Г.Жаргалсайхан: Би нисэхгүй бол өөр хэн нисэх юм бэ
Очих газраа оччихоод нааш буцах замдаа унтчихаж. Тэгсэн онгоц сэгсчээд сэрээчихэв. Бид цахилгаантай бороонд орчихсон юм санж. Би холбоочны хажууд сууж явсан юм. Холбоочин холбоогоороо сандарсан шинжтэй яриад, онгоц сэгсчээд байхаар нь би их айсан. Тэгээд аав руу хартал юу ч болоогүй юм шиг тайван байхаар нь жаахан тайвширч байж билээ. Тэр явдал надад их гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Их айсан хэрнээ нисгэгчийн ажилд улам татагдаж, дурласан. Ааваараа бахархаж, омогших минь ч нэмэгдсэн.
Хажуудах хүмүүсээ хартал механикчийн маань царай час улайгаад ирлээ. Уг нь шар хүн л дээ. Хоёрдугаар нисгэгч бор залуу маань зэвхий дагаад явчихав. Миний царай ч бас хачин болоо биз. "Яачихав, өнөө пуужинд нь оногдчихов уу” л гэж бодсон. Гэтэл ард ачсан хайрцагтай юмнуудын нэг нь огцом өндөр авахад уначихаж, золиг чинь.
Дөнгөж төгсөж ирсэн хүүхэд чинь сагсуу, онгироо, эрсдэл тоохгүй хэнэггүй л байгаа шүү дээ. Энэ бол хамгийн байж болохгүй асуудал гэдгийг анхны дарга маань биеэр үлгэрлэн, ойлгуулж, хоёр жилд овоо хүн болгож өгсөн дөө. Аав минь энэ мэргэжилд дурлуулж, хөтөлсөн бол Ванчиндорж гуай нисгэгч болох замыг зөв тавьж өгсөн. Ванчиндорж гуай аавтай хамт нисэж байсан Аюуш, Бороохой нарын АН-20-ийн асс нисгэгчдийн шавь. Тэр асс нисгэгчдийн хүмүүжил, дэг сургууль Ванчиндорж гуайгаар дамжаад надад ирсэн. Одоо би залуустаа бас өөрийнхөө хэмжээнд үзэж туулсан юмаа хэлж яриад явдаг. Тэгэхээр тэдний үг надаар дамжин залууст хүрч байгаа хэрэг гэж боддог. Бид түүхээ үзэж судалж, ахмад үеийнхээ хийж бүтээснийг хүндлэх л ёстой.
Архангайд АН-2-оор хоёр жил нисээд, АН-24-ийн курст суухаар нийслэлд ирэхэд манай дараагийн төгсөлт ирж таарсан юм. Тэдний том байгаа, ярвайлттай байгааг хэлэх юм биш. Бид хоёр жилийн өмнө ийм байсан даа гэж бодохоос жигтэйхэн ичиж билээ. Анх төгссөн хүүхдүүд өөрийгөө гялалзсан нисгэгч, их том хүн болсон гэсэн бодолтой, нэлээд ярвайлттай амьтад ирдэг. Том мэргэжилтэн болоод ирлээ гэтэл ажил дээр гараад шал түүхийгээрээ байснаа мэдэж, амьдралаас юм юмыг сурдаг. Ажиллаж, мэргэжлийнхээ гүн рүү орох тусам айж эмээх, хичээх мэдрэмж бий болдог.
Манай салбарын хувьд арван жил нисэж байж нисгэгч болох дөхөж байна гэж ярина шүү. Би 40 жил нисэхдээ "Би чадчихлаа. Бүгдийг мэддэг, мундаг нисгэгч боллоо. Ажил гарт орлоо” гэж бодож үзээгүй. Амьдрал баян шүү дээ. Юу ч тохиолдож болно. Сурч мэдээгүй, үзэж туулаагүй юм их бий. Гай газар дороос, гахай модон дотроос гэж үргэлж өөрийгөө бэлдэж, дадаж, сурч байх хэрэгтэй. Үе үеийн нисгэгчид өмнөх үеийнхээ бий болгосон хүмүүжил, хэлсэн сургаалийг өвлөж, залгамжлах ёстой. Тэгж гэмээнэ осол аюулыг даван туулж, сэргийлж, зайлсхийж, эрсдэлийг багасгаж чадна. Энэ сургааль, хүмүүжлийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, би бүгдийг чадна гэж бардаж эрдсэн хүн л алддаг.
Нисэх явцад хөдөлгүүр унтрах, хөдөлгүүр рүү шувуу орох, техник хэрэгсэл нь ажиллахгүй болох гээд янз янзын зүйл тохиолдоно. Аавд ч тохиолдож байсан гэнэ билээ. Аав, бид хоёр 40, 40 жил ниссэн. Аймаг бүрт онгоц нисэж байхад жижиг онгоц далавчаараа юм шүргэх, сэнсээрээ газар хатгах гэх мэтээр онгоцоо гэмтээх явдал өдөр бүр шахам гардаг байлаа шүү дээ. Харин аав, бид хоёр нэг ч онгоцонд гэмтэл гаргаагүй, дугуй ч цөөхөн хагалсан байдаг юм. Өөрсдийгөө дөвийлгөж байгаа юм биш, миний сайных ч биш. Суурь зөв тавигдаж, ахмад нисгэгчдийн хэлсэн, заасныг хэрэгжүүлж, дүрэм журмаа яс баримталсны л ач.
Би өөрт тохиолдсон элдэв явдлаа ил гаргаж яриад байдаггүй. Нисэх байгууллага, банк хоёр үйлчлүүлэгчийн итгэл дээр тогтдог. Тиймээс болгоомжтой хандах хэрэгтэй. Хүмүүс "Ээ базарваань, тэнд чинь баахан юм болдог юм байна. Мотор нь унтардаг гэнэ” гээд л шуугиад явчихна шүү дээ. Машины ослоор онгоцтой харьцуулшгүй олон хүн энддэг. Гэтэл түүнийг огт тоохгүй хэрнээ онгоцны осол гэхээр дэлхий нийтээрээ сортос хийж, шуугьдаг. Нисэх бол хүн бүрийн анхаарлыг татдаг салбар. Тэр хэрээрээ хүмүүсийн итгэл дээр тогтдог. Жижиг сажиг юм бүрээ зарлаж, сенсацлаад байвал онгоцонд суух хүн олдохоо болино. Тиймээс болгоомжтой хандах хэрэгтэй.
Салхи савир байхгүй, цэлмэг, 1-2-хон м/сек салхитай, агаар их сайхан байсан юм. Буянт-Ухаад буухаар доошилсоор 50-60 метрт ирээд автомат удирдлагаа салгатал онгоц нэг л биш, тэгэхээр нь хөөрөөд хоёрдугаар хайрцагт гарчихлаа. Тэр үед надад салхинаас болж байна гэсэн бодол огт төрөөгүй, хоёрдугаар хайрцагт гараад, гараараа жолоодож орж ирье л гэж бодсон. Ингээд гараараа жолоодон юу юугүй буухаар 10 метрээс эхлэн онгоцоо тэгшилж, газарт таван метр ойртоод иртэл бас л болдоггүй. Би онгоцоо жолоодоод байгаа хэрнээ онгоц миний хүслээр биш, надаас мултраад байхгүй юу. Тэгэхээр нь дахиад дээшээ гарчихсан. Миний хүслээр жолоодогдохгүй байхад суувал би мөрөө засаж чадахгүй яах ч юм билээ, мэдэхгүй шүү дээ. Энд л нисгэгчийн мэдрэмж гарна шүү дээ. Нэг л биш байна шүү гэдгийг онгоц хэлээд байхад "Зүгээр, зүгээр, яав л гэж. Ингээд суучихъя” гэж муйхар зориг, хэнэггүй зан гаргавал ямар ч алдаанд хүрч мэднэ. Үүнийг надтай нисэж байсан асс нисгэгч нар надад зааж сургасан.
Хоёрдугаар хайрцагт гараад болоогүй юм чинь дахиж оролдоод яах вэ дээ. Ийм тохиолдолд запас аэродромд буух дүрэмтэй. Манай бэлтгэл аэродром Эрхүүд байдаг. Экипажийн зарим нь эндээ буучихъя гэж, зарим нь хэрэггүй гэж байтал диспетчер "Эрхүүтэй холбоо барьчихлаа. Тэнд агаар сайхан байна гэнэ. Бэлтгэл аэродром руугаа яв” гэсэн. Ингэж бэлтгэж өгөөгүй бол нисгэгч дахиад буух гэж оролдож байгаад алдахыг хэн байг гэх вэ. Ингээд Эрхүүд буусан. Гэтэл манайд "Гахай буулгах гээд Эрхүү явчихлаа” гэсэн яриа гарсан байж билээ.
Польшийн Ерөнхийлөгч цэргийн нисгэгчээ "Бууж болохгүй” гээд байхад нь "Өөр газар буухгүй, энд цэцэг өргөнө. Заавал буу” гэж шахсаар буулгаснаас ТУ-154 сүйрч, бүгдээрээ нас барсан. Манайд ч ийм явдал бий. Дээр үед, намайг залуу байхад хязгаарын цэргийн штабын дарга нисгэгчээ "Би коллегийн хуралтай. Нисчих” гэсээр байгаад салхитайд нисгэж, сүйрсэн. Нисгэгчид буруу мэдээлэл өгөх, шахах, ажлыг нь өөрийнхөөр нь хийлгэхгүй сэтгэл зүйд нь нөлөөлөх ийм осолтой. Онгоцны даргад шийдвэр гаргахад нь зөвөөр нөлөөлөх мэдээлэл өгч байх хэрэгтэй гэдгийг л хэлэх гээд байгаа юм.
Орж ирээд полоса (буух зурвас)-гаа харахгүй бол хоёрдугаар хайрцагт гарах дүрэмтэй тул хоёрдугаар хайрцагт гарлаа. Хоёр дахь оролдлогоороо 60 метрт ороод иртэл үүлнээс гарч, буух зурвасаа ч харав. Ингээд буух гэтэл нэгдүгээрт, бороо ширүүн орж, хоёрдугаарт, бид доошлох ёстой хэмжээнээсээ 10 метр орчим дутуу доошилсон байв. Хангалттай доошилж амжаагүй гэхээр суух ёстой газраасаа тодорхой хэмжээний цаана сууна гэсэн үг. Бороотой, тоормос гишгэхэд гулгана, юу ч болоо билээ, давж сууснаас дахиж нэг эргээд найдвартай оръё гээд гуравдугаар хайрцагт гарч байж буусан юм. Гэтэл миний араас хоёр цагийн дараа буусан ОХУ-ын А-310 онгоц давж суугаад, гарааш мөргөж сүйрсэн.
Би тэнд буугаад цагийн дараа Улаанбаатарт агаар гайгүй боллоо гэхээр нь буцаад ниссэн юм. Тэгэхэд Эрхүүд ч бороо арай зөөлөрч байсан. Ирээд гэртээ унтаж байтал "Эрхүүд нэг онгоц сүйд болж гэнэ. Манай онгоц биш биз дээ” гээд нөхөд маань залгаж байж билээ. Би яг тэнд бууж, нөхцөл байдлыг биеэр мэдэрсэн болохоор тэдний яасныг төсөөлөөд байгаа юм. Хоёрдугаар хайрцагт гаралгүй шууд буух гэж оролдоод, давсан байх. Гэхдээ би тиймэрхүү зүйлээр сенсац дэгдээх дэмий гэж боддог тул энд тэнд ярьдаггүй. Хамт нисэж байсан хүмүүс л мэднэ. Халуун тогоондоо бол залуу нисгэгчдэдээ сургамж болгох үүднээс бол ярина л даа.
Бид Ташкентад буугаад, цаашаа Кабул орох ёстой байв. Биднийг гарах гэж байхад оросууд "Та нарт пуужин бий юү” гэхээр нь "Өө, байгаа, байгаа” л гэлээ. АН-26-даа улаан, цагаан, ногоон дохионы пуужин аччихсан байсан, түүнийгээ л бодохгүй юу. Оросууд дахиад "Нээрэн байгаа юм уу” гэхээр нь "Байгаа, байгаа” л гэлээ. Нөгөөдүүл нэлээд гайхсан байдалтай "За, за” гэснээ, "Ахиухан аваарай” гэв. Бид ч нөгөө муу дохионы пуужингаа нэмж ачаад явлаа. Ташкентад буутал оросууд "Пуужин чинь хаана байна” гэхээр нь "Энэ” гээд дохионы пуужингаа заатал нөгөөдүүл саваад уначихсан. Талибууд агаарт яваа онгоцыг зохих өндөр, зайд орж ирэнгүүт хөдөлгүүрээс ялгарч буй дулаанаар нь даган очиж устгадаг "Стингер” хэмээх пуужингаар зэвсэглэсэн байж.
Түүнээс хамгаалахын тулд хөдөлгүүрийн дулаантай адилхан дулаан ялгаруулж, сөнөөгч пуужинг төөрөгдүүлдэг пуужин зайлуулагч ашигладаг юм байж. Кинонд нисдэг тэрэг, ачааны онгоцнууд буухынхаа өмнө утаатай пуужин цацаад байдаг шүү дээ. Хөдөлгүүрийн дулааныг дагадаг сөнөөгч пуужин тэр утаатай пуужинг андуурч дагачихдаг байхгүй юу. Оросууд тийм пуужин асуугаад, бид дохионы пуужингаа бодоод байсан хэрэг. Тэгээд "Эднийг нисдэг тэрэг хөөргөж тосож ав” гээд, биднийг Кабул хүрэх замдаа авч болох хамгийн дээд өндрөө ав гэв. Сөнөөгч пуужингийн тусгалд орохгүй гэж тэр. "Стингер” чинь 5000-д тусдаг гэдэг байх аа. Доогуур явбал босогчид уулнаас буудчихна.
Уг нь шар хүн л дээ. Хоёрдугаар нисгэгч бор залуу маань зэвхий дагаад явчихав. Миний царай ч бас хачин болоо биз. "Яачихав, өнөө пуужинд нь оногдчихов уу” л гэж бодсон. Гэтэл ард ачсан хайрцагтай юмнуудын нэг нь огцом өндөр авахад уначихаж, золиг чинь. Дараа нь бид хэд нэгнээ "Чи тэгэхэд их хачин болсон шүү” гэж шоолцгоодог байж билээ. Энэ мэтчилэн тусгай үүрэг гүйцэтгэсэн нь нэг биш. Ерөнхийлөгчийн айлчлалд явж байлаа.
Саудын Арабын анхны нислэгт явж, 60 шонхор хүргэж өгч байсан гэвэл шонхрын наймааны эх үүсвэрийг тавилцсан болчих болов уу, яах бол. 1990-ээд оны үеийн явдал л даа. Арабууд 60 шонхор худалдаж аваад, чартер нислэг захиалсан юм. Монгол нисгэгчид Араб руу нисэж үзээгүй байлаа. Намайг яв гэхээр нь судалж байгаад ниссэн. Одоо бол Арабын нислэг Ховд ороод ирэхтэй адилхан болчихоод байна шүү дээ.
10 жилийнх нь ойгоор аав нисэхтэй холбогдсон юм билээ. 1937 онд сургуулиа хамт сурсан хүмүүсээсээ ганцаараа онц дүнтэй төгсөж, маршал Х.Чойбалсан бугуйн цагаар шагнаж байсан тухай баримт нь архивт бий. Ингээд нисэхийн сургуульдаа багш нисгэгч болсон. Тэгж байтал 1939 онд Халх голын дайн болж, аав тэр дайнд Р-5 сөнөөгч онгоц жолоодон оролцож, шөнийн бөмбөгдөлт хийж, тагнуулд явж байсан гэдэг. 1945 оны чөлөөлөх дайнд мөн оролцсон. Гэхдээ тэгэхэд агаарын хүчин яг биечлэн байлдаагүй, нисэх хороо байнгын бэлэн байдалд байж, шуудан холбоо хүргэхэд үүрэг гүйцэтгэсэн юм билээ. 1947 онд баруун хязгаарын Оспаны тулгаралтад нисэх хүчний хүчний командлагч генерал М.Зайсановын командлал дор, орлогчоор нь ниссэн. 1949 онд нисэх хэсгийг ахалж, баруун хязгаараар дайрч орж ирсэн хасагийн дээрэмчид, Гоминданы цэргүүдтэй байлдан, онгоц нь суманд оногдож явсан гэдэг юм. Ингээд аав 1939, 1945 оны дайн, 1937, 1939 оны тулгаралтад оролцож явсан гэж албан ёсоор бүртгэлтэй байдаг.
1946 онд нисэх хүчин дотор тээврийн отряд гэж байгуулагдсан, тэнд зорчигч зөөхгүй ч цэргийн зориулалтаар хүмүүс зөөх, шуудан холбоо, ачаа бараа зөөх зэрэг үүрэг гүйцэтгэдэг байсан. 1956 онд Агаарын харилцааны газрыг байгуулж, даргаар нь генерал Цог гуайг, нисэх хороог нисэх отряд болгож, даргаар нь аавыг томилсон. Эндээс Монголд нисэх онгоцоор зорчигч тээвэрлэх ажил эхэлж, иргэний агаарын тээвэр, одоогийн МИАТ-ын үндэс суурь тавигдсан. ЗХУ-аас 12 хүний АН-2 онгоц тавыг авсан. 1956 оны долдугаар сарын 7-нд Шувуун фабрикийн тэнд байсан доод нисэхэд Улаанбаатар хотын намын хорооны дарга Дангаа нээж үг хэлж, аав цагаан пуужин буудан, Баянхонгор, Ховдын чиглэлд нэг, Булган, Хөвсгөлийн чиглэлд нэг, Хэнтий, Дорнодын чиглэлд нэг онгоцоо хөөргөн, анхны нислэгээ хийж байлаа. Цэргийн нисэх хүчинд зүтгэж, дайн байлдаанд оролцож, боловсон хүчин бэлтгэж явсан аав минь ингэж иргэний нисэхтэй амьдралаа холбосон. 1957 онд манай улс Ил-14 гэж 32 хүний суудалтай онгоц тавыг авч, иргэний агаарын тээвэр бүр өргөжсөн.
Аав 1967 онд Агаарын харилцааны газрын даргаар томилогдож, 1968 онд генерал цол авсан санагдаж байна. Би арван жилээ төгсөөгүй л байсан юм даг. Аав ч муугүй ажиллаа биз, төр, засгаас ч их дэмжсэн байх, иргэний агаарын тээвэр түүний ажиллах үед их эрчимтэй хөгжсөн байдаг юм. 1970-аад он гэхэд МИАТ төмөр замтай Сэлэнгэ, Дорноговиос бусад бүх аймаг төдийгүй нийт сум, багийн 70-80 хувь руу нислэг хийдэг болсон. Улаанбаатараас аймаг руу дуунд мөнхөрсөн мөнгөн цагаан хөлөг болох АН-24, ИЛ-14 онгоцоор, аймгаас сум, бригад руу царцаа ногоон буюу АН-2-оор зорчигч зөөдөг байлаа шүү дээ. 1990-ээд он хүртэл тийм байсан.
Тэнд л буувал бууна” гэсэн чиг авч. Тэр үед штурман нь өөрөө салхи, зайгаа бодож, тооцож гаргадаг байсан. Аавын штурманаар Банзрагч гэж мундаг хүн явж байсан юм билээ. Банзрагч гуай зөв тооцож тэр аэродромыг олж очсон, аав тэнд нь амжилттай газардсан. "Тэр үед танай аав нисгэгч байсан тулдаа тэр ашиглахаа больсон, суваг шуудуутай, хэцүүхэн газарт амжилттай газардаж, амьд гарсан. Өөр хүн байсан бол өнгөрсөн” гэж хамт явсан хүн нь ярьж байсан.
Сандарсан, паникт орсон, тухайн газрын талаар юу ч мэдэхгүй нисгэгч бороотойд, орхигдсон аэродромд бууна гэдэг амаргүй л байсан байх. Гэхдээ аав түүнийгээ би тэглээ ингэлээ гэж сүр оруулж ярьдаггүй хүн байсан. Би түүнийг нь дуурайсан шиг байгаа юм. Нөгөө талаас дандаа сэтэр зүүж явсан болохоор хүмүүс "Энэ ингээд ярьчихаж, яах гээд байна” гэж илүү хараад байдаг учраас ярих дургүй. Харин чи шалгаасаар байгаад зөндөө юм яриулчихлаа.
Гэтэл 2013 онд Токиогоос дуудаад, гүйцэтгэх захирлаар тавьсан. Түүний өмнө социализмын үеэс эхлээд зөндөө л хариуцлагатай албанд томилогдож байлаа. Би өөрөө бол нисэж л явах дуртай залуу байсан. Гэтэл хариуцлагатай ажил хийдэг гэж нисэх цагаа хязгаарлуулж, хамгийн бага цалин авч байсан үе ч бий. Нисэх техникийн улсын байцаан шалгахын дарга байхад би 1200, миний доор ажилладаг багш нар 3000 авдаг байлаа. Би сард 25 цаг, нөгөөдүүл 60-70 цаг ниснэ. Би нисэх дуртай, залуу хүний амьдрал ахуйд мөнгө төгрөг ч хэрэгтэй. Тэглээ гээд гоншигнож байсангүй, тэгж явснаараа ч муудсангүй.
2002 онд Малчин сумд Ми-8-ын осолдоход би Москвад төлөөлөгч байлаа. Ослын дараа намайг үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал бол гэсэн. Би төлөөлөгчөөрөө байя гэсэн ч миний саналыг тоохгүй авчраад тавьсан. Чадахгүй ч гэсэн сэтгэл, агаарын тээврийнхээ төлөө зүтгэх зүтгэл байдгийг маань олж харж, ойлгож үнэлээд, тэр нь хэрэгтэй гэж үзээд дууддаг байх гэж боддог. Нэгэнт томилогдсон юм чинь сайн ажиллая л гэж хичээдэг байлаа. Нислэгт дуртай учраас энэ ажлуудын хажуугаар 20 мянган цаг ниссэн байдаг юм. Албан тушаал, мөнгө төгрөгнөөс илүү гоё юм бий шүү дээ.
Үндэсний агаарын тээвэрлэгчээ дэмжих ямар бодлогогүйгээр чөлөөтэй тавьчихвал Туркиш, Эйрчайна, КАЛ, АСИАНА, ЖАЛ, АНА-тай МИАТ, ер нь Монголын агаарын тээврийн бүх компани нийлээд ч өрсөлдөж чадахгүй. Эд чинь акулууд. Чөлөөтэй өрсөлдье, наадуулаа оруулаад ир гээд оруулаад ирлээ гэхэд хэн хамгийн түрүүнд туйлдах вэ, Монголын агаарын тээвэр. Энэ бол захын хүнд ойлгомжтой зүйл.
Сэтгэгдэл байхгүй байна.