Монголчууд архины хэрэглээгээрээ Азид дөрөвдүгээрт бичигдэв
ДЭМБ-ын 2015 онд явуулсан судалгааны тайланд дурдсанаар, Азид архи согтууруулах ундааны хэрэглээгээрээ Өмнөд Солонгос нэгдүгээрт, Вьетнам хоёрдугаарт, Таиланд гуравдугаарт орж байгаа бол Монгол дөрөвдүгээрт орж байна.
Жилд нэг хүнд ногдох архины хэмжээ:
Өмнөд Солонгос-10.9 л,
Вьетнам- 8.7 л,
Таиланд -8.3 л,
Монгол- 7.8 л,
Хятад- 7.6 л
Харин Пакистан, Бангладеш болон Индонез улс архины хэрэглээгээрээ Азид хойноосоо эхний гуравт бичигдэж байна.Тодруулбал, Пакистанд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ ердөө 0.1 л, Бангладешт 0.2 л байгаа бол Индонезид 0.6 л байна.