Тэд дэлхийд зөвшөөрөгдсөн бөхчүүд
Бөмбөрцөгийн наадам албан ёсоор эхэллээ. Эхний өдөр "Монголчууд одгүй байлаа” гэж цахим хуудаснаа бичиж байна. Гэхдээ л олимпийн наадмын татами дээр хэн дуртай аавын хүү, ээжийн охин гарч чаддаггүй л юм даа. М.Уранцэцэгийн хувьд мундаг байлаа. Үнэхээр дэлхийн бөх болж чаджээ. Түүнийг хэвтээ барилдаанд дийлэх бөх энэ жинд лав байхгүй гэдгийг харлаа, үзлээ, бахадлаа.
Олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатарын барилдааныг харахад
"Монголчууд одгүй байлаа” гэдэг үгийг үгүйсгэмээр байна. Монгол охин, Монгол дасгалжуулагч Риогийн наадмаас хүрэл медаль хүртлээ шүү дээ. Өөр улсын нэр дээр, өөр төрийн далбаан дор барилдаж байгаа нь үнэн. Гэхдээ л Г.Отгонцэцэгийг нутгийнх нь уулс дагаж барилдлаа шүү дээ. Омогшмоор, бахадмаар барилдлаа. Монгол охин чадалтай байлаа. Чадлаа ч харуулж, олимпийн наадмаас ялалтын медалийг хүртэж байна шүү дээ. Баяр хүргэе. Алга ташья. "Мандсан далбаа нь хаанах байх нь яах вэ мандуулсан хүн нь Монгол юм шүү дээ" гэж онож хэлжээ.
Риогийн хоёр дахь өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 22.00 цагаас эрэгтэй жүдочдын 66 кг-ийн жингийн барилдаан эхэлнэ. Энэ жинд манай жүдоч Д.Төмөрхүлэг Саудын Арабын жүдочтой оноолт таарсан байгаа. Харин эмэгтэй 52 кг-ийн жинд манай жүдоч Б.Цолмон барилдах бөгөөд эхний барилдаанаа АНУ-ын бөхтэй хийхээр болоод байгаа юм.
Амар
Сэтгэгдэл байхгүй байна.