Германы хилээр орж ирсэн асар их хэмжээний “Fidget Spinner”-ийг хурааж, устгалаа
Саяхан Германы хил гаалийнхан 35 тонн орчим хэмжээтэй "Fidget spinner” тоглоомыг хүүхдүүдийн аюулгүй байдалд халтай гэж үзэн хураан авсан байна. Сүүлийн хэдэн сарын турш хүүхэд багачуудын дунд ихэд түгээд байгаа гар дээрээ эргэлдүүлдэг энэхүү наадгайны эсрэг авсан анхны бөгөөд томоохон арга хэмжээ энэ болж байна.
Германы гаалийн албаны мэдэгдэж байгаагаар Хятадаас орж ирсэн эдгээр наадгайнууд нь эргэлдэх явцдаа эд ангиуд нь салж үсрэн эрсдэл үүсгэх боломжтой, аюулгүй ажиллагааны заавар, мэдээлэлгүй тул хураан авч устгахаар болсон гэнэ.
Fidget Spinner гэгддэг энэхүү наадгай нь одоогоор Амазон онлайн дэлгүүрийн хамгийн их эрэлттэй 15 тоглоомын 10-ыг бүрдүүлж байна. Сарын өмнө бүр эхний 16 байрыг бүрэн эзэлж байжээ.
Анх зах зээлд гарахдаа хүүхдийн сэтгэл санааг тайвшруулж, анхаарал төвлөрлийг сайжруулдаг, ялангуяа анхаарал сарних эмгэгтэй, аутизмтай хүүхдүүдэд тустай гэж сурталчилж байсан ч энэ нь албан ёсоор батлагдаагүй юм.
Хүүхдүүд наадгайд хэт автах болсноос зарим сургуулиудад хориглоод байгаа ажээ.
Германчуудын дээрх алхам орон орны олон багш, эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн үйлдэл болж байгаа гэнэ.
Эх сурвалж: AP, Quarz
Сэтгэгдэл байхгүй байна.