Гүйцэтгэх ажилд тавих парламентын хяналт сэдвээр мэдээлэл сонсов
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.06.30/ ээлжит хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж байгаа аж. Тодруулбал, Гүйцэтгэх ажилд тавих парламентын хяналт сэдвээр танилцуулга мэдээлэл, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар танилцуулга мэдээлэл сонсчээ. Мөн одоо төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах төсөлтэй холбоотой мэдээллийг сонсож эхэлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.