И.Урангоо: Эдэлгээтэй, эзнээ илтгэх хувцас урлахыг хичээдэг

0

Монголын загварын ертөнцийн нэгэн тод өнгө дизайнер И.УРАНГОО тун удахгүй шинэ коллекцоо танилцуулах гэж байна. Тэрбээр "Zero waste” буюу "Хаягдалгүй” гэсэн сонирхолтой сэдвээр энэ удаагийн коллекцоо нэрлэжээ.

-Та шинэ коллекцоо яагаад "Хаягдалгүй” гэж нэрлэсэн юм бэ?

-2010 оноос хойш байгаль орчны сэдвийн хүрээнд асуудал хөндөж уран бүтээлээ хийдэг болсон. Хүн байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой. Энэ утгаараа би гаргасан коллекц бүрээ тодорхой сэдвийн хүрээнд хийдэг. Өнөөгийн нийгэмд хүмүүсийн төвлөрөх зүйл нь өөрчлөгдөж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэлгээнээсээ улам л холдоод байна. Өөрөөр хэлбэл, хүн ямар нэгэн зүйлийг хүсэх тусам оронд нь нэг зүйл золиосолдог. Золиосонд нь ихэвчлэн эх дэлхий өртөж байна. "Хаягдалгүй” гэсэн сэдвийг анх хоолноос олж авсан юм. Хүний ходоодны хэмжээ бага ч ширээ дүүрэн хоол захиалчихаад идэж дуусгалгүй үлдээдэг шүү дээ. Хаягдал хоолыг дахин ашиглах боломжгүй. Хэдийгээр энэ талаар хүн бүр мэддэг ч дорвитой алхам хийдэггүй. Тиймээс энэ сэдвийг бага гэлтгүй барьж авч санаагаа улам баяжуулсан. Ер нь хүн л хаягдал гаргадаг. Үүнийг анзаарсан олон хүн бий. Харин би анзаараагүй байгаа хүмүүст бүтээлээрээ дамжуулан мессеж өгөхийг хүссэн юм.

-"Хаягдалгүй” гэсэн санааг бүтээлдээ хэрхэн тусгасан бэ?

-Хэдийгээр би хүнд хувцас хийж өгч байгаа ч илүү эдэлгээтэй, эзнээ илтгэж байхаар урлахыг хичээдэг. Зохиолч зохиолоороо, зураач зургаараа дамжуулан хэлэх гэсэн зүйлээ илэрхийлдэг шиг би ч гэсэн оёсон хувцсаараа тэдэнд үзэл бодлоо ойлгуулахыг зорьсон. Хувцас материаллаг зүйл гэхээсээ илүү хэрэглээ юм. Эдэлгээтэй, удаан хэрэглэх боломжтой байгаасай гэдэг үүднээс энэ сарын 21, 22-ны өдөр хэрвээ үйлчлүүлэгчид хүсвэл хуучин хувцасныхаа загварыг өөрчилж өгөхөөр төлөвлөсөн. Учир нь, зарим хувцас эдэлгээтэй ч загварыг засварлах шаардлага гардаг.

-Шинэ цуглуулга ямар онцлогтой болсон бэ?

-2010 оноос хойш тааран материалаар хувцсаа урлаж байна. Ер нь даавуун материал хамгийн эдэлгээтэй байдаг. Түүнчлэн хүний биед сууж өгдгөөс гадна ямар нэгэн хор нөлөө байдаггүйгээрээ давуу талтай.

-Таны гар урлалын бүтээлийг охид бүсгүйчүүд сүүлийн үед ихээхэн сонирхож байна. Зүүлтний загварыг өөрөө гаргаж байна уу?

-Зүүлтийг өөр хүмүүстэй хамтран хийж байна. Манайх зургийг нь гаргаж, хамтран ажиллаж буй байгууллага маань эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг. Зүүлт бүр цор ганц, дахин давтагдашгүй.

-"Хувцаслалтын эрх чөлөө” нэртэй ном гаргажээ. Энэ бүтээлээрээ юу хэлэхийг зорьсон бол?

-Монгол, англи хэлээр номоо хэвлүүлсэн. Номыг уншвал миний юу гэж хэлэх гээд байгааг шууд мэднэ. Өөрөөр хэлбэл, бага зайд хэлэх гэсэн зүйлээ товчхон багтаахыг хичээсэн. Гол нь хүн бусдын дүрээр бус, өөрийн гэсэн хэв маягийг олж дотоод хүнээ ил гаргаж ирээч гэж хэлэхийг хүссэн юм. Би дизайнер гээд хүнийг тэгж, ингэж хувцаслах ёстой мэтээр олон дүрмийн талаар ярьж болно. Хар мянган дүрэм хаа сайгүй байдаг ч хүн тэрийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй. Эцсийн дүнд хүний өөрийн бүтээлч хайгуулын хүчээр бүтээсэн загвар, дүр төрх хамгийн зөв бас үнэн байдаг.

Б.Сийлэн

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex