Б.Энхбаяр: Ардчилсан нам татан буугдах болзлоо хангачихлаа
Улс төрийн намын тухай хуулийн 16 дугаар зүйлд намын орлого, санхүүжилтийг юунаас бүрдэхийг хуульчилсан бөгөөд тэнд гишүүний татвар, хандив гэж л заасан байдгаас биш дэнчин гэж байхгүй. Хамгийн харамсалтай нь, Ардчилсан намын олон мянган гишүүд нь биш хэдхэн удирдлагынх нь тийнхүү илтэд хуулийг нулимж, түүний ширэн нүүрлэн ил цагаан зарлаад буй энэ үйлдэл нь уг намыг Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу татан буулгах улс төр, хууль зүйн үр дагавартайг ядаж хуульч гишүүд нь намдаа анхааруулж сануулахгүй байгаа нь гайхалтай. Намын зорилго бол засгийн эрхийг барьж бодлогоо хэрэгжүүлэхэд л оршдог. Гэтэл илтэд Намын хуулиа зөрчиж засгийн эрхэнд гарах оролдлого, санаачилга нь өөрөө Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах үйл ажиллагаа мөн. Энэ үйлдлээрээ Улс төрийн намын тухай хуулийн 23.2-д заасан "... Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, ... үйл ажиллагаа, ... явуулсан ... бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ." гэдэг заалтын болзолыг Ардчилсан нам хангачихаад байна гэсэн үг.
Ер нь тэр зарчим руу орно шүү дээ. Тэгж л доромжилж байгаа хэрэг болно. Угаасаа Ардчилсан нам ч бай, аль ч нам ингээд хол явахгүй. Намын тэр олон үнэнч жирийн гишүүд, дэмжигчдийнхээ өөдөөс тэгж хөрөнгө мөнгөөр нь ялгаварлаж хаалгаа хааж байгаа удирдлага хэр хол явах вэ. Намын гишүүдгүйгээр тэд ер нь хэн юм.
-Тийм учраас л сая шинэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улс төрийн намуудыг хөрөнгө мөнгөөрөө түрий барьж төрийг хувьчилж авч хүссэн бүхнээ хийж, хаан суух гэсэн бүлэглэлүүдээс аминдаа барьцаалагдахгүй байлгах гэж санхүүжилтийг нь ил тод, зарим зардлыг нь төрөөс санхүүжүүлэх зарчим дөнгөж сая л суулгалаа шүү дээ. Одоо Улс төрийн намын хуулийг, санхүүжилтийг нь иж бүрнээр нь шинэчлэх ажил хүлээгдэж байна. Хүмүүс намыг яахаараа төрөөс санхүүжүүлэх ёстой юм гэж ярьдаг л юм. Төсвөөс их биш санхүүжилт өгч байгаа нь хэсэг бүлэг хөрөнгөлөг хүний гар хөл болчих вий, мөнгө зоос муутай ч гэсэн мэдлэг, туршлага нь төрдөө хэрэгтэй тийм хүмүүсийг бодлогоор нэр дэвшүүлж оруулж ирээрэй, товчдоо бодлогын нам байгаарай гэдэгт нь түлхэц болж өгөх гэж л дээ. Гадны туршлага ч тийм байдаг. Үр дүнгээ ч өгдөг юм байна лээ. Гэтэл тэр ухаан, алсын хараа хамаагүй, мөнгөтэй л байхад болно гэхээр одоо яах болж байна. Баян хүний хүүхэд болж төрөөгүй л бол насаараа тэдний албат, боол бай гэх гээд байгаа юм уу. Ер нь тэр зарчим руу орно шүү дээ. Тэгж л доромжилж байгаа хэрэг болно. Угаасаа Ардчилсан нам ч бай, аль ч нам ингээд хол явахгүй. Намын тэр олон үнэнч жирийн гишүүд, дэмжигчдийнхээ өөдөөс тэгж хөрөнгө мөнгөөр нь ялгаварлаж хаалгаа хааж байгаа удирдлага хэр хол явах вэ. Намын гишүүдгүйгээр тэд ер нь хэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.