Б.Жаргалсайхан: “Хасар” Жагаа гэдэг нэр үзэгчдээс надад өгсөн хамгийн том бэлэг

0

Б.Жаргалсайхан: “Хасар” Жагаа гэдэг нэр үзэгчдээс надад өгсөн хамгийн том бэлэг

Энэ удаагийн дугаарын зочноор тайз, дэлгэцнээ олон сайхан дүрийг бүтээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайханыг урилаа. Ард түмэн түүнийг "Хасар” Жагаа хэмээн алдаршуулан дууддаг билээ. Тамирчны амьдралаас урлагийн ертөнц рүү шилжсэн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин mүүний ярилцлага уншигч танд сонин байх болов  уу.

-Та "Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Хасарын дүрийг бүтээсэн. Тус киноны барилддаг хэсэгт та үнэхээр чадварлаг тоглодог. Тэр кинонд бөхийн спортоор хичээллэж явсан гэдгээ харуулж, залуу насны ид хаваа дэлгэцэнд мөнхлөн үлдээж  чаджээ?
-Миний бодож, санаагүй зүйлийг чи сануулчихлаа. Үнэхээр тийм байна шүү. "Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Чилүгэнтэй барилддаг. Угтаа бол би тэр барилдаанд унаагүй л дээ.  Хөөрхий толгой дээрээ тогтоод л босоод ирсэн,  байхгүй юу. Тэгсэн намайг унасан гээд бөөн хэл, ам болсон.  За, за тоглосон юм. Энэ ч яахав, наргиа шүү. Гоёо гоё. Бөхийн спорт үнэхээр сайхан. Дэлгэцийн урлагт залуудаа бөхийн спортоор хичээллэж явсан гэдгээ огт санамсаргүй байдлаар мөнхлөн үлдээж чадсан юм байна гэдгээ сая л анзаарлаа. 

-Танай гэр бүлийнхэн том биетэй хүмүүс байдаг уу. Бөхийн удамтай юу?
-Говийн эр хүнээс дутахгүй, эрэмгий, бяр тэнхээтэй бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл нь миний ээж байгаа юм.  Ээж минь  бадируун том биетэй, их тэнхээтэй хүн байсан гэдэг. Моринд эрэмгий, морь унах дуртай байсан гэж ярьдаг юм. Ээжийн талынхан ер нь том биетэй хүмүүс. Ээжийн төрсөн ах нь  цэргийн заан Дарамбазар, манай нутгийнхан Дамбаа заан гэдэг. Батсуурь аваргатай хамт цэргийн алба хааж, барилдаж явсан хүн.  Цэргээс халагдаж Дэрэн сумандаа  ирээд найр наадам хийж Батсуурь аваргатай үзүүр, түрүүнд үлджээ. Тэр хоёр эн тэнцүүхэн барилдан, хаялцахгүй  харуй, бүрий болж,  тэгээд гэрэл тусгаж байж барилдаж байсан гэж нутгийнхан хуучилдаг. Мөн ээжийн ахынх нь том хүүхэд Мундагбаатар гэдэг Элчин сайд хийж явсан хүн бий. Мундагбаатар ах том биетэй. Их ч сайн барилддаг байлаа.  Дэмүүл арслантай барилдаж, хаяж явсан гэнэ лээ. 

- Та Орос руу сургуульд яваад бөхийн спортоосоо хөндийрсөн үү. Яагаад жүжигчний мэргэжлийг сонгох болов, багын мөрөөдөл тань байсан юм уу?
-Жүжигчин болно гэж ёстой мөрөөдөж яваагүй. Санамсаргүй тохиолдлоор энэ мэргэжлийг сонгосондоо их баярладаг.  Аравдугаар анги төгсөх жилийн хавар тэмцээний бэлтгэлд гараад "Залуучууд” зочид буудалд байрлаж байлаа. Манай ангийн хүүхэд ирээд "Жагаа Москвагийн Театр, урлагийн сургууль жүжигчний мэргэжлээр хүүхэд шалгаруулж авч байна” гэсэн. Би "Тэр надад ямар хамаатай юм. Тэмцээнд орох гээд бэлтгэл хийж байхад” гэв. "Чи ойлгохгүй байна уу. Алтан Москваг үзэх юмсан гээд хүсээд байдаг биз дээ. Шалгалт өгөөд тэнцчихвэл мөрөөдөл болсон Москвагаа үзнэ шүү дээ” гэж ятгав. Гэнэт л толгойд нээрээ тийм байна. Шалгалт өгөөд үзье гэсэн бодол төрсөн. Шалгалт өгсөн чинь тэнцчихлээ. Тэгж л Москва хотыг үзэх сонирхолдоо хөтлөгдөн жүжигчний мэргэжлийг сонгосон юм. Москвад очлоо. Нэг л өөртөө, хувь заяандаа итгэж чаддаггүй. Зүүд ч юм шиг санагдаад болдоггүй. Улаан талбай дээр зогсоод хөлөө хүртэл дэвсэлж үзэв. Кремлийн цамхаг, алдарт цагийн хонхны уянгалаг дууг сонслоо.  Лениний мавзолейд орж үзэв. Ямар гайхамшигтай гэж санана. Ертөнцийн соёлыг үзэж биширсэн. Юм үзэж, нүд тайлна гэдэг тэр байлаа. 

-Та Москвагийн Театр урлагийн сургуульд ороод  Оросын Ардын жүжигчин Папоновын шавь болсон гэл үү? 
-Тухайн үеийн ЗХУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт Анатолий Дмитриевич Папонов гэж алдартай хүн байлаа. Монголчууд "Эрдэнэ нуусан гар”,  "53 оны хүйтэн зун” зэрэг киноны дүрээр нь, мөн "Ну погоди” хүүхэлдэйн киноны чононд дуу оруулсан гэдгээр нь андахгүй. Тэр гайхалтай хүний шавь болж мэргэжлийг нь өвлөн авч, өдгөө 35  жил жүжигчин гэж дуудуулж яваа хувь заяандаа их баярладаг. Урлагийн гайхамшгийг надад мэдрүүлж, жүжигчний мэргэжлийн ид шидийг харуулж, бишрүүлсэн, тийм  л агуу хүндээ миний багш. 

-Урнаа эгч та хоёр Оросод сурч байхдаа гэр бүл болсон уу?
-Москвагийн театр, урлагийн сургуульд шалгалт өгч тэнцээд Эрхүү хотод хэлний бэлтгэлд сурч байхдаа, танилцаж, гэрлэсэн. 1983 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр албан ёсоор гэр бүл болсон. 1990 оноос хойш монголчууд  Валентины баяр, хосуудын өдөр гэж тэмдэглэх болов. Юу билээ. Нэг л танил сар өдөр байх чинь гэж бодоод, гайхдаг байлаа.  Нэг өдөр бичиг, баримтаа үзэж байтал  Гэрлэлтийн батлах гараад ирлээ. Нээгээд харлаа, 1983 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр албан ёсны гэр бүл болсныг,  1985 оны долдугаар сарын 20-ны өдөр баталгаажуулав гэсэн байж билээ. Оюутны ширээнээс гэр бүл болсон бид одоо ач, зээ 11-үүлээ болчихсон явна. Сайхан өнөр өтгөн болж байна. Амьдрал баян, баялаг сайхан юм. Би спорт болон  жүжигчний мэргэжилгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй. 

-Одоо та спортоор хичээллэж байна уу. Фитнесээр хичээллэх ч юм уу. Эсвэл хааяа нэг гүйж, дасгал хөдөлгөөн хийдэг үү?
-Жүжигчний мэргэжил, тамирчнаас ялгаагүй. Спортоор хичээллэж байгаатай адил. Бид тайзны хөдөлгөөн, дуу бүжиг гээд байнгын хөдөлгөөнд дунд явдаг. Ер нь жүжигчин хүн өөрийгөө тайзан дээр хэзээ ч гарахад 100 хувь бэлэн байлгахын тулд бэлтгэлтэй байх ёстой. Залуу уран бүтээлчид хурдтай араас төрөн гарч ирж байна. Тэдэнтэй эн зэрэгцэхийн тулд, адаглаад таргалж, гэдэс суучихгүй байх ёстой. Хөдөлгөөнтэй, бие бялдрын хөгжлөөр хоцрохгүй байх шаардлага бий.  Би гүйж, дасгал, хөдөлгөөн хийхээсээ илүүтэйгээр цэвэр агаарт алхахыг илүү чухалчилдаг. Жингээ тогтмол хэмжээнд барихыг хичээнэ. Театрт бид  оюуны хөдөлмөр хийж байгаа мэт харагддаг байх. Яг үнэндээ бид тайзан дээр гүйж харайж, үсэрч, бүжиглээд байнгын хөдөлгөөн дунд амьдардаг хүмүүс. Тайзны энэ хөдөлгөөнийг  спорт гэж боддог. Таргалаад, гэдэс суугаад ирвэл хэн намайг тоож тайзан дээр гаргах юм. Тайзны соёл, гоо зүй гэж байх ёстой. 

-Та багадаа бөхийн спортын ямар төрлөөр хичээллэж байсан  бэ. Хэн багшийн шавь байв?
-Арван жилд байх үедээ. 1977 оноос 1982 он хүртэл тухайн үеийн Пионерын ордонд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагва багшийн үндэсний болон чөлөөт бөхийн  дугуйланд хичээллэж байсан. 

-Спортоос та юу олж, авч чадав. Таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Спорт хүнд тэсвэр хатуужил суулгахаас гадна хүч хөдөлмөр, амжилт, ялалтын үнэ цэнийг ойлгуулдаг. Мөн бие бялдар, гоо зүй, ёс суртахууны хүмүүжлийг төлөвшүүлж, оюун ухааны цар хүрээг тэлдэг гайхамшигтай  шинжтэй. Багадаа спортоор хичээллэж байсны үр дүнд өдий зэрэгтэй явна. Бөхийн спорт өнөөдрийн миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн.

-Тэр үед хэр амжилт гаргаж байв даа?
-Чөлөөт, самбо, үндэсний бөхийн чамгүй олон тэмцээнд оролцож байлаа. Одоо би хааяа телевизээр бөхийн тэмцээн үзээд сэтгэл хөдлөхөөр, хүүхэд үеийнхээ баярын бичиг, дипломуудыг сонирхож үздэг. Голдуу улаан, цэнхэр өнгийн диплом, баярын бичиг байна. Тэр үед гайгүй барилддаг байжээ. Ганц нэг ногоон өнгийн диплом бас байх юм. Тэгэхээр зарим тэмцээнээс хүрэл медаль авч байж.

-Тухайн үед тантай барилдаж явсан, одоо улсын цолд хүрсэн бөх бий юу?
-Бөх сонирхогчдын ярьдаг нөгөөх "алдарт луу жилтнүүд” болох Б.Бат-Эрдэнэ аварга,  Д.Мөнх-Эрдэнэ арслан, Ц.Баярсайхан заан, П.Сүхбат гарьд гээд улсын цолтой олон бөх бий.  Тэд 1981 оны үндэсний бөхийн өсвөрийн улсын аваргад бүгд барилдаж байсан. Тэр тэмцээнд би Пионерын ордноос оролцож байлаа. 

-Тэр тэмцээнд хэр амжилт үзүүлэв?
-Тухайн үед  гайгүй барилдаж байв. Эхний хоёр өдрийн барилдааны дараа ганцаараа нэг ч унаагүй 12 даваатай байсан.  Миний араас 2-3 унаатай бөхчүүд нэхэж явлаа. Октябрийн районоос хоёр ихрийн нэг Ло.Энхбаяр барилдсан юм.  Ло.Энхбаяртай 13 дахь тойргийн барилдаанд таарсан. Урд нь би "Хоршоолол” нийгэмлэгт бэлтгэл хийхдээ Ло.Энхбаяртай  барилдаж үзсэн юм. Ло.Энхбаяр хөл сайн авдаг. Барьцанд хүрэх юм бол би Ло.Энхбаярыг давна. Тийм болохоор хөлөө алдахгүй гэж хичээж далбааны араас нь зүүн гараар атгаад, сугадаад татсан чинь баруун хөл нь ороод ирсэн. Этээд  түрээд унагасан чинь, түүний гар нь тээглээд миний тохойг хөшөөд уначихсан. Миний тохой мултарсан болохоор О.Цэрэндагва багш барилдах хэрэггүй гэж болиулсан юм. Тэгээд л "Уран барилдаан”-ы шагнал хүртээд тэмцээнээ өндөрлүүлсэн.

-Том П.Сүхбатыг тэр тэмцээн дээр давсан гэдэг бил үү?
-Эхний өдрийн сүүлийн барилдааныг П.Сүхбат гарьдтай хийсэн. Бид хоёр удаан барилдсан. Хав барьцнаас би тойгдож давсан. Бөх сонирхогчид тэр үед ярьж байсан "Хоёр Мөнх 1960-аад оны үед их удаан барилдсан. Тэрэн шиг юм болох шахлаа” гэж ярьж байлаа. 

-Бэртэл эдгэсний дараа дахин барилдав уу?
-Бэртэл эдгэсний дараа чөлөөт бөхийн тэмцээнд П.Сүхбаттай нэг жинд орж барилдсан. Би оноогоор хожиж яваад ялагдчихлаа. Үндэсний бөхөөр би даваад, чөлөөт бөхөөр П.Сүхбат ялсан түүхтэй.  Тэрнээс хойш П.Сүхбат "Хасараа, Жагаа хоёулаа ижил даваатай болсон. Одоо хайнаа хагална шүү” гээд наргидаг байж билээ.  Ер нь бид хоёр их дотно найзууд байлаа. Тэр үед барилдаж явсан олон бөхтэй одоо хүртэл сайн найзууд хэвээрээ л яваа.

-Сэтгэлд чинь үлдсэн дурсамжтай барилдаан гэвэл?
-Наймдугаар ангийн сурагч байлаа.  Сүхбаатарын районы үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд 16 настай байхдаа барилдаж үзэв.  О.Цэрэндагва багш намайг барилд гээд хүчээр оруулчихсан юм. Тэгсэн улсын арслан П.Дагвасүрэнгийн аманд очлоо. П.Дагвасүрэн арсланг хаячихдаг байгаа. Давсан хэрнээ П.Дагвасүрэн арслангаас  сүрдэж, айгаад, ичиж зугтаагаад  бөөн юм болсон. Тэр барилдаан их хөгжилтэй, хэзээ ч мартагдашгүй дурсамж үлдээж дээ.

-Танд олон улсын тэмцээнээс хүртсэн медаль бий биз. Оюутан болоод ахиж барилдав уу?
-1981 онд Ж.Гүррагчаа баатрыг сансарт ниссэн өдөрт зориулсан социалист орнуудын залуучуудын олон улсын тэмцээн болсон. Тэр тэмцээний 90 кг-д барилдаж мөнгөн медаль хүртсэн. Москвад сурч байхдаа оюутны спортын наадамд оролцон түрүүлж, 70 рубелийн шагнал хүртэж байлаа. Хүний зураг төөрөг гэдэг сонин. Надад урлагаар явсан нь буруудаагүй. Спортоор хичээллэсэн нь  жүжигчний мэргэжил сонгоход асар их дэм болсон.

-Хүмүүс таныг "Хасар”  Жагаа гэж нэрлэдэг. Энэ танд ард түмнээс хайрласан том шагнал биз?
-Дүрээрээ овоглуулж явна гэдэг жүжигчин хүн бүхэнд олдоод байдаггүй том хүндэтгэл. Хүмүүс надаас асуудаг. "Хасарын дүрд хэдэн настай байхдаа тоглов” гэдэг. Би "Галзуу барын аманд  гараа хийхээс буцахгүй, хутганы ир шиг  25 насандаа  Хасарын дүрийг бүтээсэн” гэж хариулдаг. Кино гарсны дараа хүмүүс "Хасар”  Жагаа гээд дуудна. Эхэндээ би тийм дуртай байгаагүй. Жаахан ичих шинжтэй байв. Сүүлдээ дассан. Одоо Хасар Жагаа гэж дуудахгүй бол  бараг эргэж харахгүй шүү. За за худлаа. Энэ наргиа шүү.  "Хасар” Жагаа  гэдэг нэр, үзэгч, ард түмнээс надад өгсөн хамгийн том бэлэг. 

-"Мөнх тэнгэрийн хүчин дор” киноноос хойш түүхэн дүр бүтээв үү?
-Гурван  удаа Хасарын дүрд тоглолоо. Л.Эрдэнэбулган гуайн "Үхэж үл болно Чингис хаан” кинонд Хасарын дүрд тоглосон. Мөн Б.Лхагвасүрэн гуайн зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Б.Баатарын  "Атга нөж”  жүжигт Хасарын дүр бүтээсэн. Б.Баатар найруулагч намайг дуудаад ”Чамтай ярих юм байхгүй. Яаж ч харсан Хасар. Өөр дүрээр харах ямар ч шалтгаан алга. Шууд Хасарт тогло” гэж билээ. 

Үндэсний шуудан



Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex