“Аргалын ач тусыг таниулахын тулд кино бүтээсэн”
Энэ удаагийн "Өөр зочин” буланд кино найруулагч Ц.Дэнсмааг урилаа
Малынхаа арьсыг элдэж шүүдээд дээлийн дотор хийгээд өмсчихнө түүний илчийг куртиктэй харьцуулашгүй шүү дээ. Мөн адуу, үхрийнхээ арьсаар хазаар, чөдөр, ногтоо хийгээд зангидчихна. Малын мах, түүнээс гаргаж авдаг сүү, цагаан идээний шим тэжээл хэчнээн их билээ. Тиймээс монголчууд таван хошуу малаа их хайрлаж ирсэн. Тэгтэл өнөөдөр малын хулгай ихсэж нүд халтирмаар хэргүүд гарч байна. Эх малыг хүртэл нялх төлөөс нь салгаад төхөөрчихөж байна шүү дээ. Энэ бүгдийг богино хэмжээний ч гэсэн бүтээлээрээ харуулахыг хүссэн. Тиймээс киноны төгсгөлд хэлдэг. Буруу замаар будаа тээгээд буцахдаа шороо тээлээ дээ гэж.
Сэтгэгдэл байхгүй байна.