Хакүхо М.Даваажаргал: Мөрөөдөлтэй байгаарай

0

Хакүхо М.Даваажаргал: Мөрөөдөлтэй байгаарай

Дархан аварга Жигжидийн Мөнхбатын үүсгэн байгуулсан "Их шавь” дэвжээ, спорт сургалтын төвийн шинэ байрны нээлт өчигдөр (2018.09.27) боллоо. Нээлтэд Дархан аварга Ж.Мөнхбатын хүү сумогийн их аварга Хакүхо М.Даваажаргал, үе үеийн олимпийн медальтнууд, үндэсний бөхийн аваргууд, спортын алдартнууд оролцсон юм. Энэ үеэр үеэр их аварга Хакүхотой ярилцлаа.


-"Их шавь дэвжээ, спортын төвийн нээлтийн арга хэмжээний сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Өнөөдөр билэгтэй сайхан өдөр аавынхаа үүсгэн байгуулсан сургуулийн дэргэд спорт, сургалтын төвийг нээлээ. Бөхийн хүндтэй аваргууд олноор ирлээ. Уулзаж амжаагүй байсан олон хүнтэй уулзлаа. Сэтгэл их өндөр байна. Энэ намрын тэмцээнд түрүүлж, 41 дэх түрүүгээ авч, 1000 давааны босгыг давлаа. Миний бие ёкозүна цолтойгоор авсан даваа 800-д хүрлээ. Монгол хүн хүрч чадах юм бол аливаа зүйлийн оргилд нь хүрч чадна гэдгийг харуулж чадсандаа баяртай байна. Энэ дэвжээ, сургалтын төвийн нээлтэнд том бэлэгтэй ирж байгаадаа сэтгэл туйлын хангалуун байна.

-Таны аавын үүсгэн байгуулсан "Их шавь” сургуулиас спортын олон алдартан төрж байна. Та хүүхэд байхдаа энд бэлтгэл сургуулилт хийж байсан уу?

-Би энэ сургуулийг үүсгэн байгуулж байсан Нараа багштайгаа их ойр байсан. Олон сайхан ах нартай хамт энд бэлтгэл хийдэг байлаа. Аавын минь шавь энэ жил улсын начин цол хүртсэн Б.Батжаргал энэхүү үйл хэргийг сайхан авч явна. Энэ сургуулиас олон сайн шавь нар төрөн гарч эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан хүчтэнүүд төрөн гарсаар байна. Цаашид улам сайхан өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр аавын минь үүсгэн байгуулсан сургууль дээр сайхан үйл явдал болж байна. Тиймээс аавынхаа "Баатар"-ын тэмдгийг зүүгээд ирлээ. Монголчууд "ах баатар” гэж билэгшээж хүндэтгэдэг шүү дээ.

-Таны хувьд одоо сүмогийн түүхэнд эвдээгүй амжилтууд бий юу?

-Ер нь маш цөөхөн. Сүмогийн түүхэнд тасралтгүй 69 давсан их аварга Футабаямагийн амжилт байдаг. Миний бие 63 давж ялагдсан. Хэдийгээр энэ амжилтыг ахиулж чадаагүй ч гэсэн би 69 дэх аварга гэж билэгшээж байдаг юм. Мэдээж цаашдын барилдаандаа улам хичээнэ.

-Таныг Монголдоо ирэхэд УИХ-ын дарга М.Энхболд хүлээж авсан. Энэхүү уулзалтын үеэр өмссөн таны хувцас онцгой харагдаж байлаа. Энэ хувцсыг яагаад сонгох болов?

-Бөртэ чоно гэж ярьдаг шүү дээ. Япон улсад 100 жилийн өмнөөс чоно байхгүй болсон байдаг. Би өөрөө чононд дуртай. Чоно гэдэг амьтан ямар хийморлог юм бэ? Монголчууд чоно шиг хийморлог гэдгийг таниулах зорилгоор кимоно дээр буулгасан. Надад чонын зурагтай хоёр кимоно бий. Ногоон кимоно дээр саран дээр ульж байгаа чоно бий. Башёгийн үеэр энэ хоёр кимоног ээлжлэн өмссөн. Мэдээж 15 хоногийн турш намайг чонын зурагтай кимоно өмсөх үеэр бөхчүүд их гайхсан байх. Энэ нь өрсөлдөгчөө сэтгэл зүй болон бие бялдрын хүчээр ялах эрмэлзлээ харуулж байгааг илтгэнэ. Ер нь янз бүрийн ийм арга бий. Энэ сар яах аргагүй хичээхгүй бол болохгүй байсан юм.

-Сүмогийн түүхэнд дараагийн аварга болох бөхчүүдийг та нэрлэхгүй юу?

-Мэдээж олон бөх байна. Сүмо бөхийг сонгоод барилдаж байгаа манай бөхчүүд олон бий. Миний хувьд Ичиножёо А.Ичинноровыг аварга болж, цаашид сайхан барилдана гэж бодож байна. Мөн Хоошёорюү С.Бямбасүрэн гээд Асашёорюү аваргын удмын бөх сайхан барилдаж байна.

-Дэлхийд таныг монгол хүн гэж мэднэ. Иргэншил солих юм бол монголчуудад таныг харамлах сэтгэл байгаад байдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Удахгүй "Токио 2020” олимпийн наадам эхлэх гэж байна. Монгол Улсын Олимпийн хорооноос элчээр ажиллах тэмдэг, дипломоо авсан. Энэ наадмын үеэр сумог таниулах олон арга хэмжээ болно. Миний хувьд олимпийн наадмын нээлтийн ажиллагаанд сүмогийн аваргын ёслолыг хийнэ. Ийм сайхан үйл явдлын нээлтийн гэрч нь Монгол хүн байх болно. Тийм болохоор би өөрийгөө улам сайн дайчлан барилдахаар бэлтгэж байна.

-Та 2020 он хүртэл барилдана гэж амлаад байгаа. Токиогийн олимпийн наадмын дараа барилдах уу. Цаашид сүмогийн холбоонд ажиллах бодол бий юу?

-Би 2020 он хүртэл барилдана гэж яриад байдаг. Гэтэл саяхан Монголдоо ирсэний дараа "Та 2020 он хүртэл барилдана гэж битгий ярь. 2021 он хүртэл барилдах хэрэгтэй” гэж байсан. Мөн Токиогийн олимпийн дараа жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиох юм байна. Ийм сонин гэнэтийн яриа болдог.

-"Хакүхогийн метал буюу дотоод хүч” ном олон монголчуудад их хүчийг өгдөг гэдэгт итгэлтэй байдаг. Сэтгэл санаа, сэтгэлийн тэнхээ, биеэ барих ухааны талаар номонд их дурдсан. Энэ талаар ярилцаад яриагаа өндөрлөе?

-Энэ номонд миний талаар маш олон дуртгал, дурсамжууд бий. Энд амьдралын янз бүрийн урсгалыг багтаасан. Амьдралын урсгалыг маш зөв ашиглаж сурахад хүн амжилтанд хүрдэг. Дүү нартаа хэлэхэд мөрөөдөлдөө итгэлтэй байгаарай. Миний бие 15 настай, 62 кг жинтэй байсан хэрнээ аварга болно гэсэн мөрөөдөлтэй байсан. Би ямар ч авьяасгүй, сагс тоглодог хүүхэд байлаа. Надад тийм их хүч байсангүй. Ямар ч байсан өөрт минь тийм нэгэн мөрөөдөл байсан  юм. Тэр мөрөөдлөө 22 насандаа биелүүлсэн. Залуу дүү нартаа хандан хэлэхэд зөвхөн спортын амжилтаас гадна ямар ч салбарт амжилт гаргах тийм том мөрөөдөлтэй байгаарай гэж хэлмээр байна. Би мөрөөдлөө биелүүлсэн болохоор заавал мөрөөдөлтэй байгаарай гэж хэлэх дуртай.

 

Ярилцсан Ч.БОЛОРЧУЛУУН

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex