Т.МӨНХГАЛ: АНУ 33 МЯНГАН АЖИЛЧНЫГ ЗӨВХӨН МОНГОЛООС АВАХГҮЙ

2

 Т.МӨНХГАЛ: АНУ 33 МЯНГАН АЖИЛЧНЫГ ЗӨВХӨН МОНГОЛООС АВАХГҮЙ

 АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан. Дээрх жагсаалтад Монгол Улс анх удаа багтсан юм.

Дотоод аюулгүй байдлын яамнаас H-2A визээр нэвтрэх боломжтой 100, H-2B ангиллын визээр нэвтрэх боломжтой 100 орныг танилцуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. H-2A виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг.

Харин H-2B виз нь хөдөө аж ахуйгаас бусад ажиллах хүч дутагдалтай салбарт түр хугацааны эсвэл улирлын чанартай ажил гүйцэтгэхээр АНУ-д зорчих гэж буй хүмүүст хамаарах юм.H-2A виз мэдүүлэхийн тулд АНУ дахь ажил олгогч нь I-129 маягт буюу Цагаачлалын бус ажилчны зөвшөөрлийн өргөдлийг таны өмнөөс мэдүүлэх ёстой.

H-2B виз мэдүүлэх тохиолдолд ажил олгогч нь АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас уг ажилд тохирох ажиллах хүч дутмаг болохыг баталсан гэрчилгээ авах ёстой бөгөөд визний зөвшөөрөл тэрхүү баримтад үндэслэх юм. Харин сүүлийн өдрүүдэд энэхүү визийг гаргуулж өгнө, ажилд зуучилна гэх хувь хүн болоод компаниуд цахим ертөнцөөр зар тавих болсон.

Тэгвэл албан ёсны ямар ч зууч байхгүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Энэ талаар мэдээлэл авахыг хүссэн иргэдэд 'DASH' боловсролын групп зөвлөгөө өгч ажиллахаар болжээ. Гэхдээ тэд 'зуучлал бус зөвхөн зөвлөмж өгнө' гэдгээ онцолж байна. 'DASH' боловсролын группийн салбар Гадаад харилцаа хариуцсан захирал Т.Мөнхгалын тайлбарласнаар, тус групп өөрсдийн сургалтын байгууллагаараа дамжуулан өнгөрсөн таван жилийн хугацаанд 160 гаруй залууст гадаадын өндөр хөгжилтэй орнуудын нэр хүндтэй сургуулиудад тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж, салбартаа тэргүүлэгч болтлоо өргөжжээ. Тэрбээр эх орондоо төдийгүй Хятад, АНУ-д боловсрол эзэмшсэн бөгөөд гаднын өндөр хөгжилтэй оронд чанартай боловсрол эзэмшихийг хүссэн залууст туслах зорилгоор тус байгууллагыг санаачилжээ. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.  


-Сүүлийн үед АНУ руу ажилд зуучилна гэсэн зар их гарч байна. Манайд хөгжилтэй улс орны виз гаргаж өгнө гээд хүмүүсээс төлбөр авдаг "ченжүүд” олширсон. Үнэндээ визний асуудлыг тухайн улс орны Элчин сайдын яам л гаргадаг. Танайх гэтэл яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэлээ. Монголыг төлөөлж буй албан ёсны газар байна уу, танайх тийм зөвшөөрөлтэй юм уу?

-Монгол Улсаас АНУ руу зуучлах албан ёсны зөвшөөрөлтэй байгууллага нэг ч байхгүй. АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас гаргасан гадаадаас ажиллах хүч авах эрх бүхий байгууллагын жагсаалт л гэж байдаг. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ визээр ажиллах хүмүүс бол АНУ-ын ажиллах хүч нөхөж чадахгүй байгаа ажлуудыг олон улс руу хандаж хийлгэж байгаа гэсэн үг. Олон улсын хэмжээнд буюу Мексик, Өмнөд Африк, Европын орнууд гэх мэтчилэн орнуудаас ажиллах хүчийг нь судалж, тодорхой шалгуураар сонгож буй маш олон компаниуд АНУ-д бий. Монголд харин тэдэнтэй албан ёсоор хамтарч ажилладаг төрийн болоод хувийн байгууллага байхгүй. Зуучлах нь өөрөө их эрсдэлтэй ажил. 

-Тухайн хүнийг хариуцаж байгаа гэдэг утгаараа юу?

-Тухайн хүний амьдрал, ажиллах нөхцөл үүнд хамаарч байгаа учраас зуучийн байгууллага байхыг зөвшөөрдөггүй. Монголд 1000 эсвэл 1500 ам.доллар аваад энэ визээр АНУ руу явна гэж байгаа бол худлаа. Тухайн ажлын байранд ажиллах нь хувь хүний ажлын чадвар, мэргэжлээс шууд хамаарч байгаа учраас ямар нэгэн зуучлал байхгүй гэсэн үг. Солонгос эсвэл өөр орон руу хэлний мэдлэггүй хүн явуулаад "хар” ажил хийлгэдэг шиг зүйл биш л дээ. Ямар нэгэн зөвшөөрөлгүйгээс хууль бусаар бага цалингаар ажиллахтай адилгүй. АНУ-ын хувьд ямар ажилд, хэнийг авах вэ гэдгийг жагсаачихсан байгаа. Голдуу "цэнхэр”, "шар” захтнуудыг ажлын байр бий. 

-Тэр нь ямар мэргэжлийн хүмүүсийн ажил гэсэн үг вэ?

-"Цэнхэр” захтнуудад нь биеийн хөдөлмөр шаардсан ажил ордог. Жишээлэхэд, нэг компани манайхаас 100 гаруй хүнийг цэцэрлэгт хүрээлэнгийн арчилгааны ажилд авах санал тавьсан. Харин "улбар шар” гэдэг нь үйлчилгээний ажил гэсэн үг. Зочид буудалд эсвэл рестораны зөөгч зэргийг хийнэ гэсэн үг.

-Энэ ажлуудад тэнцэхийн тулд ер нь ямар шалгуур хангах ёстой байдаг юм бэ?

-Тэнцэхийн тулд аливаа нарийн мэргэжлийн чадвар нь байх ёстой. Нөгөө талаасаа биеэ авч яваа байдал, ажил хийх чадвар, өөрийнх нь амбицыг хүний нөөцийн компаниуд нь их хардаг. Энэ бол зөвхөн Монгол бус дэлхийн 100 орны ажиллах хүчинд санал болгож буй квот шүү дээ. Тэр олон орноос өөрсдийн чадвар, мэдлэг, мэргэжлээр нь товойж гарч ирнэ шүү дээ. Бидний хувьд тийшээ ажиллах сонирхолтой байгаа хүмүүсийн аливаа бэрхшээлийг давахад л тусалж байгаа хэрэг. Мэргэжлийн чадварыг нь зөвөөр ойлгуулах, тухайн орны нийгэм, соёлыг танилцуулах, хэлний мэдлэг тааруу бол түүнийг нь сайжруулахад нь туслахад чиглэж байна. Мэдээж мөнгө олохоор, орчноо сольж, амьдралаа дээшлүүлэхээр л АНУ-ыг зорьж байгаа. Гэхдээ хөгжилтэй оронд очоод ажиллаж, хөдөлмөрлөж, мэдлэгээ дээшлүүлж, ажиллаж сураад ирснээр бидний ирээдүйд л тус, нэмэртэй шүү дээ. Нөгөө талаар Монгол Улсад энэ үүд хаалгаа нээж байна гэдэг Монгол Улсын нэр хүнд, эрх ашиг хөндөгдөж байна гэдгийг бид ойлгох ёстой. Өөр нэг зүйл нь, зуучлалын компаниар дамжуулж, нөгөө компани нь 1000-1500 ам.доллар аваад зуучилж болохгүй гэдэг нь Хөдөлмөрийн яамных нь ажилд авах дотоод журам гэж бий. Түүнийх нь дагуу шаардлагад нь нийцсэн ажиллах хүчин явуулахгүй байвал нөөцийн компани, зөвлөх үйлчилгээний компанийн эрх нь хаагдана. Барууны орнуудын стандарт нь Азиас огт өөр. "Хар ажил” гэхгүй байгаа нь цаанаа учиртай. Гадаадаас тухайн компани ажиллах хүчин авч ажилуулж чадаж байгаа нь өөрөө том шалгууртай.

-Солонгос руу яваад байгаагаас ялгаатай нь АНУ эхлээд дотоодын ажиллах хүчнээ ажлаар хангасны дараа үлдсэн ажлын байранд нь ажиллах хүн олдохгүй бол бусад улс орнууд руу хандаж байна гэсэн үг үү. Та бүхэн зуучлах биш зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм байна. Мэдээж төлбөр авах нь гарцаагүй байх? 

-Бидний зөвлөх үйлчилгээ 50 ам.доллараас эхэлнэ. АНУ руу явж ажиллах гэж байгаа хүний боломж, чадвар, эрсдэлийг нь тооцоолж гаргаж өгөх байгууллага хэрэгтэй. Түүнээс өндөр цалинтай гэсэн төсөөллөөр харанхуй явж болохгүй шүү дээ. Монголчууд зөвхөн визний төлбөрт гэхэд жилдээ тэрбумаар тооцогдох мөнгө зарцуулж байна. Ямар ч мэдээлэлгүйгээр харанхуй визэнд орно гэдэг зүгээр л мөнгөө алдахаас ялгаагүй. Мэдээлэлгүйгээс хүмүүс "Виз гаргаж өгнө” гэсэн хүмүүст мөнгөө өгөөд байгаа хэрэг. Бид хүмүүст яавал илүү боломж бий болох вэ гэдгийг л зөвлөнө. Тусална. Нөгөө талаасаа ажилд орохын тулд ажлын туршлага, хэлний чадвар, сонирхолд нийцүүлэх нь чухал. АНУ-ын талаас нэгдсэн журмаар хандаж байгаа. Тэгэхээр тухайн хүний хэлний чадвар, ажлын туршлагыг нь зөвхөн харахгүй. Хувь хүн талаасаа ямар хүн байна. Манай компанид ажиллаад хамт олонтойгоо хэрхэн нэгдэж, хамтарч чадах вэ. Ямар шинэ санаа, бүтээлч санаачилга гаргаж бидний хөгжилд тус нэмэр болох вэ гэдгийг харж үзэх учраас монголчуудад бол их боломжтой гэж хувьдаа харж байна. Америкт ажиллаж байгаа мянга мянган монгол бий. Тухайн ажиллаж амьдарч байгаа хотууддаа юу гэж танигдсан байдаг вэ гэхээр боловсон, чадвартай, соёлтой, биеэ авч яваа байдал нь нийцтэй, сэргэлэн, ажил хэрэгч, сэтгэлгээ сайтай гэж төсөөлдөг байгаасай гэж би бодох дуртай. Хувь хүний хувьд бид орчноо сольж, бусдын сайн сайхныг мэдэрч, эх орондоо хэрэгжүүлж, алхам тутамдаа хөгжих ёстой биз дээ. Тиймээс зөвхөн мөнгө хуримтлуулж, гэр бүл, үр хүүхдэдээ боловсрол олгохоос гадна өөрсдийн сэтгэхгүйг тэлж, аливааг олон талаас харж, улс орноо ч өөд нь татаасай. Даяаршиж буй дэлхийд хөл нийлүүлэн алхахад энэ бүхэн дөхөм болох юм болов уу гэж би хувьдаа боддог. 

-Мэдээж орчноо өөрчилж, бусдын давуу талыг нутагшуулах нь чухал. Гэхдээ АНУ-д ажиллахыг хүсч байгаа иргэдэд тодорхой мэдээлэл алга. Солонгос руу явж ажиллахаас ялгаа нь юу юм бэ?

-Америкчууд ямар хүмүүс вэ гэдгийг эхлээд ярих хэрэгтэй болов уу. Тэд иргэдийнхээ амьдрал, хандлагыг их бодож, анхаарал тавьдаг. Нөгөө талаасаа үндэстэн дамнасан томоохон корпорациуд олон. Муулаад байсан Трампын Засгийн газрын хамгийн сүүлийн үзүүлэлтийг харахад эдийн засаг нь сайжирч, ажилгүйдэл нь буурч байгааг харж болно. Гаднаас хямд ажиллах хүчин авах сонирхол компаниудад бий. Гэхдээ ажлын хөлсний доод төвшнийг тогтоосон заалтууд бий. Хөдөлмөрийн яам нь хуулийн дагуу ажиллаж байгаа хүмүүст их анхаарал тавьдаг. Жишээлбэл, нэг хотод улирлын шинж чанартай үйлчилгээ явуулдаг компани байна гэж бодъё. Тэр компани АНУ-ын иргэн ажилд орно гэдэг асуудалтай.

-Яагаад?

-Бидний адил тэдэнд ч тогтвортой ажлын байр хэрэгтэй. Удаан хугацаанд ажиллаж, өөрийгөө хөгжүүлэхийг л зорьж байгаа. Тэгэхээр тэр ажлын байранд ажиллах хүнээр хангаж чадахгүй байснаас гадаадаас ажиллах хүчин авъя гээд байгаа хэрэг. Дөрөвдүгээр сарын 1, аравдугаар сарын 1 гэсэн хоёр улирлынхаа нэгд нь 33 мянга, нөгөөд нь 33 мянгыг авъя гэсэн бодлого барьж буй гэсэн үг. Гэхдээ тэр ажиллах хүчнээ зөвхөн Монголоос авахгүй. Гэтэл зөвхөн Монголоос авах юм шиг мэдээлэл гадуур их тарж байна. Энэ бол худал мэдээлэл. Ажлын байрны урилгаа авсан ч гэсэн шууд явчихгүй. Тэнд очоод "харлахгүй”, ажлаа хийж чадна гэдгээ баталж визний шаардлагыг хангах ёстой. 

-Аливаа улс руу явахад эдийн засгийн хувьд баталгаа шаарддаг. АНУ бас л баталгаа шаардах байх, тийм үү?

-Мэдээж шаардана. Гэхдээ тийшээ яваад битгий "харлаасай”. Энэ боломжийг цуцлахад битгий хүргээсэй гэж хүсч байна. Тухайн компанид хүлээн зөвшөөрөгдөөд явна гэсэн бол бидэнд олдож буй том боломж. Тэнд ажиллахаар зорьж буй хүмүүст хэлэхэд, энд хүүхэдтэй, гэр бүлтэй байвал тэнд очоод "харлах” магадлал нь бага гэж тооцно. Тухайн хүний боловсролын мэдээлэл, эрүүл мэндийн шалгуур, ажилласан туршлага, банкны баталгаа буюу дансны хуулга, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, нийгмийн даатгал тогтвортой төлсөн байдал, ажилласан түүхтэй байвал шалгуур үзүүлэлтэд тэнцэхэд их дөхөм болно. 

-Виз гаргаж, ажилд зуучилна гэсэн хүмүүст мөнгөө өгч болохгүй нь байна. Өөр юу зөвлөх вэ?

-Бодит нөхцөл байдлаа сайн тооцож үзэх хэрэгтэй. Харанхуйгаар визний материал бүрдүүлж мөнгөө үрж аз сорихоос илүү эхлээд бодитоор тооцоолоорой гэж зөвлөж байна. Бидний хувьд барууны орнуудад суралцахаар явах гэж буй олон хүнтэй хамтарч ажиллаж байсан. Тэр туршлагаас харахад, ихэвчлэн явж байгаа шалтгаанаасаа өөр зорилгогүй байвал зөвшөөрөл өгөх нь элбэг байдаг. Жишээ нь, та сарын 800 мянган төгрөгийн цалинтай гэж тооцоолъё. Нийгмийн даатгалаа тэр хэмжээгээр төлдөг.  2-3 жил ажилласан. Тэгээд байрны зээлтэй байж. Энэ зэргийн мэдээллийг маш амархан гаргаад ирнэ. Ийм хүн сардаа ойролцоогоор хэдэн төгрөг хуримтлуулах магадлалтай вэ гэдгийг тооцоолоод гаргаад ирнэ. Гэтэл ийм цалинтай, орлоготой хүн яагаад нэг долоо хоногийн хугацаатай АНУ руу аялах гэж явах гээд байна вэ гэдгийг ЭСЯ нь тооцоолно шүү дээ. 800 мянган төгрөг чинь ойролцоогоор 300 ам.доллартай тэнцэнэ. Гэтэл онгоцны тасалбар авахад, багадаа 1500-2000 ам.доллар зарцуулах болно. Дээр нь тэнд очоод мөнгө зарцуулна. 1-2 долоо хоног явахад багадаа 5-6 мянган ам.долларын зардал гарна. Ийм хүнд аялал жуулчлалын виз өгнө гэхэд хэцүү. Үнэхээр компани нь батлан даагаагүй л бол боломжгүй. Тиймээс л мөнгөө зарцуулахаасаа өмнө эрсдэлээ тооцоолчихсон байх хэрэгтэй гээд байгаа юм. Бидний хувьд тухайн хүний мэдээлэл дээр үндэслээд магадлалыг нь л гаргаж өгч байгаадаа тэдгээр хүмүүст тусалж байгаа хэрэг. Түүнээс бид шууд зуучлаад явуулж өгнө, виз гаргаж өгнө гэж худлаа хэлэхгүй. Хүмүүст зөвлөхөд бүх асуудлаа шийдээд дөрөвдүгээр сарын 1-нд явна гэдэг худлаа болов уу. Асуудлаа шийдээд, шаардлагыг нь хангаад аравдугаар сарын 1-нд явах нь илүү боломжтой. Хэлний хувьд хүмүүстэй ойлголцоод ажилчих, төөрчихгүй ажил, гэрээ олоод явчих хэмжээнд байхад хангалттай.Бид үүнд нь туслах зорилгоор сургалт явуулж байна. Тэнд очоод шаардагдах хэмжээний мэдлэг, мэдээллийг олгох бид ажиллана гэсэн үг.

Бидний яриа ийн өндөрлөв. Монгол Улс өмнө нь АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны "risk of non-compliance” буюу бодлогын хувьд нийцэмжгүй орнуудын ангилалд багтдаг байсан юм. Сүүлийн үед АНУ-аас албадан гаргасан, визний зөрчилтэй иргэдээ хүлээн авах тал дээр Монгол Улсын Засгийн газар хүчин чармайлт гаргаж, АНУ-ын засаг захиргаатай хамтран ажиллагаагаа сайжруулж байгаа учир дээрх жагсаалтаас гаргаж, H-2A, H-2B виз мэдүүлэх боломжтой орноор нэрлэсэн байна. Зуучлах бус зөвлөх үйлчилгээг үзүүлнэ гэдгээ тэр дахин дахин тодотгосон. Зуучлах эрх бүхий байгууллага албан ёсоор байхгүй гэдгийг ч хэлж байна. Тиймээс "виз гаргаж өгнө, зуучилна” гэсэн хүмүүст мөнгөө өгөхгүй байхыг хүсье. Шаардлага гарвал харин тус байгууллагад хандаад мэдээлэл, зөвлөгөө аваарай гэж танд зөвлөе.

Та 'DASH' групптэй харилцахыг хүсвэл 'Peace tower'-ийн 14 давхарт 1409 тоотод байрлах салбарт очиж зөвлөгөө авах боломжтой бөгөөд https://www.facebook.com/dashofc/ гэсэн албан ёсны цахим хуудсаар нь хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

http://www.gidtechnologies.com/choose/fgalaze-leather-hobo-bag-with-pockets-orig
inal-print-boho-bag-women-leather-bagfgalaze leather hobo bag with pockets original print boho bag women leather bag
hotspeed mini small sports gym bag backpack ultralight women running cycling fitness climbing chest pack http://www.pacificsemi-box.com/judge/hotspeed-mini-small-sports-gym-bag-backpack
-ultralight-women-running-cycling-fitness-climbing-chest-pack

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex