Э.Оюунболд: Долоогийн давааны өмнө хэсэг хугацаанд унтчихсан байсан

1

"Монголын мэдээ” сувгийн "Бичин жилийн тэргүүн зочин”-оор Монгол Улсын арслан Э.Оюунболд уригдан оролцсон. Түүний ярилцлагыг одоо хүргэе.   

-Таны хувьд Тулгар төрийнхөө их ойгоор Монгол Улсын арслан хэмээх эрхэм алдрыг хүртсэн. Өгөөжтэй өнгөрөгч жилийн талаар яриагаа эхэлье?
-Төрийнхөө их баяр наадамд түрүүлнэ гэдэг хүн бүрт олдоод байдаггүй хувь тохиол гэж би боддог. Жилд ганц болдог баяр наадамдаа түрүүлсэндээ маш их баяртай байдаг даа.

-Наадмын бэлтгэлээ хэрхэн, яаж хангаж байсан тухай хуучлаач?  
-Наадмын бэлтгэлээ "Сүүж” ууланд хийсэн. Эрдэнэтэд мөн хэсэг хугацаанд бэлтгэл хангасан. Наадмын өмнөхөн буюу долоодугаар сарын 8-нд хотод орж ирж байсан.

-Бөх болох хүсэлд автаж байсан үеэ дурсан яриач?
-Анх 2007 оноос бэлтгэл хийж эхэлсэн. Багадаа бол барилдах гэж оролдож байсан үе надад бий. Сумандаа хүүхдийн барилдаанд л их барилддаг байсан юм.

-Хотод хэдэн онд орж ирэв?
-2006 онд орж ирсэн. 14 настай байхдаа Б.Адъяахүү багш дээрээ очсон.

-2010 онд Сингапурт болсон Залуучуудын олимпид чөлөөт бөхийн төрлөөр оролцож байсан. Тэр үед ямар жинд хүч үзсэн юм бэ?
-17 настай байхдаа -100-д барилдаж байсан. Тухайн үед тавдугаар байрт шалгарч, өөрөөр хэлбэл, хүрэл медалиас мултраад ирж байсан.

-Танай удамд бөхчүүд нэлээд бий дээ?  
-Тийм ээ. Манай аав Аймгийн начин цолтой, ах нь бас Аймгийн начин цолтой хүн бий.

-Барилдаж байхад нутгийн иргэд болоод уул, усны дэм их байдаг гэдэг. Хэнтий аймгийн хувьд бөх олонтой. Тэр утгаараа нутгийнхан чинь таныг их дэмждэг байх?
-Барилдаж байхдаа нутгийн минь уул, ус түшиж байгаа, ард иргэд минь дэмжиж байгаа гэх бодол байнга төрж, тэдэндээ сүсэглэж, баяр наадамдаа зодоглодог доо. "Бурхан Халдун” уул минь, "Өндөрхаан минь” гээд л залбираад л барилдана шүү дээ.

-Бөхчүүдийн дунд "Барилдааны өмнө нэг зөн совин төрдөг” гэх яриа их байдаг. Энэ жилийн хувьд наадмын өмнөх бэлтгэл дээр танд тийм зөн төрж байв уу?
-Бэлтгэл хийж байхад яах аргагүй яг тийм түрүүлчих юм шиг мэдрэмж төрж, нэг л сэтгэлд багтаад байсан шүү. Бэлтгэл сургуулилт сайн байсан учраас түүндээ ч нэг их эргэлзээгүй. Гэхдээ дотроо л энэ зүйлсээ бодно шүү дээ.

-Багш нар "Чи түрүүлэх юм шиг байна” ч гэдэг юм уу, өөрсдийн бодлоо хэлэх үү?
-Багш нар ч урьтаж тэгж хэлэхгүй ээ. Бэлтгэлээ сайн хийж байхад болно доо л гэнэ. Би ч дотроо л бодоод байхаас багш нартаа гаргаж хэлдэггүй. Гэхдээ энэ жилийн хувьд Ц.Хосбаяр багштай туг тойроод явж байхдаа "Би ер нь энэ жилийн наадмаар ес даваад туг тойроод явж байвал ямар байх нь вэ” гээд хэлж инээлгэж байсан.

-Та ер нь хэр сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн бэ?
-Нэг их сэтгэл хөдлөлтэй хүн биш. Сэтгэл хөдөлсөн ч гадагшаа гаргахгүй. Дотроо л бодож, бясалгаад байна.

-Харин Монгол Улсын арслан болсон наадам дээр ил гаргах шиг санагдсан?
-Би тахимаа өгчихөөд, тугаа тойроод буцахдаа аав руугаа л гүйх гэж байсан юм л даа. Тэгсэн засуул маань малгайгүй гүйх гэж байна гээд араас татчихсан… Тэгээд л аав дээрээ очиж чадаагүй.

-Заан цол хүртэх хариуцлагатай давааны өмнөх сэтгэлзүй ямар байв?
-Тухайн үед миний нойр хүрээд, хажуугаар нь жаахан өлсөөд байдаг. Тэгсэн багш нар болохоор хоол идэж болохгүй, хоосон шөл уу, тэгээд жаахан унт гэсэн. Тэгээд дугхийгээд сэрсэн чинь долоогийн даваа эхэллээ гээд л гарсан даа.

-Долоогийн даваанд Ц.Содномдорж харцагатай тунаж барилдсан. Ер нь өмнө нь та хоёр барилдаж байсан уу?  
-Өмнө нь дөрвөн удаа барилдахдаа би нэг ч даваагүй байсан. Тэгсэн ч гэсэн өөрийнхөөрөө л барилдана гэж гарсан. Ямартай ч дан золгооноос тавиулаад л цааш барилдъя гэж бодсон. Тэгээд л барилдаж байхдаа мэдрэмжээрээ хөл дээр нь мордоод л унагачихсан. Тэр бол бэлдсэн, бэлтгэсэн мэх байгаагүй.

-Заан цол хүртчихээд дараагийн даваандаа Б.Гончигдамба гарьдтай барилдсан. Барилдааныг хажуугаас нь ажихад их дайчин харагдаж байсан?
-Ерөөсөө хүмүүсийн бодсон бодлыг эвдэе гэж бодсон. Өөрийнхөөрөө л барилдана, ямартай ч долоо давчихлаа. Түрүүлчих ч юм шиг бодол төрөөд байсан учраас шууд, шууд дайраад л барилдчихъя гэж бодсон. Эхлээд гарьдыг би хонгодоод алдчихсан. Тэр үедээ гүйцээчихгүй яав даа гээд өөртөө их хэлсэн. Тэгээд давхар хамсан чинь сугадаад суйлах гэхээр нь би арагшаа үсрээд шилэн дээрээс нь дарчихсан чинь гарьд өвдөглөчихсөн.

-Үзүүр, түрүү булаалдахаар гарч ирж байхад багш нар болоод нутгийн бөхчүүд нь юу гэж зөвлөж байв?
-Өөрийнхөөрөө, алдаа гаргахгүй барилдвал хаячих байх л гэж байсан. Олон хүний зөвлөгөөг сонсвол төөрчихнө гэж бодоод өөрийнхөөрөө л барилдана гэж бодсон.

-П.Бүрэнтөгс арслантай өмнө нь барилдаж байв уу?
-Таван удаа таарч барилдсанаас би гурав давсан юм байна.

-Таныг үзүүр, түрүүнд барилдаж байх үед хүмүүс Б.Бат-Эрдэнэ аварга руу анхаарлаа их хандуулж байсан. Барилдааны үед айхтар сэтгэл хөдлөл харуулаагүй. Барилдааны дараа юу болсон бэ?
-Өөрөө их тайван хүн учраас сандраагүй байх. Барилдааны дараа их олон зүйлийг сургаж хэлсэн дээ.

-Ингэхэд та хэр сайхан дуулдаг вэ?   
-Би солгой хоолойтой. Яахав Хэнтий нутгийнхаа болоод МУГЖ Н.Төмөрхуяг гуайн дуунуудыг их сонсох дуртай. Бөхчүүд дунд маань сайхан, сайхан дуулдаг хүмүүс бий. Гэхдээ надад дуулах хоолой заяагаагүй ч, сайхан бие, авьяас заяасан. Арван хуруу тэгш хүн байдаггүй гэдэг шүү дээ. Надад н.Отгонтөгс гээд найз байдаг юм. Бид их олон жил нөхөрлөж байна. Найз маань их сайхан дуулна. Хоёулахнаа Хэнтий орчихоод ирэхэд нэг ч дууг давтахгүй дуулсаар байгаад л ирнэ шүү. Тэр найзаараа нэг дууг сайн заалгая гэж бодож сууна даа.

-Ярилцсанд баярлалаа. 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Эх сурвалж: MNB.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex