Их гүрнүүдийн худалдааны маргаан хүндрэл үүсгэж мэдэхээр байна

0

Их гүрнүүдийн худалдааны маргаан хүндрэл үүсгэж мэдэхээр байна

 МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Н.Батнасантай ярилцлаа. Тэрбээр "Олон улсын худалдааны нөхцөл байдал туйлын эмзэг байна” гэв.

-Бид олон улсын худалдааны орчинд бий болоод байгаа нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Өмнө нь худалдааны дайн гарах эрсдэл бол байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг ийм хурдацтай нөхцөл байдал ширүүснэ гэж төсөөлж байсангүй. Одоогийн үүссэн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэх вэ. Үнэхээр худалдааны дайны ирмэгт ойртож байна уу? 

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр одоогийн төрийн тэргүүн Дональд Трамп мэдэгдэхдээ АНУ-ын үйлдвэрлэлд ноцтойгоор хохирол учруулж байгаа худалдааны бүх гэрээ хэлэлцээрийг эргэж хянаж харна гэж амлалт өгч гарч ирсэн. Энэ нь магадгүй хэлэлцээрийн эсрэг байр суурьтай байсан, үйлдвэрлэл, бизнест нь тодорхой хэмжээний саад учруулж байсан хүмүүст таалагдсан байх магадлалтай.

Худалдааны дайн эхлэх ирмэгт туллаа

Бид бүхний мэдэж байгаагаар Дональд Трамп ялсан. Үүний дараа тэрбээр АНУ-ын худалдааны бодлоготой холбоотой хэд хэдэн онцгой мэдэгдэл хийлээ. Тухайлбал, АНУ-ын элсэж орсон олон талт худалдааны гэрээ хэлэлцээрүүд болон бусад оронтой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийг эргэж харах шаардлагатай байгааг мэдэгдсэн. Энэ дотор Япон, Солонгос улстай байгуулсан худалдааны хэлэлцээрээ дахин шинэчилнэ гэж мэдэгдээд байгаа.

Үүнээс гадна АНУ хамгийн том худалдааны түнш нь БНХАУ. Хятад улстай холбоотой ялангуяа Хятадын юанийн ханшийг барьж байгаа байдал, хямд үнэтэй үйлдвэрлэлүүдийн асуудлыг бид эргэж харах ёстой хэмээн мэдэгдэл хийсэн. Эдгээр нь эдийн засгийн их гүрнүүдийн худалдааны харилцаа, гадаад хамтын ажиллагаанд багагүй хүндрэл үүсгэж мэдэхээр байна.

-АНУ-ын төрийн тэргүүний мэдэгдэл зөвхөн Ази тивээр зогсохгүй Европын зах зээлд ч шуугиан тарьж байна? 
-Тийм ээ. Саяхан Европын холбооны экспортод нэлээд чухал хувийг эзэлдэг гангийн үйлдвэрлэлтэй холбоотой бас нэгэн мэдэгдэл хийлээ. АНУ ойрын үед гангийн болон хөнгөн цагааны үйлдвэрлэлд тогтоосон гаалийн тарифаа нэмэгдүүлэхээ ил тод зарлачихлаа. Энэ нь Европын зүгээс багагүй эгдүүцэл төрүүлэх шиг боллоо. Сая хэдхэн хоногийн өмнө Европын гадаад худалдаа эрхэлсэн комиссар АНУ-аас импортлох хөдөө аж ахуйн зарим нэг бүтээгдэхүүндээ гаалийн татвар тогтооно гэдгээ хариу мэдэгдлээ. Үүний дараа Дональд Трамп АНУ-д Европоос орж ирдэг автомашинд татвар тогтооно гэсэн мэдэгдэл гаргаж байна. Эндээс харахад худалдааны дайны ирмэг дээр дэлхийн улс орнууд тулж ирлээ.

-Дэлхийн улс орнууд харилцан татвараа нэмэгдүүлэхээ илэрхийлж байгаа нь хаана хаана л ашигтай биш гэж үү?
-Тэгж харж болно. Одоо бид хэнд ашигтай вэ гэдэг асуудлыг харах ёстой л доо. Тэгэхээр АНУ бол дэлхийн гангийн зах зээл дээр том худалдан авагч. Олон улсын худалдааны онолоор ийм том худалдан авагч дэлхийн гангийн зах зээлд татвар тогтоосноороо, дэлхийн зах зээл дээрх үнийг бууруулж ашигтай байдлыг үүсгэх боломжтой.

Тэгэхээр АНУ-ын гангийн үйлдвэрлэлийн асуудал нэг талаараа өөртөө ашигтай худалдан авалтыг бий болгох талтай. АНУ гангийн хэрэглээ ихтэй мөртлөө маш бага хэсгийг дотооддоо үйлдвэрлэдэг. Үлдсэн хэрэгцээгээ Хятад болон Европоос авч байгаа. Тэдний хувьд гаргаж буй шийдвэр нь одоогийн худалдааны нөхцөлийг ашигтайгаар өөрчлөх гэсэн бодлого байж ч магадгүй.

Нөгөө талаар гангийн үйлдвэрлэл нь зарим улс орны эдийн засагт их чухал үүрэгтэй. Жишээ нь, Европ болон Хятадын эдийн засагт. Магадгүй АНУ-ын бодлого өрсөлдөгчдийнхөө эдийн засгийн өрсөлдөх чадварт нөлөөлөх гэсэн арга байж магадгүй гэж харж байна.

  •  АНУ арга хэмжээ авсан ч үзүүлэх нөлөө нь урьд урьдынхаас илүү суларч байна. 
  •  Улсуудад гурван том харилцаа байдаг. Нэгдүгээрт, эдийн засгийн харилцаа гэж байна. Ер нь бол үүнийг харилцааны гол хэсэг гэж хэлж болно.
  • • АНУ-ын гангийн үйлдвэрлэлийн асуудал нэг талаараа өөртөө ашигтай худалдан авалтыг бий болгох талтай.

-Худалдааны салбарт үүссэн энэ байдал цаашдын ерөнхий том харилцаанд ямар байдлаар сэв суулгах эрсдэлтэй вэ? 
-Улсуудад гурван том харилцаа байдаг. Нэгдүгээрт, эдийн засгийн харилцаа гэж байна. Ер нь бол үүнийг харилцааны гол хэсэг гэж хэлж болно. Энэ нь дотроо хөрөнгө оруулалт, худалдаа гэсэн хоёр том урсгал байдаг. Худалдаа нь хөрөнгө оруулалттайгаа харьцуулахад хавьгүй том байр суурийг эзэлдэг.

 АНУ гангийн хэрэглээ ихтэй мөртлөө маш бага хэсгийг дотооддоо үйлдвэрлэдэг

Тэгэхээр энэ худалдааны харилцаа бүдрэх юм бол эдийн засгийн бусад харилцаанд нөлөөлөх талтай. Хоёр дахь, гол харилцаа нь соёлын харилцаа, дараа нь мэдээллийн харилцаа. Энэ гурав улс орнуудын хоорондох гол харилцаа. Худалдааны орчинд гарч байгаа өөрчлөлт улсуудын хоорондох харилцаанд муугаар нөлөөлөх магадлалтай.

-БНХАУ болон АНУ-ын хоорондын асуудлууд илүү анхаарлын төвд байна. Мэдээж 20 жилийн өмнө байсан бол асуудал арай өөрөөр яригдах байсан байх. Хятадын талаас энэ удаад нэлээд зоригтой алхмууд хийж, эн тэнцүү байдлаар асуудалд хандаж байгаа нь сонирхол татаж буй. Олон улсын худалдааны орчинд тэргүүлэгчийн байр суурин дахь өрсөлдөөн нэлээд хүчтэй явагдаад байна уу гэж харж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ? 
-Ер нь бол арван жилийн өмнө дэлхийн эдийн засагт Хятадын болон Америкийн эзлэх байр суурь их ялгаатай байсан. Ерөнхийдөө дэлхийн ДНБ-ий дөрөвний нэг орчим хувийг АНУ-д, 20 орчим хувь Хятад улсад ногддог байсан.

Хятад улс эдийн засгийнхаа хэмжээгээр өнөөдөр АНУ-ын дараа хоёрдугаар байр сууринд баттай орсон. Үүнээс гадна сүүлийн үеийн шинжээчдийн хийж буй тооцооноос үзэхэд Хятадын эдийн засаг өсвөл 2030 он гэхэд АНУ-ын урд гишгэх магадлалтай болсон. Дэлхийн худалдаанд эзэлж байгаа байр сууриар бол Хятад улс хэдийнэ нэгдүгээр байранд орчихсон. Тэгэхээр мэдээж тэргүүлэгчдийн хооронд өрсөлдөөн явагдаж байгаа нь ойлгомжтой. Хятадын эдийн засаг өмнө нь АНУ-аас нэлээд хамааралтай байсан.

Харин сүүлийн жилүүдэд Хятадын гадаад худалдааны бүтэц өөрчлөлтүүдийг харахад, хуучин нэхмэл, сүлжмэл, түүхий эд материал гэсэн экспортуудыг сонирхдог байсан нь өөрчлөгдсөн. Экспортын бүтцийг нь харахад, аж үйлдвэрүүдийн эцсийн бүтээгдэхүүн нэлээд давамгайлах байр суурьтай болж байна. Өөрөөр хэлбэл, бусад улс орнуудаас хамаарах хамаарал нь бага болж байгаа дүр зураг харагдаж байна. Энэ нь Хятадуудад тэргүүлэгчийн байр сууринд бид очиж байгаа шүү гэдгээ зарлах шалтгаан нь болж байж магадгүй юм.

-Дахин энэ хоёр улс дээр тодруулаад асуухад үнэхээр өрсөлдөөн ширүүсэж, асуудал хурцдаад ирэх юм бол давуу талууд нь аль аль тал дээр юу юу байж болох уу?
-Гангийн үйлдвэрлэлийн жишээн дээрээс авч үзэхэд, дэлхийн жилийн нийт гангийн үйлдвэрлэлийн хоёр тэрбум орчим тонны нэг тэрбум орчим тонныг Хятад улс үйлдвэрлэж хэрэглэдэг. Хятад улсад гангийн үйлдвэрлэл чухал байр суурийг эзэлдэг. Гэвч ерөнхий хандлагын авч үзэхэд, Хятадын гангийн хэрэглээ буурах хандлагатай болж байгаа юм. Яагаад гэвэл, хөгжиж байгаа улс оронд эхэн үедээ гангийн үйлдвэрлэл их чухал байдаг.

Замаа барих, гүүрээ барих, байшин барилгаа барих гээд гангийн хэрэглээ их байдаг юм байна. Одоо Хятадын тэр хэрэглээ аажмаар буурах хандлагатай байгаа. АНУ арга хэмжээ авсан ч үзүүлэх нөлөө нь урд урдынхаас илүү сулрах тал руугаа болж байна. Хятад улс хэрвээ АНУ-ын эсрэг худалдааны хориг арга хэмжээ авч эхэлбэл Хятадын хямд үнэтэй үйлдвэрлэл Америкийн зах зээл рүү орох тэр боломжууд хаагдаж эхэлнэ гэсэн үг. АНУ-ын хувьд ирэдийнх нь амьдрах өртөг нэмэгдэх магадлалтай.

Б.Илч

Засгийн газрын мэдээ


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex