Банш хочтой Батаа тариа хураажээ
Олонд "Банш” нэрээрээ алдаршсан Мөрөөдлийн театрын жүжигчин Батаа энэ удаа тариа хураажээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа ийнхүү зургаа нийтэлж найзуудтайгаа хуваалцсан байна. Нэгэн үе цэнхэр дэлгэцээр олонтоо гарч "Мөн үү , тийм үү" яриагаараа олонд "Рекламны мангас” гэгдэж байсан бол одоо түүнийг "банш” хоч тодотгох болж.
Тэрбээр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн. Арван хүүхэдтэй айлын хамгийн бага хүү бөгөөд ах эгч нартаа эрхлэж өссөн, гэрийн ажлаас хойш суудаг төдийгүй тавдугаар анги хүртлээ ээжийнхээ өвөрт унтдаг байжээ.
Батаа хүүхэд байхдаа "Андуу” хочтой байж. Төмөр бүслүүртэй модон савны нэрээр яагаад хочлуулдаг байсныхаа учрыг одоо болтол олоогүй яваа гэнэ.