Б.Одбаяр: Орчин үеийн бүжиг бусад төрлөө үгүйсгэдэг гэж ойлгож болохгүй

0

Тайзны орон зайнаас үл хамаарч, хөгжмийн тогтсон хэм хэмжээ, бүжгийн техникээс татгалзсан орчин үеийн бүжгийн нэгэн төлөөлөлтэй уулзаж ярилцлаа. Түүнийг Б.Одбаяр гэдэг. АНУ-ын"Хэдвиг” орчин үеийн бүжгийн компанийн залуу бүжиг дэглээч, гоцлол бүжигчнээр ажилладаг тэрбээр оны өмнөхөн "Усгал” бүтээлээ толилуулсан юм. Өөгүй төгс бие, үегүй мэт уян налархай хөдөлгөөн, тайзан дээрх эрх чөлөөг тунхаглагч түүний зорилгыг сонсч, ирээдүйд бүтээх мөрөөдлийнх нь ертөнцөөр аяллаа.

 

 

-Та хамгийн сүүлд "Усгал” орчин үеийн бүжгийн жүжгийг дэглэж, гол дүрд нь бүжиглэлээ. Монголын бүжгийн урлагт харьцангуй шинэлэг гэж хэлж болох энэ төрлөөр уран бүтээлчидтэй хамтран ажиллахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

 

-Монголын урлагийн зөвлөлөөс санал тавьсны үндсэнд "Усгал” орчин үеийн бүжгэн жүжгийг хийлээ. Энэ бүтээлийн зохиолыг Монголын урлагийн зөвлөлөөс гаргасны дагуу ажилласан. Би АНУ-ын орчин үеийн бүжгийн компанид ажилладаг. Улирлын энэ үед эх орондоо ирж, тэр дундаа шинэ уран бүтээлийн бүжиг дэглээчээр ажиллах сайхан байлаа. Орчин үеийн бүжгэн жүжигт Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Ганчимэгтэй хамтран бүжиглэсэн. Мөн"Түмэн эх” чуулгын О.Батсайхан туслах бүжигчнээр оролцлоо. Энэ бүтээлийн бүжгийг дэглэхдээ гурван хэсэг болгон хуваасан. Улмаар хэсэг тус бүр нэг утга санааг агуулсан байдлаар бүжгэн жүжгээ дэглэлээ.

 

-Гал ус бодит амьдрал дээр эсрэг чанартай. Гэтэл үүнийг нэг зүйл мэт төсөөлж, уран бүтээлээ"Усгал” хэмээн нэрлэжээ. Яагаад заавал ингэж нэрлэх болов?

 

-Монголын урлагийн зөв-лөлийнхөн энэ нэрийг өгсөн. Тэд энэ талаар тайлбарлахдаа "Эрэгтэй, эмэгтэй хүн хүйсийн хувьд эсрэг. Мөн энэ хоёрыг хамтад нь байлгахад амархан биш. Хэрвээ тэднийг хамт байлгах хэрэгтэй бол маш их хөдөлмөр, тэвчээр шаарддаг” гэсэн утгаар нэрлэсэн гэсэн.

 

-Орчин үеийн бүжиг монголчуудын хувьд шинэлэг зүйл. Таниас өмнө бүжгийн энэ чиглэлээр уран бүтээл туурвиж байсан ч төдийлөн дэлгэрүүлж чадаагүй?

 

-Монгол Улс хөгжихийн хэрээр бусад зүйл зүй тогтлоороо дэлгэрч, "төрж” байна. Үүнийг дагаад бүжгийн олон төрөл хөгжих болжээ. Орчин үеийн бүжгийн хувьд ямар нэгэн зүйлд баригддаггүйгээрээ онцлогтой. Бүжиг дэглээч уран бүтээлээрээ дамжуулан хүссэн бүхнээ илэрхийлэх боломжтой. Заавал ингэж эхлэх ёстой, хөдөлгөөн хийх хэрэгтэй гэсэн ямар нэгэн зүйлд захирагддаггүй. Тухайлбал, сонгодог бүжгийн хөдөлгөөн, зогсолт бүр өөрийн гэсэн ном журамтай. Гэтэл орчин үеийн бүжигт заавал хийх ёстой зүйл байдаггүй. Орчин үеийн бүжиг манай улсад 1990-ээд оны сүүл 2000 оны эхээр хөгжиж эхэлсэн. Гэтэл 2007 оноос хойш зогсонги байдалд орчихоод байна. Энэ юутай холбоотой гэхээр гадаадаас ирсэн бүжигчид орчин үеийн бүжгээр бүжиглэхээс биш, бид дотооддоо бүжгийн энэ чиглэлээр шинэ бүтээл хийхгүй байна. Тиймээс миний харж байгаагаар Монголд орчин үеийн бүжгийн хөгжил сул байна.

 

-Энэ чиглэлийн бүжиг манай улсад хөгжихгүй байгааг та юутай холбон үзэж байна вэ?

 

-Хамгийн түрүүнд боловсон хүчин. Мөн нийгэм энэ урлагийг хүлээж авахад мэдээлэл хэрэгтэй байна. Гэхдээ техник технологи хөгжихийн хэрээр орчин үеийн бүжгийн тухай сонирхон судлах хүн харьцангуй олширчээ. Энэ утгаараа бидний бүтээлийг хүлээж авах үзэгчдийн хувь нэмэгдэж байгаа юм. Харин боловсон хүчнийг сайн бэлтгэж чадахгүй байгаа юм уу гэж би боддог.

 

-Тогтсон дэг журамтай бүжгийн төрлөөр хичээллэсэн хүмүүс орчин үеийнхийг хүлээж авахад амаргүй байдаг уу. Та ч гэсэн анх монгол үндэсний бүжгээр хичээллэсэн шүү дээ?

 

-Тогтсон төрлөөр бүжиглээд олон жил болсон хүний хөдөлгөөнөөс ургуулан бодох чадвар сул болдог юм шиг санагддаг. Орчин үеийн бүжигт бусдаас аль болох өөрөөр сэтгэн бодох хэрэгтэй. Ардын бүжиг ч гэсэн тогтсон дүрэм журамтай. Надад ч гэсэн ардын бүжиг бүжиглэж байгаад орчин үеийнхээр хичээллэхэд хэцүү байсан. Дор хаяж дөрвөн жил сурч байж, сэтгэлгээгээ өөрчилж чадсан гэж боддог.

 

-Тийм учраас та АНУ руу явсан юм уу?

 

-Ер нь бол тийм. Би2011 онд АНУ руу явсан. Тэнд очсон эхний жилээ нэг компанид ажиллаад дараа нь мэргэжлээрээ сурсан. Түүнээс хойш мэргэжлээрээ"Хэдвиг” орчин үеийн бүжгийн компанид ажиллаж байна.

 

-"Усгал”-д та гавьяат жүжигчин Б.Ганчимэгтэй хамтран бүжиглэсэн. Бүжиг дэглээчийн хувьд таны илэрхийлэхийг хүссэн зүйлийг гавьяат маань гаргаж чадсан болов уу?

 

-Орчин үеийн бүжиг гэхээр бүжгийн бусад төрлөө үгүйсгэдэг гэж ойлгож болохгүй шүү. Би АНУ-д сонгодог бүжгийн дасгал хийдэг байсан ч бүжиглэдэггүй байлаа. Бүжигчин хүн байнга бэлтгэл сургуулилт хийж байх ёстой. Гавьяат жүжигчин Б.Ганчимэг олон жил бүжиглэсэн, дээрээс нь Хөгжим бүжгийн коллежийг төгссөн хүн учраас бүх өгөгдөл байсан. Түүнд зөвхөн сонгодог бүжгийн тогтсон хэв маягаас гарах сэтгэлгээ хэрэгтэй байсан юм.

 

-Та "Түмэн эх” чуулгын бүжигчин байсан. Бүжгийн тогтсон сэтгэлгээнээсээ өөрийгөө хэрхэн гаргасан бэ?

 

-АНУ-д очоод миний ажилласан эхний компанийнхан Монголд "Түмэн эх” чуулгынхантай хамтран тоглолт хийж байсан. Тэр тоглолтод би оролцсон. Дараа нь тэр компанид эрэгтэй бүжигчин хэрэгтэй гэдгийг сонсоод и-мэйлээр саналаа хэлээд тэнцэж нэг жил ажилласан юм. Хэсэг хугацаа өнгөрсний дараа өөрийгөө нэгэн хэвийн зүйлд орчихсоноо мэдэрч, өөр зүйлийг хүсэх болсон. Учир нь, миний ажиллаж байсан компанийн уран бүтээлийн зохиол, бүжиг дэглэлтийг ганц хүн хийдэг байсан юм. Харин дараагийн ажилласан компанид хэт их ачаалалтай байсан. Тэнд бүжгийг урьдаас төлөвлөлгүй тухайн цаг үед төрсөн мэдрэмжээр бүжиглэх шаардлага олон тулгарсан. Энэ нь орчин үеийн бүжгээр анхлан суралцагч миний хувьд хүнд даалгавар болсон. Гэхдээ энэ байдал миний бүжиглэх ур чадварт илүү сайнаар нөлөөлсөн гэж боддог. Одоо ажиллаж байгаа Чикагогийн"Хэдвиг” компанид жил ажиллаж байна. Энэ компани модерн чиглэлийн уран бүтээл хийдэг.

 

-Орчин үеийн бүжиг, модерн хоёрын ялгаа юу вэ?

 

-2012 оноос хойш орчин үеийн бүжгийг контемпорари гэж нэрлэчихээд байгаа юм. Харин2008 оноос өмнө модерн гэж нэрлэдэг байсан. Миний одоо ажиллаж байгаа компани илүү модерн чиглэлтэй.

 

-Нэлээд хэдэн жил АНУ-д ажиллаж, амьдарлаа. Хэдийд Монголдоо ирж орчин үеийн бүжгээ хөгжүүлье гэж бодож байна вэ?

 

-Монголын орчин үеийн бүжгийн хөгжих нь ганцхан надаас шалтгаалахгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд Монголынхоо орчин үеийн бүжгийн хөгжилд хувь нэмрээ оруулна гэж боддог. Одоо бид гадаадаас ирсэн бүжигчдийн тоглолтыг үзээд тэдэнд хөрөнгө оруулалт хийж байна. Үүний оронд монгол хүний ур ухаан шингэсэн, монгол бүжигчид тоглосон бүтээлийг монголчууд үзэж тэднийгээ хөгжүүлж, урам хайрлах хэрэгтэй юм шиг санагддаг. Бидний дунд дэлхийн бүжигчдийн бүжиглэхийг хараад орчин үеийн бүжгээр хичээллэхийг хүсч, мөрөөддөг хүн олон байгаа. Тэдэнд монгол хүн ч гэсэн бүжгийн энэ төрлөөр хичээллэж, амжилтад хүрч болдгийг би харуулахыг хүсдэг. Орчин үеийн бүжиг даяарчлагдсан урлагийн төрөл юм.

 

-Тэгвэл энэ даяарчлагдсан урлагт монгол өнгө нэмэх нь таны даалгавар гэж бодож байна уу?

 

-Ийм бодол бий. Хамгийн сүүлд дэглэсэн "Усгал”-д энэ санаагаа бодитоор шингээсэн. Энэ бүжгийн эхний хэсэгт монгол бүжгийн элементээс оруулсан. Ер нь миний америк бүжигчдээс ялгарах зүйл нь монгол бүжиг. Энэ нь ч бүжиглэх явцад харагддаг байх. Тиймээс би дэглэсэн бүжигтээ монгол бүжгийн "үнэр”, "амт” оруулахыг хичээдэг.

 


 

-Орчин үеийн бүжгийг та тайзан дээр дөрвөн жил бүжиглэлээ. Энэ хугацаанд өөрийнхөө хүссэн хэмжээнд хүртлээ бүжиглэдэг болсон уу?

 

-Энэ талаар бодож үзээгүй юм байна. Дөрвөн жилийн өмнөх Одбаяр өнөөдрийнхтэй харьцуулахад нэлээд ялгаатай. Мэдээж надад сурах зүйл маш их бий.

 

-Бүжгийн олон чиглэлээс сонгосон орчин үеийн бүжиг таны сүүлийн сонголт уу. Өөрөөр хэлбэл, танд энэ бүжгийн чиглэлээс өөр төрлөөр хичээллэх бодол бий юү?

 

-Залуу болоод ч тэр үү, арай өөр бүжгээр хичээллэх хүсэл байдаг. Гэхдээ Монголд ирснээсээ хойш орчин үеийн бүжгээрээ илүү мэргэших хэрэгтэй юм байна гэж бодох боллоо. АНУ-д байхдаа дандаа орчин үеийн бүжиг бүжиглэсээр байгаад өөр зүйл байдгийг хараагүй байжээ.

 

-Цаашид хаашаа аялж, суръя гэж төлөвлөж байна вэ?

 

-Америк дахь аяллаа өндөрлүүлье гэж бодож байна. "Хэдвиг” компанитай хийсэн гэрээ ирэх дөрөвдүгээр сард дуусна. Тиймээс Европ юм уу, Бразил руу явах байх даа.

 

-Яагаад Бразил гэж?

 

-Бразилд орчин үеийн бүжиг сайн хөгжсөн.

 

-Миний бодлоор бүжиг олон өнгийн солонготой адил. Харин таны зүрх сэтгэлийг бүжгийн урлагийн юу нь татсан бэ?

 

-Би Дорнод аймагт төрж, өссөн. Манай аавыг Р.Батсуурь гэдэг, жолооч хүн бий. Ээж О.Мөнхжаргал маань нягтлан бодогч мэргэжилтэй хүн байсан. Би гурван эгчтэй, айлын бага хүүхэд. Хөдөөнөөс ирээд Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгөөд тэнцсэн. Яг үнэндээ тэр үед би бүжгийн урлагийн сайхныг олж хараагүй байсан юм. Харин одоо би энэ урлагтаа хайртай. Учир нь, энэ урлагийн"амт”-ыг мэдрээд эхэлчихсэн. Тиймээс улам сайн бүжиглэж, орчин үеийн бүжгийг Монголд хөгжүүлмээр байна.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Б.Сэлэнгэ

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex