Хоол хүнснээсээ түргэн исгэгчийг яагаад хасах ёстой вэ

0
Хооллох гэдэг нь нарийн учир холбогдолтой бөгөөд хоол хүнсний бүтээгдэхүүнүүд эрүүл мэндэд ихээр нөлөөлдөг. Тэдгээрийн дунд заавал хэрэглэх шаардлагатай амьтны гаралтай хүнс (мах, загас, сүү) эсвэл элсэн чихэр (их элсэн чихэр эрүүл мэндэд муу гэдгийг хүн болгон мэднэ) мөн өөр ойлголтуудыг (шарсан зүйл муу, химийн бодис их орсон хоол хүнс, гурилан бүтээгдэхүүн таргалуулдаг гэх мэт) ихээр сонссон байх.
Аюултай бүлэг хүнсний бүтээгдэхүүн гэж байдаг-бид заримыг нь мэддэггүй учир бараг ярьдаггүй. Харин тэрхүү дайсан маань аюултай бөгөөд чимээгүй юм. Ийм хүнсний нэг бол түргэн исгэгч буюу хөөлгөгч ба түүнийг агуулсан хүнсний бүтээгдэхүүн юм.
Одоо болтол үүний талаар эрдэмтэд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй бөгөөд эсэргүүцэх хүмүүс ч олон байдаг. Энэхүү нийтлэлийг бичсэн зохиогч нь олон талаас нь судалж, мэдлэгийн хүрээ ба эрүүл мэнддээ анхаарал тавьдаг олон түвшний хүмүүсийн бодлыг харгалзан үзэж, өөрийн дүгнэлтийг хийсэн болно. Гэсэн хэдий ч олон хүмүүс үүнийг худлаа гэж хэлэх байх. 
Юутай ч баримтуудыг дурдья:
Орост эртнээс талхыг хүнсэндээ хэрэглэж ирсэн. Гэхдээ хөөлгөгчгүйгээр мөн цагаан гурилгүйгээр хийдэг байжээ. Одоо үед хөөлгөгч болон "нэгдүгээр” зэргийн гурил эрүүл мэндэд муу гэдгийг хоол зүйч нар хүлээн зөвшөөрөөд байгаа.
Хөөлгөгчийн эсүүд молекул жин багатай хортой уургуудыг ялгаруулан биеийн арай эмзэг эсүүдийг гэмтээдэг. Хортой уураг нь эсийн хананд нөлөөлж эмгэг үүсгэгч бичил биетэн, вирусыг эсэд нэвтрүүлэхэд дэм болдог. Хөөлгөгч нь эхлээд хоол боловсруулах замд орон дараа нь цусны урсгалд ордог. Ингэснээр хөөлгөгчийн тусламжтай бидний бие махбодид өвчин үүсгэгчид орж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Бие махбодид орсноор хөнөөлтэй үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Бидний хоол боловсруулах замаар цусанд орсноор эсүүдийн ханыг гэмтээж, хорт хавдрын үүслийг нэмэгдүүлэх бөгөөд зарим судалгаагаар сэтгэцийн үйл ажиллагаанд нөлөөлдөг байна.
Хөөлгөгчийн исгэлтийн үр дүнд бидний ажлын чадвар, дархлаа, халдвар эсэргүүцэх чадвар буурч, чихрийн шижин, зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Зарим судалгааны үр дүн анхаарал татаж байна: хөөлгөгчөөр үүссэн хорт хавдар нь геометрийн прогрессийн дагуу өсдөг бөгөөд хөөлгөгчийн хөрөнгийг биеэс гадагшлуулахад өсөлт нь алга болдог байна.
Өмнө нь талхыг юугаар исгэдэг байсан бол? Хар талх, овьёос, тариа, ..., солом, ячмень, шар сүүгээр исгэдэг байжээ. Одоо болтол оросын алслагдсан тосгонуудад талхыг хөөлгөгчгүйгээр хийдэг жор хадгалагдан үлдсэн байдаг. Яг энэхүү талх нь бие организмыг органик хүчлүүд, аминдэмүүд, эрдэс бодисууд, ферментүүд, ислэг, пектин бүхий бодисууд, био идэвхжүүлэгч бодисоор баяжуулдаг. Гэтэл одоо олон жилийн туршид талхыг ондоогоор хийж хүмүүс хөөлгөгч ашиглаж байна. Энэхүү технологи нь байгалийн бус бөгөөд хүнсний шингэн бодисонд хөөлгөгчийг үржүүлэх аргаар хийдэг юм. Хөөлгөгчийг усаар шингэлээд хлорын шохойтой хольж хүхрийн хүчлээр исгэдэг. Байгаль дээр зөрөг цэцэг, соёолж мэтийн исгэгч байсаар байхад хүнсний бүтээгдэхүүнийг иймэрхүү аймшигтай аргаар хийдэг нь ойлгомжгүй юм. 
Сахаромицет- хөөлгөгчийн олон төрлийг спирт, шар айраг, талхны үйлдвэрт ихээр ашигладаг бөгөөд эдгээр нь байгаль дээр тааралддаггүй бодисууд юм.
Сахаромицетүүд нь бидний эсээс илүү тогтвортой бодис юм. Тэдгээр нь хоол чанахад болон хүний биеийн ферментүүдэд устдаггүй. Хөөлгөгчийн алуурчин эсүүд бага молекулт хортой ялгаруулсан бие махбодийн эсүүдийг устгадаг.
Хортой уураг нь эсийн хананд нөлөөлж, тэдгээрийн нэвчимтгий чанарыг ихэсгэснээр гаднаас эмгэг үүсгэгч бичил биетэн, вирусэнд мэдрэг болдог. 
Исгэгч нь эхлээд хоол боловсруулах эрхтний эсэд нэвтэрч дараа нь цусны урсгалд ордог. Дулааны хөөлгөгч нь гэдэсний хэвийн бичил биетнийг дарангуйлснаар эмгэг үүсгэгч бичил биетэнгүүдийг хүний биед геометрийн прогрессоор өсөн үржих таатай боломжийг бүрдүүлдэг. Хэвийн бичил биетний тусламжтай хүний биед В бүлгийн амин дэм болон бусад үл орлуулагдах амин дэмүүд үүсдэг байна.
Бүдүүлэгээр хэлэхэд хоол боловсруулах бүхий л эрхтэнгүүд буюу ходоод, нойр булчирхай, цөс, гэдсийг гэмтээдэг. Ходоод нь дотроосоо хүчилд тэсвэртэй салст бүрхүүлтэй байдаг. Гэвч хүн исгэгчээр хөөлгөсөн болон хүчил агуулсан бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэвэл ходоод удаан тэсэхгүй. Цаг хугацааны явцад ходоодны дотор тал түлэгдэж шарх үүсэн цээж хорсох мөн түүнчлэн ходоод өвдөхөд хүрдэг. Мөн хүний биед глютенийг задалдаг фермент байдаггүй бөгөөд тухайн бодис нь үр тарианы 80%-ийг эзэлдэг үндсэн уураг юм. Энэ нь харшил үүсгэж нарийн гэдэсний салстыг гэмтээдэг. Үүнээс үүдэлтэй хамгийн бага хор уршиг бол нарийн гэдэсний бичил цэлмэнгүүд хоорондоо наалдаж, ханын хоол боловсруулалтын (цус руу шим бодис шимэгдэх үйл явц) талбай багасдаг. Харин хамгийн их хор уршиг бол целиаки, харшлын өвчнүүд юм.
Дулааны хөөлгөгчийг агуулсан хоол хүнсийг хэрэглэснээр цөсний хүүдий, элэг, нойр булчирхайнд эхлээд элс, дараа нь чулуу үүсгэхэд хүргэдэг. Мөн өтгөн хаталт, хорт хавдар тусах магадлал эрс нэмэгддэг. Үүнээс гадна бүдүүн гэдсэнд ялзралтын үйл явц (ялангуяа мах, загас, сүүн бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэсэн бол) нэмэгдэж, эмгэг төрөгчүүд үржих боломжийг бүрдүүлнэ. Хорт бодис биенээс ялгарах нь буурч, хийн халаас үүсэн, түүнд өтгөнийн чулуу үүсдэг. Цаашид салс болон салстийн доод давхар гэмтэж эхэлдэг. Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хамгаалах, хоол боловсруулах чадвар буурч, шимэгч нарт үржих боломж бүрддэг. Шаардлагатай амин дэмүүдийн үүсэлт буурч, шаардлагатай хэмжээгээр шимэгдэхээ больдог. Бичил элементүүд дундаас хамгийн их шимэгдэлт алдагддаг эрдэс бол кальци юм.
Орчин үеийн хүүхдүүдийн дунд цусанд агуулагдах кальцийн хэмжээ маш бага байгааг эмч нар тэмдэглэж байна. Хэрвээ өмнө 9-12 нэгж (хэвийн үзүүлэлт) байсан бол одоо 3 нэгж хүрэхгүй байна.
Эмгэг төрүүлэгч бичил биетэнгүүд гэдэсний ханаар дамжин цусны урсгалд ордог. Нян, мөөгөнцөр, вирус, шимэгч нар амархан хүний биед нэвтэрдэг болно. Мөн эсийн түвшинд бодисийн солилцоо алдагдаж эхэлдэг. Цусны биохимийн найрлага өөрчлөгддөг. Цус өтгөрч, цусны урсгал удааширч, бичил бүлэнгүүд үүсдэг. Тунгалагийн тогтолцоо алдагдана. Мэдрэлийн эдэд янз бүрийн өөрчлөлтүүд гарна.
Мөн өөр нэг хүнд хэлбэрийн өвчин бол хүчилшилт ба хүчил, шүлтийн тэнцвэр алдагдсанаар үүснэ. Амархан ядарч, уцаарлаж, огиулж, аманд муухай зүйл амтагдаж, хэлэн дээр саарал өнгөр бий болохоос гадна нүдний доор харлаж, булчингийн өвдөлтүүд үүсдэг. Бие эрхтэн хүчилшилттэй тэмцдэг ба бүх энергээ хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг хадгалахад зарцуулдаг. Энэ үедээ кальци, магни, төмөр, кали, натри ихээр буурч эхэлдэг. Яснаас эрдэс бодисийг гадагшлуулснаар яс эмзэг, хугарамтгай болдог бөгөөд ямар ч насанд ясны сийрэгжилт үүснэ.
Хэвийн үед зүрх, уушиг, ходоод, элэг, нойр булчирхай 4-5 хавирганы хооронд агших хөдөлгөөн хийдэг өрцнөөс хүчтэй энергийг авдаг. Харин хөөлгөгчтэй хүнс хэрэглэхэд өрцийн хөдөлгөөн хязгаарлагдаж эхэлдэг. Энэ үед өрц буруу байрлах ба зүрх хөндлөн байрлалтай болж уушиг дарагдаж, бүх эрхтэнгүүд хэлбэрээ алдсан гэдсээр шахагддаг. Үүнээс гадна хэвийн үед өрц сорогчийн үүргийг гүйцэтгэж доод үе мөчнөөс цусыг уушиг руу тээвэрлэдэг. Үүнээс гадна доод үе мөч, бага аарцаг, тархинд зогсонгишил үүсдэг. Цаашид судасны өргөсөл, бүлэн үүсэл ихсэж, дархлаа буурдаг байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex