СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Шинэ мэдээ 2025/02/07 0 Хөдөлмөрийн тухай хуулийн 6, 7 дугаар зүйл, дарамт хүчирхийллийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 190 дүгээр конвенцын хүрээнд "Нийтийн аж ахуйн салбар”-ын байгууллагуудын ажлын байрны дарамт, хүчирхийллийн нөхцөл байдалд судалгаа хийжээ. Энэхүү судалгааны ажлын талаарх мэдээллийг хүргэхээр өнөөдөр /2024.09.13/ "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ БАРИЛГАЧИН танхимд салбарын төлөөллүүдэд Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос сургалт зохион байгууллаа. Судалгааны үр дүнд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, санал боловсруулан салбарын байгууллагын удирдлагуудад ЗӨВЛӨМЖ хүргүүлж, хэрэгжилтийг хангуулах бөгөөд ОУХБ-ын 190 дүгээр конвенцод нэгдэн орох тухай саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх юм байна. Энэхүү сургалт, судалгааны ажлыг Европын Холбооны санхүүжилтээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж буй "Зохистой хөдөлмөр ба Худалдаа” төслийн дэмжлэгтэйгээр явуулж байна. 0
Сэтгэгдэл байхгүй байна.