МАН ард түмнээс авсан 11 тэрбум төгрөгөө хэзээнээс төлж эхлэх вэ

1851

 

 


 

- 11 тэрбум төгрөгөө 20 жилийн дотор төлөх хуваар гаргаач,тэгвэл бид саналаа өгнө-

Нэн түрүүнд урт түүхийг хураангуйлан ярьж өгье. 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр сонгуулийн дүнг эсэргүүцсэн хэдэн нөхөр тухайн үеийн МАХН-ын гадаа жагсаал хийсэн. Жагсаал сүүлдээ галдан шатаах үйл ажиллагаа болон хувирч МАХН-ын байр гэнэт "алга” болчихсон. Үнэндээ тэр байшинг би шатаагаагүй, бид галдаагүй. Нөхцөлийг нь ч бүрдүүлээгүй. Тэр өдөр ард түмэн эрхээ эдлэн үүргээ биелүүлж саналаа өгсөн.

Гэтэл хэсэг нөхөд "сонгуулийн саналыг будилуулчихлаа”, "санал дээрэмдсэн” хэмээн өдөөн турхирсан. Үүнд МАН ч өөрөө буруутай. Бараг доторх бүх зүйлээ хонгилоороо зөөж дуусгаад байшингаа өөрсдөө шатаачихсан мэт дүр зураг харагддаг. Нэг үгээр хэлбэл "өөрөө ширээн дээрээс уначихсан” юм. Гэтэл тэд хэсэг хугацааны дараа ард түмний мөнгөөр өмнөхөөсөө том цагаан ордон барьчихсан.

Тус барилгыг 14.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан тухай баримтыг бид дурын цахим хуудсаас хайлт хийгээд үзэж болно. Тэр ч бүү хэл улсын төсвөөс 11 тэрбум төгрөгийг нь авсан тухай баримтыг УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс авч болно. Үнэндээ татвар төлөгчдийн мөнгийг улс төрийн нам өөрийн өмчийг барьж байгуулахдаа ашигласан нь мэдээж хууль бус. Цаашлаад ийм жишиг тогтож ч магадгүй байдал үүсээд байна. Ардчилсан нам хоёр давхар "амбаар”-аа шатаачихаад улсын төсвөөс мөнгө гаргуулна гээд бодож суугаа байх. Зөвхөн энэ байдлаас үзсэн ч МАН-ын байранд Тусгаар тогтнолын ордон гэдэг нэр зохимжгүй. Үгүйдээ гэхэд түмний мөнгөөр барьсан байшиндаа "Ардын өргөө” гэдэг нэр өгч болох байсан. Даанч тэднээс ийм сэтгэл гарсангүй.

Тэгвэл жирийн иргэн, залуу хосууд орон сууцны найман хувийн зээлд хамрагдах гэж арилжааны банкны ямар шалгуурыг давдаг билээ. Бид энэ тухай хангалттай ихийг мэднэ. Сар болгон төлөх хүүд нь яаж дарлуулдаг билээ. Тухайлбал 40 сая төгрөгийн орон сууц зээлээр авсаныхаа төлөө сар бүр 400 орчим мянган төгрөг төлж байх жишээтэй. Гэтэл МАН төрөөс, тэр дундаа бидний мөнгөнөөс 11 тэрбум төгрөг авчихаад хүү төлсөнгүй, үндсэн төлбөрөөсөө сохор зоос ч буцаан хийсэнгүй. Маш товчхондоо МАН, АН-ын аль аль нь иргэддээ зээл олгож, хүүгийн дарамтад оруулж дэмждэг бол өөрсдөө тэрбум тэрбумаар нь цүнхлэн авч "өнгөө” засч байгаа нь хэн ч харсан шударга бус. Тэгээд ч ямарч хуульд "Улстөрийн хүчин орон байр, эд хөрөнгөөрөө хохирвол төрөөс мөнгө авна” гэсэн заалт байхгүй. Ийм байтал одоо байгаа төсөвт өртгөөр тооцвол 120 хүүхдийн багтаамжтай 10 цэцэрлэг барих хэмжээний мөнгийг биднээс нүүрээ хувиргалгүй дээрэмдээд авчихсан. Хэрэв тэд ингэж дээрэм хийгээгүй бол нийслэлийн 1000 гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжиж, гэр хороололын 500 гаруй хүүхэд шинэ сургуульд хичээлийн шинэ жилээ эхлэх байлаа.

Тэгсэн атлаа Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд МАН-ын УИХ дахь бүлэг "Айлын таван хүүхдийг гэртээ авчраад харна гэдэг аюулгүй байдал талаасаа боломжгүй гэж үзэж байгаа. Нөгөө талдаа төсөл батлагдсанаар 60 гаруй тэрбум төгрөгийн зардал шаардана” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь гайхмаар зүйл юм. Үнэндээ ийм сэтгэлтэй, ийм байр суурьтай нам төсвөөс 11 тэрбум төгрөг нууцаар авч, өөртөө ордон бариад сууж байна гэдэг боломжгүй мэт санагдахгүй байна гэж үү.

Тэгвэл энэ талаар ямар ч иргэний хөдөлгөөн өнгөрсөн хугацаанд дугарсангүй. АН-аас хөөгддөг Т.Хасбаатарыг эс тооцвол хэн ч түмний мөнгийг төрд нь тушаах тухай яриа дэлгээгүй. Гэтэл одоо сонгууль хаяанд иржээ. Тиймээс түмний мөнгийг төрд нь тушаах хагацааг МАН-д олгох санал гаргая. Сар бүр хувиарын дагуу төлөх уян хатан нөхцөлийг нээж өгье. Найман хувийн зээлд хамрагдах хаалга үүдийг нь ч бас үлдээлгүй дэлгэж өгье. 20 жилийн хугацааг хүртэл зааж өгье. Хуваарийн дагуу төлөлтөө хийсэн эсэхээ тайлагнах үүрэг басногдуулъя. "Энэ цагт та нарт итгэж саналаа өгнө” гэсэн хатуу шаардлагыг тулгая. Боломжгүй бол Тусгаар тогтнолын талбайд тайван жагсаал зохион байгуулъя. Учир нь тэд төрөөс биш түмнээсээ хулгайлсан мөнгөө, үр хүүхдүүддээ цэцэрлэг барих гэж хуримтлуулсан хөрөнгийг минь авсан л юм чинь төлөх үүрэгтэй. Дахин сануулахад орон сууцны найман хувийн зээлд хамрагдсан залуу хосын адилаар сар бүр төлөлт хийх шалтгаан МАН-д хангалттай бий. Түмний мөнгийг МАН төрд нь тушаах ёстой.

                                                                                            Д.Булган                         Эх сурвалж:   Tonshuul.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1851 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex