​Б.Мөнхцэцэг: ЖДҮ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах гол өөрчлөлтүүд​​​​​​​ орсон

0

​Б.Мөнхцэцэг: ЖДҮ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах гол өөрчлөлтүүд​​​​​​​ орсон

"Монгол Улсын жижиг, дунд бизнесийн хөгжлийн өнгөрсөн, одоо, ирээдүй: Зөвлөх үйлчилгээний үнэ цэнэ" зөвлөлдөх уулзалт боллоо. Зөвлөлдөх уулзалтаар жижиг дунд үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал,  бизнесийн болон өнөөгийн хууль эрх зүйн орчны талаар салбарын төлөөллүүд санал солилцоо.  

 

ХХАХҮЯ-ны ЖДҮ хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхцэцэг "Монгол Улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа 78 мянган аж ахуй нэгж бий. Үүний 77 хувь буюу 60 мянган гаруй нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид байдаг. Энэ нь нийт хөдөлмөр эрхлэлтийн 78 хувийг эзэлдэг. 77 хувь гэдэг маш их тоо. 2.3 хувь нь экспорт хийдэг.  ДНБ-ий 17.8 хувийг бүрдүүлж байгаа. ЖДҮ-ийн салбарыг дэмжихийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгаа юм.

ЖДҮ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн бариад  байгаа.  Анх 2007 онд батлагдсан байдаг.  Түүнээс хойш хуульд ямар нэг өөрчлөлт  ороогүй явж ирсэн.

ЖДҮ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан гол өөрчлөлтүүд

-Жижиг дунд үйлдвэр эрхлэгчийн ангилал, хамрах хүрээг тодорхойлох болгон шинэчлэх

-Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгийг оновчтой болгох 

-Жижиг дунд үйлдвэрийг бүсчлэн хөгжүүлэх, нэг сум нэг брэнд төсөл  

-Жижиг дунд үйлдвэрийн салбарын бодлогыг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, уялдаа холбоог сайжруулах  

-Татварын таатай орчныг бий болгох, татварын тайланд зарцуулах цаг хугацааг багасгах, татвар төлөгчдийг тоог нэмэгдүүлэх

-Дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх, зах зээлийг өргөтгөх  

ЖДҮ-ийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр төрөөс санхүүгийн болон санхүүгийн бус хэлбэрээр дэмжиж байна.

ЖДҮ эрхлэгчдэд төрөөс олгож буй санхүүгийн бус дэмжлэгүүд 

-Бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх   

-Зах зээлийг өргөтгөх, борлуулалтын сүлжээг дэмжих зорилгоор үзэсгэлэн, яармагт хамруулах

-ЖДҮ-ийн зориулалттай тоног төхөөрөмжийн гаалийн татвараас чөлөөлөх 

-ЖДҮ эрхлэгч нарыг чадавхижуулах төрөл бүрийн сургалтад хамруулах 

ЖДҮ эрхлэгчдэд төрөөс олгож буй санхүүгийн дэмжлэгүүд 

-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл 

-Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл байна. 2012 оноос хойш хэрэгжиж байгаа. Иргэн 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Жилийн 3 хувийн хүүтэй.  

-ЖДҮ эрхлэгчид зээл авахад заавал барьцаа хөрөнгө шаардлагатай болдог. Тиймд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулаад 60 хүртэлх хувьд нь батлан даалт гаргаж өгдөг.        

-Орон нутгийн дэд сангуудын зээл олгож байна.      

-Олон улсын төсөл хөтөлбөрүүд. Тухайлбал, Сангийн яам дэлхийн банкны хамтарсан экспортыг дэмжих төсөл байна. Уул уурхайн бус салбарын жижиг дунд үйлдвэрлэгч нарын өрсөлдөх чадварыг сайжруулахад зориулж 100 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгодог. Өнгөрсөн жилээс хойш 73 аж ахуй нэгжид 1.3 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг олгоод байна.

Н.Янжинпагма: Бүтээгдэхүүнээ амжилттай экспортлохын тулд гурван шат дамжих ёстой

 

МИРИМ консалтинг ХХК-ний гүйцэтгэх захирал Н.Янжинпагма "Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортод гаргана гэдэг нэг өдрийн нэг сарын нэг жилийн ажил биш. Урт хугацааны хоёроос дээш жилийн төлөвлөгөөн дээр суурилж байж үр дүнтэй болох зүйл юм.  Бүтээгдэхүүнээ амжилттай экспортод гаргахын тулд гурван үе шатыг дамжих шаардлагатай. Нэгд,   тухайн бүтээгдэхүүнээ гадаад зах зээл рүү гаргахын тулд тухайн орны хэрэглэгчийн судалгааг хийх шаардлагатай. Хэрэглэгчид ямар төрлийн бүтээгдэхүүн сонирхож, тэдэнд эрэлттэй байх вэ гэдгийг сайтар судлах. Дараа нь зах зээлээ судлах шаардлагатай байна. Нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханш хэрхэн өөрчлөгдөг гэх зэргийг тооцоолох ёстой. Судалсны дараа тухайн оронд бүтээгдэхүүн экспортлоход ямар төрлийн стандарт шаарддаг вэ гэдгийг судалж, тооцоолох ёстой. Иймэрхүү судалгааны ажил нь нэгдүгээр шат байдаг.

Дараагийн шат нь үйлдвэрлэлийн стандарт, бүтээгдэхүүний загвар дизайныг өөрчлөх. Тухайн орны стандартыг нэвтрүүлэх шаардлагатай.  Гуравдугаар шатанд жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх хэрэгтэй. Гэрээ хэлцэлийн төвшинд юуг анхаарч, хэрхэх талаар жуулчлалын компанитай хамтрах нь чухал.   

Itoim.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.