Хүний нутгийн халуун ч “хахир“

0

Өмнөд Солонгост хэт халуунаас болж 7 хүн нас баржээ. Энэ улсад идэр залуу голдуу манай 37 мянга орчим Монголчууд минь байгаа. Сонгуульд саналаа өгөх боломжгүй үлдсэн ч эдгээр иргэд ардаа үлдсэн гэр бүлээ тэжээж тэтгэж байгаа бодит гавьяатай. Эрээнд шатсан автобусанд хохирсон иргэдийн талаар ГХЯ мэдээлж байна. Харин Солонгост банкны өр, байрны лизингээ нугалах гэж хөлсөө шавхаж байгаа Монголчуудынхаа талаар яаж анхаарч байна.

Хэлгүй, явуулын гэсэн тааруухан тодорхойлолттой, ажлын хүндийг хамгийн бага цалингаар нугалж байгаа иргэдийн талаар Сөүл дэх элчин сайдын яам яаж анхаарч байна.

Хэдийгээр хүн өөрийн сонголтоор харийг зорьж ажил хийж байгаа ч ардчилсан улсын төр дэлхийн аль ч цэгт иргэнээ хардаг, ханддаг байх үүрэгтэй. Солонгосын виз хөнгөрснөөр гурван сарын визээр банкны зээл, байрны лизингээ хөнгөлөхөөр зорих иргэдийн тоо нэмэгдсээр. Үүний ард шийдэх анхаарах асуудал бөөгнөрсөөр байгааг энд хэлэхийг хүслээ. Хэдийгээр хууль бус ч гэлээ ажил хийж байгаа иргэддээ анхаарах нь төрийн чиг үүрэг. Солонгост төрийн яамны харьяа нэг цэгийн болоод, нийгмийн даатгалын хоёр ч бие даасан газар тусдаа орон тоотой ажиллаж байгаа. Энэ нь өдөрт "Боинг” хөлгөөр дүүрэн очдог Монголчууддаа санаа тавих хэмжээнд ажиллах боломжоор таруу юм билээ. Үйл ажиллагаа чиг үүрэг нь гэрээгээр ажиллаж буй иргэдэд үйлчлэх хязгаартай. Ядуу төсөвтэй.

Гэтэл зуны гурван сарын амралтаар Солонгосыг зорьж жоохон мөнгө нөөцлөх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа ба энэ хүмүүс ах дүү, анд нөхдийн хүрээнд асуудлаа шийдэж, аз сорин эрсдэлтэй ажил хийж яваа. Ажил хийж явахдаа аюулгүй ажиллагааг хангаагүйгээс гүүрэн дээрээс унаж амь насаа алдсан тохиолодол ч өнгөрсөн жил гарсан. Гэвч одоо болтол Солонгост нь хэцүү юм аа гэхэд эх оронд нь байхад нь зөвлөгөө өгч, аюулгүй байдал, хууль журам хөдөлмөр хамгааллын талаар анхааруулга мэдээлэл өгдөг жижиг салбар ч алга.

30-40 насны иргэдийн виз харьцангуй хурдан гараад байгаа тул энэ бүлгийнхэн богино хугацаанд их мөнгө хийх зорилго тавин таван саяын дэнчингээр Сөүлийг зорих болсон нь бодит байдал. Хэлний бэрхшээл, ажлын дөргүйгээс болж зорьсондоо хүрч чадахгүй болохоор таван саяа хаяад харлаж байгаа иргэдийн тооч нэмэгдэж байгаа. Энэ нь Солонгосыг зорьж, тулсан асуудлаа шийдэж мөнгө хураах гэсэн дараа дараагийн Монголчуудаа сөрөг нөлөө үзүүлж байна.

Бэлэн материалыг авч, орчуулж өгөөд цэвэр ашиг олдог визний зуучлалын салбар жилээс жилд нэмэгдээд байгаа ч Солонгост очоод энийг анхаарай гэсэн зөвлөгөө өгдөг төрийн албан байгууллага нэг ч алга.

Манай иргэд сэргэлэн, хаана ч аргаа олдог, хар ажилд сайн гэдэг хуурай магтаал, дөгөөтэй хүний газар иргэдээ тоодоггүй төр байж болохгүй ээ. Сөүлд хэт халуунд 7 иргэн нь амь тавьсан мэдээдэл гарч байна. Харин миний хөрслөг Монголчууд тэр халуун тогоонд шүд зуун хар ажил хийсээр байна. Энэ онцгой байдалд эрүүл мэндээ анхаарч, хөдөлмөр аюулгүйн ажиллагааг хангах талаар ганц сэрэмжлүүлэг Элчин сайдын яамнаас ч Гадаад яамнаас ч дуугарсан юм алга.

Эрээний замд дэлбэрсэн автобусанд 37 монгол явсан. Үүнд анхаарч манай "гадаад” яам тусад нь мэдээлэл хийж байна. Харин Солонгост бидний 37 мянган Монголчууд минь байгаа шүү.

Б ИХЭР

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex