Эрэлхийллийн үеийн жүжгүүд ба зах зух...

0

 

Юм юм зах зухаасаа "шинэчлэгдэж” эхэлсэн 1990-ээд оноос хойш монголын театрын урлагт юу өөрчлөгдсөн бэ? Үнэндээ хэн дуртай аавын хүү өөртөө тавих асуулт биш л дээ. Мэдээж өөрчлөгдсөн. Түүнийг нь хэн хүнгүй гадарлаад байгаа юм. Даанч буруу газраасаа хайгаад байгаад хамаг учир байна. Харин зөв газар нь их ойрхон театрын "шинэчлэл” жүжгийн зохиолоосоо эхэлжээ гэж үзвэл яах бол. 
 
Ойрхи цагийн жүжгүүдээс П. Баярсайханы/1959-2007/ "Хүн гөрөөс” дүрслэлийн хувьд ихээхэн өвөрмөц. Хоёр залуу гөрөөсний цус уух зорилгоор ойд явна. Гэвч эцэст нь булшны нүх ухна. Жүжигт " Оюумаа аанай уйлна. Дэлэг гарыг нь зөөөлөн тавиулснаа булшийг үргэлжлүүлэн малтана. Оюумаа түүнийг харж хэсэг сууснаа уйлан мэгшин байж нөгөө талаас нь малтан ухалцаж эхлэвэй... Модод шуугина... ойн чөлөөнд сүүдэр буужээ... Тэнгэр тэднийг тэтгэг дээ... /П.Баярсайхан "Гүн ертөнц” 2014, 246/ гэж төгсдөг юм. Тэртусмаа "ТЭНГЭР ТЭДНИЙГ ТЭТГЭГ ДЭЭ” гэдэг үгүүлбэр зохиолыг бүхэлд хураангуйлсан үг утга. Дэлэг гөрөөс буудснаар "АМАР АМГАЛАНГАА” агнаж орхино. Оюумаа, Дэлэг хоёрын сэтгэлийн тайван байдлыг ГӨРӨӨСӨӨР билэгдэж, түүнийгээ алснаар мөнхийн сэтгэлийн зовлонд унаж байгааг харуулжээ. Зовлон тэдний жинхэнэ үнэн төрхийг нь ил гаргана. Оюумаа бүгдийг ойлгох ч бүгдтэй эвлэрэхээр шийднэ. Сугар тэнэсэн суманд оногдож амьсгал хураана. Гэтэл Сугарын дүр үхсэн мөчөөсөө л "амьдраад” эхэлнэ. "Хүн гөрөөс” жүжиг ердөө хоёр дүртэй боловч Сугар гэх бодит бус дүрийн "орон зай” чамгүй байна. Жүжгийн бүтэц хоёр бүлэгтэйгээс гадна "хос гурвалжин” хэлбэр үүсгэнэ. 
 
Схем-1 
Нэгдүгээр бүлэг Хоёрдугаар бүлэг
Дэлэг Дэлэг 
Оюумаа үхэл Оюумаа 
Гөрөөс Сугар эвлэрэл 
 
Бүтцээс харвал нэгдүгээр бүлгийн эхэнд ГӨРӨӨС гол холбогч ТЭМДЭГ болж байна. Оюумаа, Дэлэг хоёрын харилцан яриагаар нэгдүгээр бүлгийн босоо тэнхлэг бүтэж байна. Тэгвэл хоёрдугаар бүлгийг СУГАР гол холбогч болж ҮХЭЛ зангилаа үүсгэж, ЭВЛЭРЭЛ жүжгийг тайлах ТҮЛХҮҮР үг болж байна. Мөн Оюумаа, Дэлэг хоёрын "харилцан яриа”-гаар хоёрдугаар бүлгийн босоо тэнхлэг бүтэц бүрдэж байна. "Хүн гөрөөс” жүжгийг зохиолч Д.Урианхайн "Хүн бүгд-Би” /1994/ жүжигтэй харьцуулвал "хүн бүхэн- би” гэдэг шиг "хүн бүхэн-гөрөөс” юм. "Хүн бүгд”БИ” жүжгийн Дүүдий хамгийн "цагаа олсон” үхлээр үхдэг бол "Хүн гөрөөс” жүжгийн Сугар ч адил хамгийн зөв байдлаар амьсгал хурааж байна. 
 
Эрэлхийллийн үеийн жүжгийн зохиолд Д.Урианхайн /1940/ олон ”туршилт”-ууд сонирхол татна. Тэрхүү "туршилтууд” нь цэвэр "эрэлхийллийн” хэв шинжтэй юм. Зохиолч Д.Урианхай жүжгүүдээрээ юуг чухам эрэлхийлж байна вэ? гэдэг асуултанд хамгийн товчхоноор "хувь хүний туйлын зорилгыг хайх” гэж хариулахад тохирно. "Хувь хүний” оршихуйн экзистенци хандлагуудыг "ҮХЭЛ- АЙДАС-ЦӨХРӨЛ- ГАНЦААРДАЛ” гэсэн өгөгдлүүдтэй холбон илэрхийлдэг. Тийм "гунигт сүлжилдээн” бүхий жүжиг бол "Хүн бүгд-Би” юм. Жүжигт Навчаагийн дүрээр зохиолч гурван гол санаагаа "дамжуулсан” байна. Хүн бүхэн нүүрэндээ багтай. Баг бүхний цаана үнэн төрх нь нуугдаж байна. Тэр багийг хуу татан хаях цагт л хүний сэтгэлийн "оршихуй” ил болно. Жүжгийн дүрүүд өөр өөрийн "нууцтай” тэр нууцыг нь хэн ч мэддэггүй гэж бодох ч бүгд л бие биенийхээ "нууц”-ыг дэндүү сайн мэдэж байгаа нь зохиолын онцлог. Өгүүлэмж нь учир холбогдолгүй, хэсэг бусаг санагдах талаар судлаач " ...хэт нуршуу, зарим талаар учирзүйн боловсруулалт дутуу байгаа нь жүжгийн уран сайханд илт нөлөөлжээ. Хүнд гэхэд хүнд биш. Халуун ч биш. Хүйтэн ч биш. Их салхитай ч салхи салхилахгүй. Эмгэнэлтэй ч эмгэнэл байхгүй. /Ш.Баттөр "Монголын модернист уран зохиол” 2006, 65/ гэсэн зөвхөн "Хүн бүгд-Би” жүжгийн тухайд бус зохиолч Д.Урианхай нь бусад бүтээлүүдэд ажиглагддаг. Зохиолч "хэнд ч баригдахгүй” байх зарчмыг уран бүтээлдээ баримталдаг бололтой. Энэ зарчмыг ХХ зууны цөөнгүй зохиолчид эрхэм болгодог. Сэтгэлгээний хувьд "юунд ч баригдахгүй байх”, тэр чанараараа зохиолуудынх нь дотоод өгүүлэмж "хэнд ч баригдахгүй байх”. Гэтэл судлаачид илүү тодорхой, яв цав утга илэрхий байдлыг зохиолчдоос "хүсэх” хандлага байсаар байна. Гэтэл Д.Урианхай нь "кибер” зүй тогтлуудтай жүжгийн зохиолуудыг "бодитчлох” аргазүйгээр "тайлбарлах” оролдлого хийсээр байгаа нь учир дутагдалтай. "Цонхоор харсан хүн” ганц хүний парадокс жүжигт "батгана- хүн” хоёр нэгэн бие мэт цул юм. Гэвч нэг нь батгана, нөгөө нь хүн. Хүн батганыг алахыг санаархана. Энэ бүхэн "абсурд”. Хүн гэх дүрийн эд эрхтэн бүхэн хиймэл болж таарах нь батгана хүн хоёрын аль нь "амьд” вэ гэх "парадокс” байдалд хүргэнэ. Гэхдээ хүн цонхоор харж зогсоо юм. Модон дундуур сэлэх загас, шороон шуурга бүхэн цонхоор харагдаж байна. Эцэст нь " ...батганы хойноос зугуухан, төвөггүй нисэж эхэлнэ. Яг л шувуу мэт чөлөөтэй, эрх жаргалтай нисэж харагдана. /бахдалтайгаар/ Хөөе, чи яасан тэнэг батгана вэ? Хоёр далавчаар нисэж яах юм. Нэгийгээ хадгалчих. Ганц далавчаар л нисэхгүй юу. Тээр, намайг хар. /Д.Урианхай "Жүжгүүд” 2005, 234/ гэж хүн сэтгэл доторх "гинжнээс” мултарч хязгааргүйд нэгдэж буйг харуулж, "нисэх хүсэл”-ийг томьёолсон байдаг. "2-1=0 буюу харанхуйд харагдахгүй”,” Төрөхөөс өмнө үхэхээс хойно”, "Ганц алхахад л уулзана” жүжгүүдэд нийгмийн "сааралжилтийн” эсрэг үзэл санаа, хүний оршихуйн гажуудал, мөн чанараа хайх эрэл зэргийг хөндсөн байдаг. 
 
 
Д.УРИАНХАЙН ЖҮЖГҮҮДИЙН фИЛОСОФИ ӨГӨГДЛҮҮД 
ХҮНИЙ ОРШИХУЙ
ЭРХ ЧӨЛӨӨНИЙ АМЬДРАЛ-ҮХЛИЙН ХҮМҮҮСИЙН ХАРЬЦААНЫ 
ДУТАГДАЛ ҮНЭ ЦЭНЭ ХҮЙТРЭЛ
ХҮН ТӨВТ ФИЛОСОФИ
 
 
Дээрх тогтолцооны харьцаагаар Д.Урианхай нь жүжгүүдийг тайлбарлаж болно. Үнэндээ "хүн төвт уран зохиол”-ын үзэл хандлагаар хүний оршихуй нь хамгийн чухал ЗАМ нь оюун санааны ЦӨМ –д тэмүүлж байх ёстой гэж үздэг үзэл Д.Урианхай нь жүжгүүдийн дотор оршиж байна. "Хүн төрөлхтөний материаллаг эд зүйлийн төлөөх хүсэл шунал, эрэлт хэрэглээнээс олж авдаг ханамж таашаалаасаа илүүтэйгээр цэвэр оюун санааны үйл рүү тэмүүлж байгаа учраас ийм төрлийн уран зохиол оршин тогтнох болно. /Гао Синзень ”Утга зохиолын үйл хэрэг” Нобелийн шагналын лекц 2000, 156/ гэсэн зохиолчийн ажиглалт бидэнд эрэлхийллийн үеийн жүжгүүд бүр тухайлбал Д.Урианхай нь тайзны бүтээлүүдийн онцлогийг бүрэн илэрхийлж байна. Харанхуйд харагдахгүй байх шалтгаан харанхуйдаа бус харанхуйг харанхуй гэж итгэсэн бидний сэтгэлгээнд байгаа юм. Эсвэл үхэхийг бүгдийн төгсгөл гэж ойлгохоос хамаг эндүүрэл эхэлдэг, төрөхийг хамаг бүгдийн эхлэл гэж ойлгосноос хамаг андуурал үүсдэг болохыг илэрхийлж байна. 
 
У.Шекспирийн "сонгодог” уламжлал хэмээн тодорхойлдог "түүхэн зөрчлүүдийг” баримталж ТӨР- ОРШИХУЙ, СҮР ХҮЧ МӨНХ БУС, ЭРХ МЭДЭЛ ЦАГ БУСЫН тухай үзэл санааг жүжгүүдээр дамжуулан "эрэлхийлсэн” зохиолч Б.Лхагвсүрэн /1945/ юм. "Сарны цагаан цус”, "Хүйтэн сэнтий”, "Атга нөж”,”Тамгагүй төр”,”Гэгээн тамлан”, " Улаан тэргэл сар” зэрэг ТҮҮХЭН дэвсгэр дээр "боссон” шүлэглэсэн хэлбэрийн жүжгүүд нь эрх мэдэл, өс хонзонгийн тухай ”гашуун үнэн”-ийг өгүүлжээ. Б.Лхагвсүрэнгийн түүхэн жүжгүүдийг ойлгоход түүний "дотоод ертөнц”, "үзэл бодол”,” жүжгүүд” гэсэн гурвал тогтолцооны системээр тайлбарлах шаардлагатай. 
 
 
Б.ЛХАГВАСҮРЭНГИЙН ТҮҮХЭН ЖҮЖГҮҮДИЙН ТОГТОЛЦОО
А В C
хувь хүн тусгаар тогтнол төр оршихуй
 
зан байдал шударга ёс ЗӨРЧИЛ
гэр бүл нийгэм эрхчөлөө өв соёл эрх мэдэл хүчирхийлэл
дотоод ертөнц үзэл бодол түүхэн жүжгүүд
 
Зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүх түүхэн жүжгүүд ийм "гурвал” тогтолцооны үр дүн юм. "А” суурь,”Б” бол үүдэл,”С” бол үйлдэл билээ. Төр оршихуйн үндэс нь эрх мэдэл, харин жүжгүүдийн зөрчил нь хүчирхийлэл. Төр эрх мэдлээ хүчирхийллийн замаар хэрэгжүүлснээс бүх хэрэг явдал үүдэлтэй байдаг нь зохиолчийн жүжгүүдийн онцлог юм. Эргээд төр оршихын үндэс ТУСГААР ТОГТНОЛ, тусгаар тогтнолын үндэс нь ЭРХ ЧӨЛӨӨ зэргээр эргэх холбоонд Б.Лхагвасүрэнгийн жүжгүүд оршиж байна. 
 
 
"Атга нөж” жүжгийн тухайд судлаач " Түүхэн жүжгээр Чингис хаан нь зөвхөн түүхт хүн бус, хувийн бодол, мэдрэмж, ертөнцийг хүн гэдэг үүднээс нь харуулахыг зорьсон юм. Нялх балчир наснаас эхлэн улсын агуу удирдагч болох хүртэлх хугацаан дахь хувь хүний зан чанарыг харуулж чадсан юм /М.П. Петрова "Нүүдэлчний уран зохиолыг шинжлэхүй” 2011,73/ гэсэн нь харьцангуй бодит ажиглалт бөгөөд Б.Лхагвасүрэнгийн жүжгүүд "ТҮҮХ-УРАН САЙХНЫ ХАРЬЦАА”-г илүү чухалчилдаг. Энэ талаараа "шинэлэг” болсныг харуулж байна.
 
Түүнчлин
Хаан гэдэг тэнгэр заяат тул 
Хардаг сүлд нь хажууд нь тул 
Сарны нарны 
Совинтой буюу /Б.Лхагвасүрэн ” Тамгагүй төр ",” ХХ зууны утга зохиолын дээж суварга” 2005,602/
зэрэг уран шүлэглэлийн дотор ЭРХ МЭДЛИЙН сүүдэр цаана орших хүний ХҮСЭЛ ШУНАЛЫН цөөнгүй хувилбаруудыг ЭМГЭНЭЛТ нөхцөлд дэлгэн харуулжээ. Зохиолч Б.Лхагвасүрэнгийн жүжгүүдийн "зөрчил” адил төстэй, нэг үйлийг тойрсон шинжтэй болсон тал бий ч төр оршихын гүн ухааныг нээсэн, жүжгийн зохиолын бичлэгийн сонгодог уламжлалыг баримталсан, эрэлхийлэгч үзэл санаатай бүтээлүүд юм. 
Одоо чухам юу хэрхэн өөрчлөгдсөнийг илүү өргөн хүрээнд ярьж болох боломж үлдлээ. Ярилцах эсэхийг тэнгэр мэдэх хэрэг. 
 
 
Гарцаагүй ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex