As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

​С.Ганчимэг: Хүүхэд бүр авьяастай, түүнийг нь зөв чиглүүлж, хөгжүүлэхээс амжилт эхэлнэ

0

Монголын хүүхдийн ордоны С.Ганчимэг багштай ярилцлаа. Тэрээр шинэ оны босгон дээр Монгол Улсын гавьат багш цолоор шагнуулсан юм.  

-Сайн байна уу. Олон жилийнхээ хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж гавьяат багш цолоор шагнуулсанд нь юуны өмнө баяр хүргэе? 

-Баярлалаа. Монголын ард түмний хүүхдүүдийн төлөөх зүтгэлийг минь үнэлж эрхэм үнэ хүндтэй шагналыг олгосонд баяртай байгаа. Монголын хүүхдийн ордонд 30 гаруй жил багшилсан байна. Энэ хугацаанд мянга мянган шавийг төрүүллээ. Энэ амжилт бол ганц минийх биш, миний шавь нарын амжилт, тэдний шагнал гэж хэлмээр байна. Ерөнхийлөгчөөс шагналаа гардаад гарч ирэх үед үе үеийн шавь нар маань ирчихсэн "Хараацай болон нисээд очихсон” дууг дуулаад угттаж авсан. Зохиосон дууг минь төрүүлсэн шавь нар маань дуулаад зогсох тэр үед сэтгэл маш их хөдөлсөн.  Одоо ч тэр дуу чихэнд сонсогдож байна.  

Түүнээс гадна ийм сайхан авьяасыг надад өгсөн аав, ээждээ хамгийн их барлалаа гэж хэлмээр санагддаг. Тэд минь Бурханы оронд очсон ч, тэнгэрээс охиныгоо хараад баярлаж байгаа гэж бодож байна. Мөн ээжийн минь оронд ээж болсоор ирсэн Гантуяа эгчдээ баярлалаа гэж хэлмээр байна. Баяртай, жаргалтай, өвчинтэй, зовлонтой бүхийл мөчүүдэд дэргэд минь байдагт баярлалаа. Мөн хамт олондоо, найз нөхөддөө баярлалаа гэж хэлье.     

-Дунд сургуульд байх үеэсээ л Хүүхдийн ордоны Ганчимэг багшийн тухай яриаг сонсож ирсэн. Та Хүүхдийн ордонд хэзээнээс багшилж эхэлсэн бэ?  

-Ардчилал эхэлсний дараа, 1991 онд Монголын хүүхдийн ордонд багшаар очиж, хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн.  20 хэдхэн настайдаа л багш болоод ирж байсан. Анх намайг ирэхэд найрал дууны анги гэж байсан. Тэгээд би ирээд анх найрал дууны ангийг нэрийг нь өөрчилж дуулаачийн анги болгох санал гаргасан юм. Түүнээс хойш дуулаачийн ангид хүүхдүүд авдаг болсон юм. "Люмино” хамтлагийн дуучин Баажий, "Мөнхийн рэп” хамтлагийн дуучин Лхагваа, дуучин Н.Мөнгөншагай зэрэг одоогийн мундаг  уран бүтээлчид миний анхны шавь нар. "Номин талст”-ын Хаянаа байна. Мөн ууган шавь гэх юм бол жүжигчин Бархүү байна.  Болдоо, Бархүү, Ганзориг гурав чинь Ньюанс хамтлагийг байгуулж гарч ирж байлаа. Гурвууланг нь Соёл урлагийн их сургуульд бэлтгэж оруулж байсан даа. Шалгалтан дээр нь очоод өөрөө хөгжмийг нь тогтлож өгөөд л тэнцүүлж байлаа. Анх над дээр ахлах ангийн сурагчид л ирж байсан юм. Багш хүн шавийнхаа амжилтаар өөрийгөө дүгнэдэг. Надад үе үеийн маш олон шавь нар бий. Бүгдээрээ л төрүүлж өсгөснөөс минь ялгаагүй миний үр удам, үндэс шүү дээ.  Олон шавьтай байх тусмаа л эх хүн шиг болдог юм байна. Шавь нартаа багшийн сэтгэлээр бус, эхийн сэтгэлээр хандаж ирсэн.   

-Урлагаар дамжуулан хүүхдийг хэрхэн хүмүүжүүлж болдог вэ. Заавал олны танил алдартай дуучин болохгүй ч гэсэн хувь хүн талаас нь ямар чадварыг олгодог бол?   

-Зөвхөн урлагаар яваагүй мөртлөө, өөр салбарт амжилтад хүрсэн шавь олон бий. Миний ууган шавь компанийн захирал бизнесмэн хүүхэн байна. Барилгын компанийн захирал Түвшинбаатар гээд шавь  байна. Өнөөдөр өглөө гэхэд харшил хөдлөөд эмнэлэгт очиж үзүүлсэн чинь эмч нь миний шавь байж таараад, шавиараа эмчлүүлээд ирлээ. Топ модель Бадамгэрэл хүртэл миний шавь шүү дээ. Урлаг хүнд биеэ зөв авч явахаас эхлээд олон зүйлд сургадаг.    

Над дээр гэр хороололд амьдардаг, бакаль өмссөн нэг хүү ирж байж билээ. Урлагийн танхимд орж ирсэн хүн чинь гар, шүдээ зөв угаахаас эхэлнэ гээд бүгдийг нь зааж өгч байсан. Гэтэл одоо том дарга болсон. Тэгээд одоо надтай уулзахаараа багш надад  их том зүйлийг зааж өгсөн гэж хэлдэг юм.  Би чинь зөвхөн дууны багш биш шүү дээ. Хүүхдүүддээ эрүүл мэндийн хичээл хүртэл заана шүү дээ.     

Өөрөө дуучин болоогүй ч Монголын ард түмний хүүхдийг дуучин болгох мөрөөдөлтэй байсан

 

-Та багш хүнийхээ хувьд ямар зарчим баримталдаг вэ. Сайн шавь төрүүлэхийн тулд багш хүнээс ямар чадварыг шаарддаг вэ. Зөвхөн мэргэжлийн чадюар сайтай байгаад хангалтгүй байх. Тийм үү?  

-Тэгэлгүй ах вэ. Миний хувьд хүүхэд бүртэй тулж ажилладаг.  100 хувь шилдэг хүүхэд гэж байхгүй шүү дээ. Бүхнийг А-гаас нь эхэлнэ. Гэхдээ хүүхэд бүр авьяастай, өөрийн гэсэн чаддаг зүйлтэй байдаг. Тэр болгоныг нь олоход, түүгээрээ дамжуулаад өөрийгөө хөгжүүлэхэд нь туслах гэж хичээдэг. Ер нь өөрийгөө олсон хүн л амжилтад хүрдэг.  Одоо эргээд харахад залуу насанд их л дайчин, зүтгэлтэй ажилладаг байж дээ. Тэр хэрээрээ шавь нараа ч гэсэн их хатуу гараар сургасан.   

Би бага залуудаа Ариунаа, Сараа нартай л тэмцээн уралдаанд ороод өрсөлдөөд явдаг байсан.  Гэхдээ би дуучин болоогүй ч, өөрийнхөө хүслийг шавь нараараа дамжуулж гүйцээх зорилготой байсан юм. Өөрөө дуучин болоогүй ч Монголын ард түмний хүүхдийг дуучин болгоё гэж шийдсэн.  Тийм болохоор мэддэг, чаддаг бүхнээ зааж, өөрийгөө ч маш их хөгжүүлсэн. Хүүхдийн сэдэвтэй олон ч дуу зохиож, хүүхдүүдээрээ дуулуулсан. Анхны дуу болох "Хүүхэлдэй” дуу маань хүүхэд бүрийн аманд аялагддаг болсон байна.” Хөтлөөд явахад алхаад байдаг хөөрхөн хүүхэлдэй манайд байдаг” гээд л монгол хүүхэд бүрийн амнаас сонсож байна даа. Мөн "Хараацай болон нисээд очихсон”, "Эх орон”, "Та нар бидэнтэй”, "Ээж тандаа хайртай”, "Хүүгийн бодол", "Чингисийн  Монгол” гээд л маш олон дууны аяыг зохиосон. Япон, Герман хэл дээр ч зарим дуунууд маань орчуулагдан дуулагдаж байна.       

-Монгол хүүхдүүдийн онцлог, сурах чадвар гадаад хүүхдүүдтэй харьцуулахад ямар байдаг вэ?  

-Монгол хүүхдүүд маш сэргэлэн. Зааж өгсөн бүхнийг маш хурдан сурдаг. Өвөрмонгол Хятад, Шинжаан, Орос хүүхдүүдтэй ажиллаж байсан. Монгол хүүхдүүд шиг хурдан хүлээж авахгүй. Маш олон хэлүүлнэ.  Нэг сурсан зүйлээ дахиад чадахгүй байх тал ажиглагдана. Харин миний хүүхдүүд тэс өөр шүү дээ.  Заримдаа гадаадад очиж багшилж хэдэн сар болохоороо хүүхдүүдээ их санадаг шүү. 2006 онд "Таван тансаг” гээд 40 хүүхдийн найрал дууны хоолойны тавилт, дууг нь зохиож өгөхөөр Хөлөнбуйр руу явж байсан.  Тэр үед миний бие тааруу, таягтай Өвөрмонголд бууж байлаа.  Эвенх, дагуур, тариаланч, буриад, барга гэсэн таван vндэстэн ястны дуу нь устах аюул нүүрлэсэн учраас тэдгээр дуунуудыг авч үлдэх үүднээс орчин үеийн найруулгатайгаар туурвих захиалгыг надад өгсөн. Нийт таван ястны 40-өөд дууг найруулан тавьсан. "Таван тансаг” гэдэг нь энэ таван үндэстнийг хэлсэн нэр юм байна лээ. Дандаа малчин айлын, найрал дууны анхны мэдэгдэхүүнгүй хүүхдүүд дээр очиж, дуулдаг гэсэн 40 хүүхэд шилж аван зүг чигийг нь олж өгөөд ирсэн дээ.  "Авьяаслаг хятадууд” тэмцээнд орж олон нийтэд танигдсан Уудам хүү тэдний дунд байсан. Миний шавь шүү дээ. "Алсад суугаа ээж” дууных нь хөгжмийн найруулгыг би хийж өгсөн.

Энэ мэтээр гадаадын олон хүүхдэд багшилж байсан. Гэхдээ зохиосон дуугаа, өөрийн мэддэг чаддаг бүхнээ монгол хүүхдүүддээ л зааж өгөх гэж хичээдэг.  

-Ярилцсанд баярлалаа.  

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.