О.Ганзориг: "Харанга" хамтлаг надаас мөнгө нэхсэн

0
О.Ганзориг:

"Харанга" хамтлагийн Европ дахь аялан тоглолтын талаар  "The Hulegu Events” энтертаймент компанийн үүсгэн байгуулагч "Мэргэн” буюу О.Ганзоригтой холбогдож, ярилцлаа.


-Таны нэр алдар Мэргэн биш юм уу?

-Миний ургийн овог Мэргэн. Харин OG гэдэг товчлол бол О.Ганзориг гэдэг нэрний товчлол юм. Инстаграмм хаяг маань Mergen_OG гэдэг нэртэй учраас Мэргэн гэдгээр нь хүмүүс сайн мэднэ.

-Европт хэд дэх жилдээ Монголынхоо хамтлаг, дуучидтай хамтран тоглолт зохион байгуулж байна вэ?

-Манайх 2014 оноос хойш 11 дэх жилдээ Монголын хамтлаг, дуучдын тоглолтыг Европ болон Австрали, АНУ, Канад улсад зохион байгуулж байна. Европ дахь аялан тоглолтын 70 гаруй хувийг манайх зохион байгуулж, гүйцэтгэсэн байдаг.

Бид өмнө нь "Харанга" хамтлагийн аялан тоглолтыг зохион байгуулж байсан ч бас асуудал гарч байсан.

Үүнээс гадна "Хурд" хамтлагийн тоглолтыг хоёр удаа хийсэн бол "Камертон" хамтлагийн тоглолтыг өнгөрсөн жил хийсэн. Сүүлд "Guys" хамтлагийн аялан тоглолтыг зохион байгуулсан бол удахгүй "Киви" хамтлагийн тоглолтыг Австралид зохион байгуулах гэж байна. Монголын рок попын хамтлаг дуучдын аялан тоглолтыг зохион байгуулахдаа ямар нэгэн алдаа гаргаж байгаагүй. Миний хувьд үнэн зөв мэдээллийг өгөхийг хүссэн. "Харанга" хамтлагийнхан  надаас мөнгө нэхэж, тулгасан. Тэр үйлдлээ бидэнд биш гэрээ хийсэн компанидаа гаргах байсан. Энэ бүх хариуцлагыг "Монгол эвентс" ХХК үүрч, гадаадад байгаа хүмүүсийн хохирлыг барагдуулах ёстой.

-Танай компани "Харанга" хамтлагийн Европ дахь аялан тоглолтыг хариуцан гэрээ байгуулж, ажиллаагүй гэсэн үг үү. Яг ямар асуудал үүссэн юм бэ?

-Манай байгууллагын хувьд "Харанга" хамтлагийн Европ дахь аялан тоглолтын гүйцэтгэлийг хийсэн. Харин албан ёсны гэрээ санхүү талыг нь н.Баатархуяг захиралтай Монголд үйл ажиллагаа явуулдаг "Монгол эвентс" компани хариуцаж хийсэн байдаг. Энэ компани өнгөрсөн наймдугаар сард "Харанга" хамтлагийн 35 жилийн ойн тоглолтыг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах ажлыг хариуцаж байсан. Тус хамтлагийнхан манай компанитай огт гэрээ хийгээгүй.

"Харанга" хамтлагийн Европ дахь аялан тоглолт эхлэхээс өмнө 2025 оны гуравдугаар сард Австралид тоглолт хийж, манайх гүйцэтгэлийг нь хариуцсан. Гэхдээ бид хоорондоо албан ёсны гэрээ хийгээгүй.

Тэгээд оны өмнө "Монгол эвентс" болон БНСУ-д тоглолт зохион байгуулдаг "АBM" энтертайнмент компанийн төлөөлөл ярилцаад, манайд "Харанга" хамтлагийн Европ дахь тоглолтын гүйцэтгэлийг хийх санал тавьсан юм. Бид хоорондоо гэрээ хийхгүйгээр аман тохиролцоо хийсэн. "Харанга" хамтлагийн Япон, Өмнөд Солонгос дахь 35 жилийн ойн тоглолтыг "ABM" энтертайнмент хариуцаж, гүйцэтгэсэн. Тухайн үед тоглолтыг нь бага хүн үзэж, амжилтгүй болсон юм шиг байна лээ. Тоглолт зохион байгуулсан хүмүүс тоглолтын орлогоос гаргасан бүх зардлаа авдаг. Тэгээд үлдсэн мөнгө нь "Харанга" хамтлагийнхны бодож байсан мөнгө биш байсан. Энэ асуудлаас болж "Монгол эвентс" болон "ABM" энтертайнменттай "Харанга" хамтлаг үл ойлголцож, оны дараагаар "ABM" энтертайнментыг гэрээнээсээ хассан юм билээ. Тэгээд манай компанид хамтран ажиллах саналыг аман байдлаар тавьсан. Албан ёсны гэрээг нь "Монгол эвентс" ХХК дээр хийсэн. Тийм учраас тус компанийн зүгээс "Харанга" хамтлагт 80 сая төгрөг бэлнээр өгч, манайх Австрали улс дахь бүх зардлыг хариуцах ёстой байсан.

"Харанга" хамтлагийн Ц.Чулуунбат, Ц.Энхманлай ах Монголоос Австрали руу нисэхийн өмнө "Монгол эвентс" ХХК-ийн захирал н.Баатархуяг болон надтай групп чатаар холбогдож, "Гэрээнд заасан 80 сая төгрөгөө өг" гэсэн. Гэвч тэр н.Баатархуяг гэдэг залуу 80 сая төгрөгийг нь төлж чадаагүй учраас Чука, Манлай ах над руу холбогдож, "Энэ мөнгөө төлөхгүй бол Австралийн тоглолт цуцлагдлаа" гэсэн. Манай компанийн зүгээс зочид буудлын захиалга, хот хоорондын нислэгийн зардал, тоглох газруудын урьчилгаагаа бүгдийг нь төлсөн байсан учраас сандарч, өөрийнхөө зүгээс 60 сая төгрөгийг Монголоос явахаас нь хэдхэн цагийн өмнө шилжүүлсэн байдаг. Энэ бүгд баримттай байгаа.

Тэд Австрали улсын хоёр хотод тоглолт хийнэ гэж тохиролцсон ч гурав дахь хотод тоглолтоо хийж, цэвэр ашиг нь 23.250 ам.долларыг олсон. Тэр орлогоо 80/20 харьцаатайгаар зохион байгуулагч, хамтлагууд хувааж авдаг. Тэгээд "Монгол эвентс" ХХК-ийн захирал н.Баатархуяг болон миний зүгээс орлогын өөрсдийн хувиа авахгүйгээр "Харанга" хамтлагийнханд бэлэглэсэн. Австралийн тоглолтууд амжилттай болж, олон хүн үзсэн. Би гуравдугаар сарын 7-нд зочид буудлын өрөөнд гарын үсэг зурж, 80 сая төгрөгийг нь барагдуулж, тус улсад гарсан бүх зардлыг манайх төлсөн байдаг. Тэд маргааш нь Сидней хотод тоглосон. Би тэр өдөр нь АНУ дахь "GUYS" хамтлагийн тоглолтыг зохион байгуулахаар явсан. Гэтэл "Харанга" хамтлаг нь визэнд зуучилж өгсөн компаниудад хэлэлгүйгээр өөр тоглолт зохион байгуулдаг хувь хүмүүстэй ярилцаж, Австралид дахин тоглолт хийхээр болсон байсан. Уг нь бидний олон сар жил зарцуулж гаргасан визээр өөр хүмүүстэй хамтран тоглолт зохион байгуулж болохгүй. Ядаж бидэнд хэлэх ёстой байсан. Эндээс анхны үл ойлголцол, маргаан эхэлсэн юм. Манай зүгээс Европ дахь тоглолтын гүйцэтгэлийг хийхээс татгалзсан боловч "Монгол эвентс" ХХК-ийн захирал н.Баатархуяг, Чука ах надтай дахин ярилцаж, хамтран ажиллахаар болсон.

-Тэгэхээр албан ёсны гэрээ байгуулсан "Монгол эвентс" ХХК-иас ямар ч төлбөр мөнгө төлөөгүй гэсэн үг үү?

-Тус компаниас 10 орчим сая төгрөг л гаргасан. Үлдсэн бүх мөнгийг манайх төлсөн. Тэгээд Европ дахь тоглолтыг бас энэ зарчмаар зохион байгуулах ёстой байсан боловч "Монгол эвентс" ХХК-ийн захирал н.Баатархуяг "Манайх боломжгүй болсон" гээд гэрээнээсээ гарч, биднийг орхисон. Европын хотуудад 8-9 зохион байгуулагч ажилладаг. Тэр хүмүүс өөрсдийн цаг заваа гаргаж, мөнгө төгрөгөөрөө театр, заалны түрээс, барьцаагаа байршуулахаас гадна зочид буудлын зардал, машин тэрэг, нислэгийн зардлыг гаргадаг. Бас би өөрөөсөө "Харанга" хамтлагийн онгоцны нислэг, машины зардлуудыг төлсөн. Тэдний хувьд гэр бүлээрээ явсан шүү дээ. Бид аргагүй нь эрхэнд алдагдалд орохгүй нь тулд аялан тоглолтыг нь үргэлжлүүлэх болсон.

Гэрээгээрээ "Харанга" хамтлагийнханд 20 мянган евро урьдчилж өгөх ёстой байсан юм билээ. Тэгээд би "Бид 13 мянган еврог гаргаж өгье. Уг нь ямар нэгэн гэрээ хийж,  санхүүгийн хувьд хариуцлага хүлээгээгүй. Тоглолтын орлогоос 60 мянган евро өгье" гэж тохирсон.

Тоглолтууд Будапешт хотоос эхэлж, зарим хотуудад бага хүн үзэж байсан. Явсаар байгаад Прага хотоос Лондон хот руу ниссэн. Лондон хотын тоглолт нь 2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд тоглох ёстой байсан ч тухайн клубын алдаанаас болж, нэг өдрөөр хойшилсон. Үүнээс болж "Харанга" хамтлаг зохион байгуулагчдын дунд үл ойлголцол үүссэн. Маргааш нь тус хамтлагийн тоглолт болдгоороо болсон. Тоглолтоос олсон орлогоосоо зарлагаа хасч, цэвэр ашгаа "Харанга" хамтлагт өгөх ёстой байсан ч хангалттай хүн үзээгүй учраас хамтлаг, зохион байгуулагчид хоорондоо маргалдсан. Энэ тоглолтын талаар олон нийтийн сүлжээнд Сарангуа Со гэх зохион байгуулагч эмэгтэй бичсэн байсан. Тэр хүнийг худлаа ярьсан гэж бодохгүй байна. Тухайн хүн Монголын олон уран бүтээлчтэй хамтран ажиллаж байсан, туршлагатай бизнес эрхлэгч. Лондон хотын тоглолт дууссаны дараа "Мөнгөний асуудал үүсч буутай цагдаа нар ирсэн байгаа" талаар над руу Чука ах ярьсан. Би тэр асуудлыг нь зохицуулж, зохион байгуулагч эмэгтэйд "Нийт орлогоо 50, 50 хувиар хувааж авсан, гомдолгүй" гэж хэлээд цагдаа нарыг явуулж өгөхийг хүссэн. Зохион байгуулагч мөнгөө тасалбар борлуулалтаас олох ёстой байсан ч тэгээгүй.

"Харанга" хамтлагийнхны гэр бүлийнхэн зохион байгуулагч руу дайрч давшилж байгаа бичлэг нь хүртэл байгаа. Тэгсэн "Харанга" хамтлагийнхан 40 минутын дараа над руу залгаад "Бид 60 мянган евро авах ёстойгоос 55 мянган евро авсан. Одоо 4800 евро дутуу байна. Энэ мөнгө авч байж Ирланд улсад тоглолт хийнэ гэсэн.

Надтай тийм гэрээ хийгээгүй шүү дээ. Миний зүгээс "Надад одоо мөнгөний боломж алга. Өмнө Австрали улс руу тоглолт хийхэд бас ийм үйлдэл гаргасан. Одоо дахин ингэмээргүй байна" гэсэн. Урьдчилсан байдлаар 200 тасалбар зарагдсан. Тоглолтыг нь 300 хүн үзвэл та бүхний 4800 евро хангалттай өгнө, зохион байгуулагчийн гаргасан зардлыг нөхөж өгөх боломжтой болно гэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд шөнө болж, би Ирланд дахь монголчуудын фэйсбүүк группт "Харанга" хамтлаг ярьснаараа байсангүй, аялан тоглолт хийхгүй юм байна" гээд доод хэсэгт нь "Мөнгө улаан нүд цагаан" гэдэг үг бичсэн. Тэр үйлдлийнхээ төлөө тус хамтлагаас дараа нь уучлалт гуйсан. Маргааш нь Ирландын зохион байгуулагч нар Чука ахтай холбогдоход "Бидэнд 5000 евро өгөх хэрэгтэй" гэсэн юм билээ. Тэгээд зохион байгуулагч нар зөвхөн хамтлагийн гишүүдэд нислэгийн тийз авч, Ирландад ирэхээр нь мөнгийг нь өгөхөөр тохиролцсон. Тэгсэн  хамтлагийн машины жолооч Лондоны таван нисэх онгоцны буудлаас андуурч, өөр нисэх онгоцны буудалд хүргэж өгсөн. Тийм учраас дахин шинэ тасалбар авч, өөр нисэх буудал дээр очсон боловч тухайн нислэгээсээ хоцорсон. Энэ бол цэвэр тус хамтлагийн хариуцлагын асуудал. Энэ үйл явдлын дараа "Харанга" хамтлаг Лондондоо үлдэж, эх орон руугаа буцсан байгаа.

-"Харанга" хамтлагийн аялан тоглолт цуцлагдсантай холбоотой мөнгөөрөө хохирсон хүн байгаа юу?

-Миний хувьд олон хүний дунд холбон зуучлах ажлыг хийсэн. Энэ хугацаанд зохион байгуулалтын зүгээс ганц нэг алдаа гаргасан байж болно. Тэрийгээ хүлээн зөвшөөрч байна. Ирландын тоглолтыг цуцалсан шалтгаан бол "Харанга" хамтлагийн өөрсдийнх нь буруу. Мөн Лондон хотын тоглолт өөрсдийнх нь буруу. Тоглолтоос ашиг олбол хоёр тал хувааж авдаг. Тийм байсаар ч ирсэн. Ашиг олж чадаагүй бол хоёулаа алдагдал хүлээдэг.

Одоо мөнгөөрөө хохирсон хүн гэвэл Лондон хотын зохион байгуулагч Сарангуа гэж хүн байна. Мөн Ирландын Дублин хотод тоглолтын урьдчилж 200 тасалбар зарагдсан. Энэ ажлыг зохион байгуулсан хүмүүс байна.

Энэ бүх зардал "Харанга" хамтлагт өгч байгаа 5000 еврогоос гурав дахин илүү зардал гаргасан байдаг. Энэ мөнгийг зохион байгуулагчид халааснаасаа гаргасан байдаг. Миний хувьд алдагдлаа хүлээдгээ хүлээсэн. Ер нь хамтлаг, дуучдын аялан тоглолтын гол ажлыг зохион байгуулагчид хийж, нугалдаг. Тэд өөрсдийн мөнгө төгрөгөөсөө байрны түрээс, зочид буудлын захиалга, хөгжим техник хэрэгсэл, онгоцны нислэг захиалах, маршрут гаргах гээд бүгдийг хийдэг. Эцэст нь тухайн хамтлаг, дуучны тоглолтыг их хүн үзэж, сайн болохол уран бүтээлчийн сайных, хүн бага үзвэл зохион байгуулагчдын муугийнх болж үлддэг. Гэтэл гадаадад ажиллаж, амьдарч буй тоглолт зохион байгуулагчид нэг тоглолтоос 10-20 хувийг л авдаг бөгөөд энэ мөнгө нь тэдний долоо хоногийн цалин байдаг. Гэтэл нэг тоглолт зохион байгуулах гэж дор хаяж 1-2 сарын ажлаа алдаж, цаг зав зарцуулах шаардлагатай болдог юм. Уран бүтээлчдийн үзэгч сонсогчидтой нь уулзуулдаг энэ хүмүүст баярлах хэрэгтэй.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex