Д.Амарбаясгалан: Дэд сайд Тавантолгой, Оюутолгойн бүтээн байгуулалттай зөвхөн зочны ёсоор танилцсан

0

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын коммунист намын Гадаад харилцааны дэд сайд Ван Я Жу манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Тавантолгой болон Оюутолгойн бүтээн байгуулалттай танилцсан аж.  Гэвч үүнтэй зэрэгцээд "Эрх баригчид Оюутолгойг БНХАУ-ын талд зарахыг санаархсануу”, "Яагаад далд уурхайн бүтээн байгуулалтыг БНХАУ-ын албаны хүмүүст үзүүлэв” гэх мэтчилэн хардлага,  мэдээлэл цацагдаж эхэлсэн. Энэ талаар МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.

  • "Оюутолгой”-д хийсэн шалгалтын дүнг УИХ-аар хэлэлцэхээр яригдаж байхтай зэрэгцэн БНХАУ-ын Коммунист намын Гадаад харилцааны дэд сайд Ван Я Жуг Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр түүнийг далд уурхайн бүтээн байгуулалттай танилцуулсан нь Оюутолгойг зарах гэж байна гэсэн хардлагыг үүсгээд байгаа. Энэ асуудалд та ямар тайлбар өгөх вэ? Таныг танилцуулсан гэсэн мэдээлэл гарсан
  • Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт МАН-ын урилгаар БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд манай улсад айлчилсан. Айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон надтай албан уулзалтуудыг хийсэн. Дэд сайд Ван Яжу бол Монгол улстай холбоотой хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж чадахуйц албан тушаалтан. Өнгөрсөн жил МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсад айлчилсан. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулга айлчилсан. Эдгээр айлчлалуудын хүрээнд яригдаж, өнөөдөр ажил хэрэг болоод байгаа Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж, Налайх чиглэлийн хурдны автозам зэрэг хэд хэдэн ажил эхэлсэн. Дэд сайд Ван Я Жу хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, эдгээр төслүүдийн явцыг хурдасгах зорилготой ирсэн. Мөн айлчлалынхаа хүрээнд Гашуунсухайтын боомтын үйл ажиллагаатай танилцах хөтөлбөртэй байсан. Учир нь өнгөрсөн жил Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлах үеэрээ Гашуунсухайтын боомтыг олон улсын хэмжээний томоохон боомт болгох саналыг БНХАУ-ын талд тавьсан. Тиймээс энэ саналыг ажил хэрэг болгох үүднээс тус боомтын үйл ажиллагаатай танилцсан юм. Харин боомт орох замдаа Тавантолгой болон Оюутолгойн томоохон бүтээн байгуулалттай танилцахыг Дэд сайд Ван Я Жуг өөрөө хүссэн. Эдгээр бүтээн байгуулалтуудтай зөвхөн зочны ёсоор танилцаад явсан. Гэвч дэд сайдыг Тавантолгой, Оюутолгойн бүтээн байгуулалттай танилцсаны дараа Оюутолгойг хятадуудад зарах нь гэх яриа сошиал орчинд гарсан байсан.
  • БНХАУ-ын талаас Оюутолгойд хөрөнгө оруулалт хийх талаар яригдсан юм биш үү?
  • Тийм зүйл огт байхгүй. Оюутолгой бол Зүйн хойд Азид хэрэгжиж байгаа томоохон төслийн нэг. Тиймээс БНХАУ-ын талаас тавьсан далд уурхайн томоохон бүтээн байгуулалттай танилцах хүсэлтийг хүлээж авсан төдий.Ер нь Оюунтолгойг зарах ямар ч боломжгүй. Тийм эрх Монгол Улсын Засгийн газар, УИХ-д ер нь хэнд ч байхгүй шүү дээ. УИХ-ын гишүүд Далд уурхайн гэрээнд өөрчлөлт оруулъя гэж яриад ч хүч хүрэхгүй сууж байгааг Монголын ард түмэн бүгд л мэдэж байгаа.
  • Ийм мэдээллийг санаатайгаар тарааж байгаад Та ямар нэгэн дүгнэлт хийж байна?
  • Манай намаас сонгогдсон УИХ-ын гишүүд санаачилаад Оюутолгойд шалгалт явуулсан. Яг энэ шалгалтын дүнг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулж байх үед МАН Оюутолгойг хятадуудад зарах нь гэсэн мессэжийг нэр бүхий хүмүүс тарааж эхэлсэн. Энэ нь шалгалтын дүнг сарниулах л зорилготой гэж харж байна.
  • Нэр бүхий хүн гэдгээ тодруулаач?
  • Та бүхэн мэднэ дээ. Олон жилийн өмнөөс л хэдэн сая долларыг Оюутолгойгоос гэрээлж авч, пиарыг нь хийдэг ганц хүн л Монголд байдаг шүү дээ. Өнөөдөр хүртэл нэг нийтлэл нь гарсан байна билээ.Түүний нийтлэлүүдийг уншиж үзэхэд агуулга нь дандаа Монголын ард түмний хүсэл зорилгын эсрэг байгаа. Үүнийгээ сүүлийн үед улстөрийн нам, улстөрийн албан тушаалтнуудыг оролцуулж, олон нийтийг төөрөгдүүлэх замаар улстөржүүлэн мэдээлэл тарааж байна.

Эх сурвалж: Tvmongolia.mn

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex