нь түүний өөртөө тавьсан тангараг
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо маргааш хуралдаж Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Тэгвэл Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл түүнийг дэмжиж, нүүр номын хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр" С. Баярцогтын цээжийг нүцэглээд харвал АН-ын хагарал бутрал, ялагдал, гутралын бүх шарх сорви сийлээстэй байдаг юм, xөөрxий.

Тийм учраас, хагарал, эвдрэлээсээ болж ялагддаг ганцхан шалтгааныг,өөрийн сорвитой шархтай биеэрээ тэр дэндүү сайн мэддэг, мэдэрдэг.

Шоронд байхад нь эргэж очиход, мань хүн надад өөрийнхөө тухай биш, намынхаа хагаралыг засах тухай ярихад нь би уцаарлаад, чамайг Жэнко шоронд хийсэн биз дээ гэхэд,өөдөөс юу гэсэн гээч?!

Ийм юм яриаад байвал манай нам хэзээ ч ялахгүй.Намаа нураахгуйн тулд Жэнког ч уучлахаас өөр аргаүй гэж билээ.

Энэ хэлсэн үгэнд уур хүрсэн ч, Эван Макгрегор шиг булчин шөрмөс нь зангирсан фит эр өмнө минь зогсоод,намынхаа ирээдүйг ярьж байгааг хараад, ийм нам хэзээ ч ялагдашгүй гэж би өөрийн эрхгүй зоригжсон юм даа.

Монголынхоо төлөө зүтгэснийхэа хариуд 10 жилийн ял аван хэлмэгдчихсэн хирнээ, ирээдүйн тулаанд бэлдэн зогсож байгаа түүнийг хараад ангайхаас өөр яалтай билээ.

Намаа эв нэгдэлтэй болгож, ялалтанд хүргэнэ гэдэг бол, зовлонгийн ёроолд байхдаа түүний өөртөө тавьсан тангараг болой" хэмээжээ.

Арьсан дээр амилсан урлаг
Шивээсний машины жигдхэн дуу тасралтгүй сонсогдож, бэхний өвөрмөц үнэр ханхалсан нам гүм орчинд “Мажик Инк” студийн ажил өрнөнө.

Ц.Сүхбаатар: УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай” гэсэн сануулга өглөө
УИХ-ын дарга Н.Учралын гадаад дахь анхны айлчлал ОХУ-аас эхэлсэн билээ. Сар шинийн баярын өмнөхөн мордоод ирсэн түүний айлчлалын талаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатартай ярилцлаа.

П.Эрхэмбаяр: Өндөр ялтай гэмт хэргүүдээр УИХ-ын гишүүдийг айлган сүрдүүлж, барьцаалж улс төр хийж болохгүй
Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.

Д.ШАГДАРСҮРЭН: Үргэлж хэтрүүлэн идэх нь альцгеймертэй болох эрсдэлийг нэмдэг
Альцгеймерийн өвчнийг буддын гүн ухаан хэрхэн тайлбарладаг, үүнээс сэргийлэх арга замуудын талаар Эм зүйн шинжлэх ухааны их